Tuesday, March 26, 2013

Цэцгийн тухай


             Энэ блогт зөвхөн миний өөрийн тарьсан цэцэг, мод, бут сөөг болон төмс хүнсний ногоо байгаа.



 Бидний хайрлан ургуулдаг цэцэг навчис маань бидэнд:

Ногоон өнгө хүний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээдэг тул ногоон ургамал таныг тайвшруулна.
Тасалгааны ургамал орчноо чийгшүүлдэг. Тиймээс агаар чийгшүүлэгчийн тань мөнгийг хэмнэх болно.
Тоосжилтыг багасгадаг.

Ургамлын ялгаруулдаг финацит хэмээх дэгдэмхий бодис нь гаднын ихэнх төрлийн нянг устгадаг шидтэй.
Орчны шуугианыг өөртөө шингээдэг тул дуу чимээ тусгаарлах, багасгадаг.
Цахилгаан бараанаас ялгарч буй сөрөг энергийг саармагжуулан таны эрүүл энхийн манаанд байнга зогсдог.
Тасалгааны ургамал орчны агаарыг эрүүлжүүлэн шүүдэг гэдгийг бараг бүх хүн мэддэг.

Харин та цэцэгс ажлын бүтээмжийг нэмдэг гэвэл итгэх үү?

Америкийн Техас мужийн их сургуулийн эрдэмтэд 450 албан газар судалгаа явуулсны эцэст ийм үр дүнд хүрчээ. Амьд байгалиас хол ажилладаг хүмүүстэй харьцуулахад ажлын байрандаа ядаж ганц ч болтугай тасалгааны ургамалтай хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун, ажлын бүтээмж өндөр байдаг гэнэ. Тэдний удирдлагадаа хандах хандлага ч эрс өөр байдгийг судалгаагаар тогтоосон байна.

Судалгаанд оролцогчдын ихэнх нь өрөөндөө цэлгэр том цонхтой байснаас ургамалтай байсан нь дээр. Ногоон ургамал цонхноос үнэ цэнтэй хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн аж. Ажил тань уйтгартай, нэгэн хэвийн санагдаж эхэлбэл цэцэг тарихыг зөвлөе.

Ингэхдээ ширээнээсээ хамгийн ихдээ хоёр метрийн зайд байрлуулаарай. Албан тасалгаандаа ургамал тавихад ажлын идэвх, хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж, стресс багасган ажиллах эрч хүчийг төрүүлдэг.

Түүгээр барахгүй цэцэгс амар тайван, итгэл үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлдэг тул гэрээ хэлэлцээрийн ширээний хамгийн оновчтой чимэг болдог.


Хлорофитум буюу ногоодой нь агаарт байгаа хорт бодис болох carbon monoxide 95% formaldehyde 85% саармагжуулж цэвэрлэдэг. Гэхдээ ургамлын фотосинтез явагдаж байгаа үед л хорт бодисыг цэвэрлэнэ. Нарны гэрэлд ургамалд фотосинтезийн процесс явагддаг.

Харин хлорофитум бүдэг гэрэлд ч фотосинтезэд орох чадвартай байна. Фотосинтезийн үед ургамал нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулна.
Шөнийн цагт фотосинтез явагдахгүй үед ургамал хүн шиг хүчилтөрөгчөөр амьсгалж нүүрсхүчлийн хий ялгаруулдаг боловч амралтын байдалд ордог тул маш бага ялгаруулдаг.
Харин цахирмаа, шүүслэг суккулент болон кактус \бас epiphytic bromeliads\ зэрэг цөөн тооны ургамлууд нь шөнийн цагт хүчилтөрөгч ялгаруулж, нүүрсхүчлийн хийг шингээнэ. Иймээс эдгээр ургамлыг унтлагын өрөөнд байж болно.

No comments:

Post a Comment