Wednesday, April 23, 2014

Хүрэн манжин

   Хүрэн манжин нь эмчилгээний маш их ач холбогдолтой хүнсний ногоо юм байна. Хүнсэнд хэрэглэж байгаа зүйлийнхээ сайн болоод муу үр нөлөөг мэдэж аваад, хир хэмжээгээр хэрхэн яаж хэрэглэхээ зохицуулж сурах нь зөв юм байна гэж бодсоны үндсэн дээрээс энэ Хүрэн манжингийн ач тус гэсэн зөвлөгөөг нэтээс татаад авчихлаа.
Ер нь ногоог хүнсэндээ хэрэглэхийн тулд тарьж байгаа болохоор тарьсан ногоогоо бас хэрхэн урт хугацаагаар хадгалах болон хоол зууш хийж талаар бас энэ блогтоо оруулахыг хичээж байгаа.


Ренчинтогтох эгчийнхээ зөвлөснөөр энэ жил хүрэн манжин тариж үзэхээр шийдээд нэг уут үр авчихлаа. Гадаа шууд тарихгүйгээр эхлээд үрсэлгээ хийж байгаад ургаад ирэнгүүт нь талбайд шилжүүлэн суулгаж ч болдог гэнэ. Шилжүүлэн суулгалт сайн даадаг бас өвчлөлд тэр бүр өртөөд байдаггүй, гарын ая сайн даадаг гэсэн шүү.
Гадаа талбайд үрээ суулгахдаа 5-р сарын 15-наас25 ны хооронд, ургамал хооронд 5-8см, мөр хооронд 30-40см зайтай, 2-3 см гүнд суулгадаг гэнэ.

                               Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжин нь биологийн үнэт бодисуудыг агуулдаг анагаах чанартай хүнсний ногоо юм. Хүрэн манжин нь өөх тос, уургийн солилцоонд оролцож цус болон элгэнд хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулдаг.

ХҮРЭН МАНЖИНГИЙН АНАГААХ ЧАНАР


• төв эмэдрэлийн системийг тавшруулах нөлөө үзүүлнэ. • Цусны даралтыг багасгана 
• Цусан дахь холестерины хэмжээг бууруулна. • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна 
• Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ. • Цус төлжүүлэх ба цусны судсыг бэхжүүлнэ. 
• Судас хатуурахаас урьдчилан сэргийлнэ. • Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлнэ. 
• Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулан хоолны дуршилыг нэмэгдүүлнэ. 
• Цөс тогтонгиших, өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ • Хорт хавдрын өсөлтийг зогсоох зорилгоор хэрэглэж болно.




Хүрэн манжингийн салат

Хүрэн манжингаа арилгаад жигнээд хэрчинэ мөг ногоон өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, бөөрөнхий сонгино зэргийг дөрвөлжин хэрчиж хийсэн. Амтлагч нь давс, элсэн чихэр, лимоны хүчил, оливын тос







No comments:

Post a Comment