Sunday, December 1, 2013

Сүлжгэнэ

                                                  Сүлжгэнэ буюу мөлхөө цэцэг

Wednesday, November 27, 2013

Хим буюу абутилон

                                                                     Хим
Хим бол гэрэлд дуртай цэцэг,  гэрэл дутвал цэцэглэхгүй. Цэцэглэсэн ч цөөн цэцэг гаргана, цэцэгний хэмжээ жижигрэнэ.

Хим хурдан ургадаг мөн мөчрөөр амархан үрждэг. Үрслүүлэхдээ  мөчир, ишийг усанд хийж үрслүүлдэг. Суулгахдаа хэт том саванд суулгавал мөд цэцэглэхгүй. Савыг үндэсээрээ бүрэн дүүргэж байж цэцэглэдэг.Химийг хэлбэртэй ургуулахийн тулд тайралт хийж өгөх хэрэгтэй байдаг. Навч болгоний доороос цэцэг ургадаг.




Friday, November 22, 2013

Цэцгийн хорхой шавьж

                   Зөгий нийгэмч шавьж.
 Жижигхэн ажил мэт боловч асар том үйлсэд хувь нэмрээ оруулдаг зөгийн энэ нийгэмсэг, ажилсаг амьдралыг дуурайх юмсан. Цэцэг ургамал нь алтан цох, хэдгэнэ, зөгий, шоргоолж зэрэг ашиг тустай олон шавьжийг өөртөө татдаг байна.Эдгээр шавьж нь аалзан хачиг, эмгэн хумс, нялцгай биетүүд зэргийг ургамал ногооноос хөөн зайлуулдаг.

Зөгийд туслахын тулд  зөгийд ээлтэй  цэцэгт ургамлыг цэцэрлэгтээ, цонхон дээрээ тарих, мөн бид бүгдээрээ нийтийн цэцэрлэг, замын хажуугийн зурвас зэрэг боломжит бүх газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эргэн тойронд цэцэг тарих компанит ажил өрнүүлэх. Зөгийн тухай илүү ихийг Зөгийн гайхамшиг гэсэн хэсэгт оруулсан байгаа, тийшээ орж уншаарай.









Marigold цэцэгний навчнаас ялгарах үнэр нь хортон шавьжийг өөрөөсөө зайлуулж, харин ашигтай шавьжийг өөртөө татдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар, marigold цэцгэнд агуулагдах бодис нь ургамлын үндсийг гэмтээдэг хялгасан хорхойг хордуулах чадалтай болохыг олж тогтоожээ.






           Цэцгийн бөөсийг савантай алчуураар арилгаарай

Гэртээ ч тэр, албан газраа ч тэр сайхан орчин бүрдүүлэхэд цэцэг хамгийн гол үүрэгтэй. Гэхдээ ургуулахад багагүй хөдөлмөр зарцуулна. Цэцэг хүртэл өвчин тусдаг учраас арчилгаа чухал. Усалгааг л гэхэд хөрсний чийгийг харж байж хийнэ. Ингэхгүй ойр ойрхон услах нь хөрсийг ялзруулдаг. Услахдаа хөрсийг нь сийрэгжүүлж байх учиртай. Сийрэгжүүлт сайн хийхгүй бол хөрс нь дагтаршиж, чийг цэцгийн үндсэнд хүрдэггүй байна. Буруу арчилгаанаас бол цэцэг амархан бөөстөж, хар ялаанд шавуулдаг. Халуун, хүйтэн харшилснаас болж цэцэг бөөстэй болно. Цэцгийн бөөсийг арилгах нь тийм ч хэцүү биш. Барааны савантай уусмалаар навчны доод талыг нь арчдаг. Учир нь цэцгийн бөөс навчны доор голчлон амьдардаг. Хоёр цагийн дараа алчуураа цэвэр усаар угааж навчийг арчина. Бас нэг арга нь шүршүүрийн бүлээн усаар цэцгийг угааж болно. Ингэхдээ навч бүрийг нь угаана.

Цэцгэн дээр жижигхэн хар ялаа шавчихсан байдаг. Энэ нь усалгаа буруу хийгдсэнээс болдог. Өөрөөр хэлбэл хөрс хэт их чийгтэй байх нь хар ялааны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Сармисыг жижиглэн хэрчээд бага зэрэг ус хийж, цэцгийн хажууд тавина. Сармисны үнэрээр хар ялаа алга болдог байна. Арчилгаа, агаараас шалтгаалж цэцэг хачиг, мөөгөнцөр, цагаан өтөнд бариулдаг.  

Энэ хор сайн, би хэрэглэдэг, үнэргүй болохоор амар байдаг, тэгээд ч орос ахийн бараа


Кактус


                        Өргөстэй цэцгүүд сөрөг энергиэс хамгаалдаг.

Сүүлийн үед эзэгтэй нар өрөө тасалгаагаа гоёмсог цэцгээр чимэх дуртай болжээ. Цэцэгс  нь айл гэрийн тав тухыг нэмэгдүүлэх төдийгүй эрүүл мэндэд тустай ажээ.

Бүх төрлийн өргөст цэцгүүд сөрөг энергиэс хамгаалдаг. Зарим хүнд үзэмжгүй санагддаг кактус хэмээх өргөст цэцэг нь гэр орныг тань хулгай зэлгий, хар цагаан хэл ам, атаа жөтөө, хорт үйлдэл болон сөрөг энергиэс хамгаална. Түүнчлэн янз бүрийн туяа цацрагийг өөртөө шингээдэг тул зурагт үзэх, компьютер дээр ажиллах үедээ тавибал маш сайн.


Бордоо


Мод, сөөг, зүлэг ногоо, тасалгааны цэцгийг гумины бордоогоор бордох заавар \калийн гумат\

Модлог, бутлаг ургамлын тарьц, суулгацыг \мод сөөг\ бордооны 0.05-0.1 % уусмалд үндэсний талаар уртынх нь 1\3 р дүрж хонуулаад тарих, тарьсны дараа 2-3 удаа 7-10 хоногийн зайтай үндэс рүү нь гуматын уусмал хийж бордоход орчиндоо дасан зохицож амьдрах, хүйтэн болон стрессийн бусад нөхцөлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилнэ. Бордоон дахь үйлчлэх бодисын агуулга 50%. 100 л бүлээн усанд 150-200 г бордоо хийж сайн хутгаж уусгахад 0.05 -0.1 % уусмал болно.
Тарьсан зүлгийг гуматын уусмалаар \жишиг нь 100 л усанд 20 г буюу 5 цайны халбага гумат уусгах\ усалж бордоход өвс ногооны үндэс олон салаалж, томрон бэхжиж сайхан ногоорч ургадаг. Уусмалын орц 1м2 талбайд 10л.
Гуматаар бордсон ургамлын үндэсний систем хүчтэй хөгжиж хөрстэйгээ сайтар барьцалдаж бэхжих тул хүн, малын хөл салхи шуурганд зулгарч хийсэх нь багасдаг.
Хөрсөнд явагддаг биохиси, микробиологийн процессуудыг идэвхжүүлж, үржил шимийг дээшлүүлэх чанараараа 1кг гумат 100 кг биоялзмаг, 1000 кг бууцтай тэнцэнэ.
Тасалгааны болон балконы цэцгийг 5 л усанд 2.0 г гумат уусгаж бордоно.

Би гумины бордоогоор л цэцэг навчаа бордох дуртай байдгийн, яагаад гэвэл:
  1. Монголд үйлдвэрлэсэн 
  2. Нэг авчихсан байхад удаан хэрэглэдэг, арвин байдаг 
                                 Компост  
Компост бордоог модны навч, модны үртэс, зомголыг задруулах маягаар бэлтгэнэ. Үүнийг хийхдээ модны навч, модны үртэс, зомгол, малын бууц баас болон хар шороог адил хэмжээтэй холиж, сайн услаад, гялгар уутаар хучиж тавина. Бараг 3 жил болж байж бордоо болох юм байна, хугацааг хурдасгая гэвэл сайн услах хэрэгтэй гэнэ.

Мод бут тарих


Мод бут тарих агротехник
Т. Атарсайхан
  • Бөөрөлзгөнө: Ургамал хооронд 1м зайтайгаар тариална. Тариалахаасөмнө тогооны/шуудууны/ ойролцоох хөрсийг сайтар /30см гүн/ сийрүүлэх
    хэрэгтэй. Учир нь үндэсний сэжмээр тархаж ургадаг тул тархан ургах
    нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. бэлтгэсэн талбайдаа хөрсний байдлаас
    хамааруулан 2-4 хүрз бууц, үртэс хийж аль болох сийрэг бүтэцтэй
    болгоорой. Ингээд хөрсний хүзүүний хэсгээр суулгаж газрийн гадаргаас
    дээш 3-4см үлдээж мөчрүүдийг тайраад 2-3 удаа тогоог дүүртэл /60л/
    усалсны эцэст үртсээр 10 см хучиж өвөлжүүлээрэй. Хавар 4 сарын дундуур
    хучлагаа авч мөн цэнэг усалгааг хийнэ. Шинэ мөчир оройхон ургадаг шүү.
    Ургахгүй нь гээд ухаад хаячваа.
  • Агч: 70 см орчим диаметртэй, 50 см гүн тогоо ухана. Ухсан50 см-ийнхээ дээд өнгөн хэсгийн шороог буцааж 30 см-т хийгээд түүндээ
    суулгацаа тариална. Тогооны эрмэг налуу суулгацны хүзүүнд жигд нар
    тусахаар байх хэрэгтэйг анхаарай. Хөрс үржил шим сайтай байх хэрэгтэй.
    30см хөрснд 3 хүрз хөх бууц хийж сайтар холих хэрэгтэй. Тарьсний дараа
    тогоог 3 удаа дууртэл услаж, усалгааны бүрийн дараа хагарсан хөрсийг
    сийрүүлж байх нь чухал шүү. Хучих шаардлага байхгүй. Зуны ургалтын
    хугацаанд 6-7 удаа услаж усалгаа бүрийн дараа сийрүүлж байгаарай. Хог
    ургамлыг тухай бүрт нь устгаж байх шаардлагатай.Улиас шиг өндөр ургах тул 4 метр зайтайгаар тариарай
  •  Интоор: Ургамал хооронд 3 метр зайтайгаар тарина.Тариалахдаа нөмөр газрыг сонгох нь чухал. Учир нь хавар эрт цэцэглэдэг
    учир салхи, хяруунд цохиулах явдал бий. Өвөл титэм хэсэг нь бага зэрэг
    хөлддөг тул хучих шаардлагатай. Үндэсний хүзүүний хэсгээр суулгаад 2
    удаа усласны дараа тогооны эргэн тойрон дахь шороогоор нь мөчрүүдийг
    налуулан хучна. Хучлагыг хавар эрт авсны дараа титмийг засч цэнэг
    усалгааг хийж сийрүүлнэ. Хөрс үржил шим сайтай байх хэрэгтэй.
    Өвөл хучихгүйгээр өвөлжүүлж болох боловч нэг жилийн өсөлт нь хайрагддаг. Тиймээс жимс бага өгөх талтай.
  •  Үхэр нүд: Ургамал хооронд 1.5м эгнээ хооронд 2 м зайтайгаартариална. Талбай нөмөр наранд ээвэр газар сонгоорой. Хөрс үржил сайтайхөрсийг шаардана. Хавар намар цэнэг усалгааг сайтар хийх хэрэгтэй. жимс
    боловсрох үе буюу 7 сарын эхээр усалгааг жигд сайн хийх хэрэгтэй.

  •  Чацаргана: Ургамал хооронд 2м эгнээ хооронд 3 м зайтайгаартарина. элсэнцэр сийрэг хөрс байвал сайн. тоос хүртэлт сайн байхаар
    салхины урсгал сайтай газар сонгоорой. 50-60 см диамэтртэй, 60 см гүн
    нух ухаж, мөн хөрсний өнгөн хэсгийн хөрсийг буцаан хийж тогоогоо
    бэлтгэнэ. Бэлтгэсэн талбайдаа суулгацаа хүзүүний хэсгээр суулгана.
    Үндсийг аль болох нугалалгүй жигд тарааж тарина. Намрын тарилтын дараа
    цэнэг усалгааг газар хөлдөх хүртэл хийнэ. Их хэмжээгээр таривал тогоо
    хооронд нь шуудуугаар холбох хэрэгтэй. эр модыг салхины дээд хэсэгт
    таривал сайхан эвцэлдмөи.
  • Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаазаавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см
    диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол
    ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө
    сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих
    шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал
    хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба
    суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн
    гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана. Бутны эгнээ
    хооронд 3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.
    кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ
    сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох
    бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч,
    5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө,
    10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний
    үзүүрээс дээш 10-15'см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа
    тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан
    өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс
    рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг
    шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо
    нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Чацарганыг тарихдаа 8-10 эм
    суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь
    суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг '60-80
    хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн
    жилүүдэд 6-аас доошгүй удаа услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу
    ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг
    нэвчтэл норгон услаж өгнө.

  • Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн,40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууцыг нүхнээс гаргасан
    шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад
    улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин
    үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10
    хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн
    хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн
    хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж
    өвөлжүүлнэ. Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц
    наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж
    услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард
    80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг
    усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс
    болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл
    арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5
    удаа сийрүүлнэ.
  • Өргөст сарнай: Сарнайг 50-70 см -ийн зайтайгаар тарина.Тариалах талбайгаа бэлтгэхдээ бөөрөлзгөний адил хөрсийг сайтар
    сийрүүлнэ. Сарнай үндэсний сэжмээр тархан ургадаг сийрэг хөрс байх
    хэрэгтэй. Тарилтыг намар хийх нь сайн. Тариалсан жилдээ цэцгэлэж
    эхэлдэг. Усалгааг намар хавар цэнэг усалгаа, ургалтын хугацаанд 5-6 удаа
    усална. цэцэглэхийн өмнө сайтар услах хэрэгтэй. Өвөл цасаар хучвал
    нандин энэ ургамлыг нохой шувуунаас хамгаалах энгийн арга болох буйзай.
  • Жигд: Сарнай, бөөрөлзгөнө 2 той адилхан технологи той. 2-3м өндөр ургадаг. Үндэсний системээр тэлж ургадаг.
  • Голт бор: 5-7 м өндөр ургадаг. Дугуй хэлбэрийн титэмтэйзурхэн хэлбрийн навчтай, хөх ягаан өнгийн баг цэцэгтэй. 6 сарын эхээр
    цэцэглэж 20 гаруй хоног үргэлжилнэ. Гоёл болон эмчилгээний зориулалтаар
    хэрэглэдэг. Хашааны зам дагуу таривал тохиромжтой. Гэрэлд дуртай, үржил
    шим сайтай хөрсөнд ургана. 50 см диаметртэй тогоонд тарина. Тогооны
    эрмэг далуу байх хэрэгтэй. Усалгааг цэнэг усалгаанаас гадна цэцэглэлтийн
    үед нь сайн хийж өгөх хэрэгтэй.
  • Ер нь модлог ургамлын арчилгаа адилавтар байдаг.
- Усалгааны дараа заавал сийрүүлэлт хийх
- Үндэс чөлөөтөи хавж ургах сийрэг, үржил шимтэй байх
- Нарны тусгал модны бүх хэсэгт жигд тусаж байх
- Жимсгэний моднууд нөмөр ээвэр газар байх, цэцэг салхи хяруунаас хамгаалагдаж байх
- Үндэсний сэжмээр ургах ургамлуудын сэжим тэлэх нөхцөл бүрэлдсэн сийрэг хөрстэй байх.
- Усалгааг жилийн онцлогоос хамаарч 6-8 удаа хийх, хавар намрын цэнэг
усалгааг заавал хийх - Хучдаг модны хэлбэрийг жижиг суулгац байх үеэс
нь хэвтүүлж ургуулах гм зүйлүүдийг анхаарч байгаарай.

Мод бутны тухай

                               Xус ба нарс биеийн дарxлааг сайжруулдаг

Эдгээр модны ойролцоо байx үед xүний дарxлааны систем идэвxждэг.Түүнчлэн xус,нарс нь арxаг xууч өвчтэй xүмүүст эергээр нөлөөлдөг юм байна.Зарим судалгаагаар эдгээр мод нь артерийн даралтыг xэвийн болгож,дистони болон xалдварт бус полиартрит өвчнийг эмчилдэг аж. Мөн xус нарс нь xаниад xамрын шууxинааны үед тустай гэнэ.

Ирэх хавар тарих  мод бутнууд маань байгаан ингээл өвөлжих гээд байцгаана.
Би уг нь гялгар уутныхаа амыг боох ёстой байсан бололтой. Хөрсөө хатаахгүй байхын байна.
  Шар хуайс  
Шар хуайсны үр бэлгэнд авсан, хавар тарина. Тарилтанд үрээ бэлтгэхдээ цасладаг юм байна. Цаслана гэдэг нь миний ойлгосноор цасанд булж хадгалах юм шиг байна. Тарих үрээ цаслахаас гадна нойтон элсэнд зуурч 11-5сар хүртэл хөргөж хадгалдаг юм байна. Ер нь бүх модны үрийг намар цаславал хавар ургалт сайн, хурдан ургадаг гэнэ. 

За одоо цасласан үрээ суулгахдаа марганецийн сул уусмалаар ариутгавал:

нян болон хортонг устгах болон соёололт түргэсгэдэг гэнэ.  

Thursday, November 21, 2013

Гүнгоо




За энэ цэцгийг ч аргыг нь нэг л олохгүй байна даа. Аль 4 сард авахад л ийм ирсэн, манайд ирээд 9 сар болж байгаа мөртлөө навч ч нэмдэггүй дээ.

Харимсгана

                                                            Харимсгана

Харимсгана 2 булцуу, гүнгоо нэгийг 2013,04сард авсан боловч аль аль нь ургадаггүй дээ. Харимсгана ургах нь ургаж байсан боловч улаан зэв гэдэг өвчтэй байсан учраас 2 удаа бүх навчы нь тайраад, сонгино арилгаж байгаа юм шиг мөлцийтөл нь цэвэрлээд модны нүүрс түрхсэн боловч олигтой эмчлэгдсэнгүй.

2 дахь удаагаа цэвэрлэчээд хөрсөнд нь буцаагаад суулгачихсан байгаа, унтаад өгчив үү, яав таг чиг болчлоо.

Тэсэлгүй ухаж үзээд сэтгэлээр унав. Хэвээрээ байна. Энэ паарны зэв шиг улаан зэв нь арилдаггүй дээ. Харимсгана авах гэж байгаа хүн байвал ийм улаан зэв байна уу, үгүй юу үзэж аваарай. Би уг нь зарж байсан хүнээс нь асуусан л даа, гэхдээ зарж байсан хүн ямар ч өвчингүй гэхээр нь итгээд авцын. Энэ 2 булцууг нэгийг нь 15000- р авсан юмсан.
Булцуу маань хальсыг нь арилгасаар байтал дуусах нь дээ, яахаа мэдэхээ больчлоо доо.

Солонгос хооль салатнууд хийх тухай


Би Солонгос хоол болон салат хийх тухай материал цуглуулаад байгаа билээ. Яагаад вэ гэвэл солонгос хоол маш амтлаг байдгаас гадна ихэвчлэн төрөл бүрийн ногоог амтлаж хийдэг учраас би тарисан болон тарихийг хүсэж байгаа ногоогоороо хоол хийж идэх аргаа олж мэдэхийн тулд юм.

오이 수박-Огурцыны кимчи
재료
오이 10개(중, 2kg), 부추 150g, 액젓 3큰술, 고춧가루 1/2컵, 다진 마늘 1큰술, 생강즙 1작은술, 설탕 2작은술,
소금 1작은술(액젓이나 절임 정도에 맞춰서 조절한다).
오이절임용 소금물 : 물 3리터, 소금 200g.’
만드는 방법
1. 오이는 겉을 소금으로 문질러 씻는다.
2. 앞뒤의 꼭지를 잘라내고 길이로 칼집을 두 번 넣는다.
3. 분량의 소금물을 팔팔 끓여 손질한 오이에 부어 절인다.
4. 부추는 깨끗이 다듬어서 0.5센티미터 길이로 썬다.
5. 나머지 양념과 합해 고루 섞는다.
6. 잘 절여진 오이를 깨끗한 물로 헹궈 물기를 거둔다.
7. 물기를 없앤 오이의 가운데 칼집 사이에 준비한 소를 알맞게 넣는다.
8. 김치통에 차곡차곡 담은 후 윗면에 비닐을 덮어 공기가 닿지 않게 한 후 냉장고에서 하루이틀 잘 익혀 먹는다.

* 오이 두께가 두껍지 않고 껍질이 연한 것으로 고르면 좋다.
* 부추 대신 어린 파나 양파 또는 무로 소를 넣으면 된다.
* 절이는 소금물을 끓여서 사용하면 다 먹을 때까지 오이가 무르지 않아서 좋다.

Огурцыны кимчи

Орох материал:
Огурцы 10ш (дундаж зэргийн хэмжээний огурцы 2кг орчим), жууцай 150гр, эгжод (цууны төрлийн шингэн амтлагч) 3 халбага, гучукару (чинжүүн нунтаг) 1/2 аяга, няцалсан сармис 1 халбага, цагаан гааны шүүс 1 жижиг халбага, сахар 2 жижиг халбага
Давс 1 жижиг халбага (шингэн амтлагч болон давслалтандаа тохируулан давсаан тохируулан хийнэ)
Огурцы давслах усыг бэлтгэх нь: 3л усанд 200гр давс хийж бэлтгэнэ.
Хийх арга

1. Огурцыны гаднах хальсыг давсаар үрж цэвэрлэнэ.

2. Огурцыны үндэс болон үзүүрийг нь авч хаягаад өргөөш нь хутгаар хоёр талыг нь зүснэ.

3. Огурыц давслах давстай усаа сайтар буцалгаад цэвэрхэн цэвэрлэсэн огурцы дээрээ хийнэ.

4. Жууцайг сайтар цэвэрлээд 0,5см орчим урттай хэрчинэ.

5. Үлдсэн амтлагчууд болох гучукару (чинжүүн нунтаг) , няцалсан сармис , цагаан гааны шүүс, сахар бүгдийг хийж холино.

6. Сайтар давсалсан огурцыг цэвэр усаар зайлаад усгүй болгоно.

7. Усгүй хуурай болсон огурцыны голд бэлтгэсэн амтлагчаа хийж амтална.

8. Кимчи хийх саванд тэгшхэн өрж тавьсаны дараа таглахдаа эхлээд хялгар уутаар хучиж агаар орохгүй болтол нь сайтар хучсаны дараа хөргөгчинд нэг хоног байлгаж байгаад идэхэд болно.

Тип
 Огурцыны кимчиний огурцыг сонгохдоо зузаан биш хальс нь ногоон шаргал өнгөтэйг сонговол зүгээр.
Жууцайны оронд ногоон сонгино юмуу бөөрөнхий сонгино мөн цагаан манжин хийж болно.
 Огурцы давслах давтай усыг буцалгаж хэрэглэвэл хэт зөөлөрдөггүй учир илүү сайн.



           총각 김치-чунгаг кичми хийх арга


총각 김치의 맛은 무가 좌우한다. 뿌리 밑동이 통통하고 고와야 하며 무청은 짧고 살해야 한다. 밑동에 딱딱한 힘줄이 있다면 좋은 맛을 기대하기 어렵다.
무절임 재료: 총각무 (2kg), 실파(300g), 찹쌀 풀 (1컵), 고춧가루 (1컵), 멸치젓 (1/2컵), 새우젓(1/2컵), 설탕 (5), 다진 마늘 (2), 다진 생강 (1)

 총각무의 진뿌리를 칼로 긁어내고 굵은 것은 반을 갈라 깨끗이 씻는다.
 천일염을 뿌려 무청이 푹 절여질 정도로 두었다가 깨끗이 씻어 물기를 제한다.
 대파는 어슷 썰어 양념재료들과 잘 섞어준다.
 절인 총각무와 양념재료들을 잘 버무린다.
 두세 포기씩 무청을 묶어 통에 꼭꼭 눌러 담아 냉장 보관한다.
                     чунгаг кичми хийх арга

чунгаг кимчиний амтыг цагаан манжин хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Цагаан манжингийн үндэс хэсэг нь бүдүүвтэр цэвэрхэн байх хэрэгтэй ба цгаан манжингийн навч болон иш нь хатуу байх хэрэгтэй.
Цагаан манжингийн үндэс хэсэг нь хатуу бол сайхан амттай кичи болно гэж найдсаны ч хэрэггүй.
Цагаан манжин давслах материал: шинэ Цагаа манжин (2кг), далайн давс (2аяга)
Атлах материал: ногоон сонгино (2иш), жижиг ногоон сонгино (300гр), наалдамхайн будааны шүүс (1аяга), чинжүүн нунтаг (1аяга), мёлчи (хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч) 1/2аяга, сэүжод (сам хорхойн давсалж амталсан амтлагч) 1/2аяга, сахар (5), нунтаг сармис (2), нунтаг цагаан гаа (1)
 Шинэхэн цагаан манжингийн жижиг үндэсийг хутгаар аваад бүдүүн ширхэгтэйг тайрч аваад сайтар угаана.
 Далайн давс хийж, мүчон (цагаан манжингийн иш болон навч) бүрэн давслагдах хүртэл тавиад сайтар угааж усгүй болгоно.
 Ногоон сонгиног налуу хэрчээд бусад амтлагч материалуудтай хамт сайн холино.
 Давсалсан цагаан манжин болон бусад бусад амтлагч материалуудаа сайн холино.
 Нэг хоёроор нь ишээр нь боогоод саванд сайтар дарж хийгаад хөргөгчинд хадгалана.

                                                
                 제육볶음-Гахайн махан хуурга
제육볶음의 제육(猪肉)은 돼지고기를 뜻하는 말로 돼지고기 목살을 도톰하게 저며 잔 칼집을 넣고 생강즙을 충분히 넣은 고추장 양념에 재웠다 볶은 대표적인 고추장 양념 볶음이다.

제 육볶음은 돼지고기 특유의 냄새가 제거되고, 지방부분이 많으므로 육질이 부드럽고 풍미와 맛이 한층 좋아진다. 돼지고기의 비타민 B1 함량은 쇠고기에 비해 8~10배 많으며, 소화율은 95~96%로 밥을 주식으로 하는 우리나라 사람들에게 좋은 육류이다.

돼 지고기 목살은 먹기좋은 크기로 썰어 앞뒤로 잔칼집을 넣어 준비한다. 설탕, 고추장, 간장, 고춧가루에 파, 마늘, 생강은 곱게 다져넣고 후추가루, 깨소금, 참기름을 넣고 고추장 양념을 만든다. 여기에 손질된 돼지고기를 넣고 골로구 버무리고 양념이 배도록 약간 숙성 시킨다. 달군 팬에 양념한 돼지고기를 넣고 볶는다. 또한 볶을 때 뚜껑을 열고 볶아야 고기와 야채의 수분이 날라가 국물이 흥근하게 생기는 것을 막을 수 있다.

고추장 양념에 간장을 많이 넣으면 색이 곱지 않고 묽어지므로 아주 소량 넣거나 넣지 않아도 무방하다. 또한 고기자체에 지방질이 많으므로 참기름을 조금만 사용하고 너무 센불에서 볶으면 양념장이 타고 속이 익지 않으므로 불조절을 잘해 볶는다. 양념장을 한꺼번에 넣어 재우지 말고 조금 남겨 불에서 내리기 전에 넣어 주면 표면이 촉촉하고 먹음직스럽다.

                            Гахайны махан хуурга

Гахайны махан хуурга гэдэг нь гахайны хүзүүний махыг нимгэн хэрчээд цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжангаар амтлан шарсан хоол юм

Гахайн махан хуурга нь гахайны махны онцгой үнэрээс нь салгаж, өөх ихтэй ба мах нь маш зөөлхөн амт үнэр сайтай хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, хоол шинэц нь 95-96хувь байдаг тул гол хоолоор солонгос хүмүүст маш тохирсон махан төрлийн хоол юм.
Хийх арга:
Гахайны махны хоолны мах идэхэд хялбараар жижиг хэрчээд өмнө хойно нь
Чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, сармис, цагаан гааг хэрчээд перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжангаар амтална. Тэгээд хэрчсэн гахайны махаа хийгээд жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө.
Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжангаар амталсан амтлагчиднд цуу их хийвэл сайхан өнгөгүй, маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэгдэх учир гүнжидийн тос маш бага хийх хэрэгтэй. Мөн хүчтэй галаар шарахгүй ба хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторхи хэсэг нь болохгүй байх тохиолдолд их байдаг. Амтлагчийг нэг удаа сайн хийлгүйгээр баг зэрэг баг зэргээр хийвэл илүү шөлтэй сайхан болдог.

                    Байцааны кимчи хийх арга
                      배추김치 만드는 방법

김치 중에서도 기본이라고 할 수 있는 배추김치는 사실 제대로 절이기만 하면 반은 성공이다. 간만 맞으면 다른 양념이 없더라도 시원한 맛을 느낄 수 있기 때문이다.
재료: 배추 3포기 (절임 배추 5kg), 굵은 소금 3-4컵, 물 적당량
속재료: 무1 개, 양파 1개, 멸치액젓 1/2컵, 새우젓 1컵, 대파 4 뿌리, 다진 마늘 150g, 다진 생강 30g, 설탕 30g, 고춧가루 2컵 (200g)

배추 절이기
 배추는 누런 겉잎을 떼어 내고 반을 갈라 꼭지 부분을 손질하고 약간의 칼집을 준다.
 배추가 약간 잠길 정도의 물에 소금을 푼다.
 배추를 소금물에 담갔다가 꺼내 굵은 소금을 배추 잎 사이사이로 살살 뿌린다.
 넓은 통에 배추를 차곡차곡 넣고 남은 소금과 소금물을 뿌리고 무거운 것으로 눌러 8시간 이상 둔다. 중간에 한번 위치를 바꿔주어 골고루 절게 한다. 다 절여지면 깨끗이 씻은 뒤 뒤집어 엎어 물기가 빠지게 한다.
속 넣기
 무는 채를 썰고 양파는 채를 썬다. 대파는 어슷 썬다.
 무채와 양파채, 멸치액젓, 새우젓, 다진 마늘, 다진 생강, 설탕, 고춧가루를 넣고 잘 버무린다.
 무채에 빨간 색이 고르게 배어들었다고 여겨질 때 대파를 넣고 버무린다.
 절인 배추를 한 잎씩 들치며 살살 비비듯이 사이사이에 속을 넣는다.
 속 넣은 김치는 자른 면이 위로 가도록 저장이 용기에 담는다.
 보관할 때는 공기와 닿지 않도록 꼭꼭 눌러 담는다. (공기가 들어가면 맛이 변하기가 쉽다)

                         Байцааны кимчи хийх арга

Кимчи кимчины дундаас хамгийн үндсэн кимчи гэж хэлж болох байцааны кимчи нь үнэндээ сайн давслаж л чадвал хагас нь амжилттай боллоо гэсэн үг. Давсыг нь сайн тохируулж чадвал өөр амтлагчгүй байсан ч сайхан амттай болдог юм .

Материал: Байцаа 3ш (давсалсан байцаа 5кг), бүдүүн ширхэгтэй давс 3-4 аяга, тодорхой хэмжээний ус
Бусад материал: цагаан манжин 1ш, бөөрөнхий сонгино 1ш, мёлчи эгжод 1/2аяга (хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч), сэүжод (сам хорхойн давсалж амталсан амтлагч)1 аяга, ногоон сонгино 4 үндэс, нунтаг сармис 150гр, нунтаг цагаан гаа 30гр, сахар 30гр, гучү гару (чинжүүн нунтаг)2аяга (200гр)
Байцаагаа давслах
 Байцааны шар навчийг нь аваад таллан хувааж байцааны ишийг авч хутгаар цэвэрлэнэ.
 Байцааг бага зэрэг далд орох хэмжээгээр тооцоолоод усанд давс хийж давстай ус бэлтгэнэ.
 Байцааг давстай усанд хийгээд гаргаж аван бүдүүн ширхэгтэй давсаа байцааны навчны хооронд сайтар түрхэнэ.
 Том хэмжээний саванд байцаагаа сайтар эмх цэгцтэй тавьсаны дараа үлдсэн давс болон давстай усаа цацаад хүнд зүйлээр дараад 8-аас дээш цаг дарна. Ингэж дарах явцдаа байцааны байрлалыг нь сольвж жигд давслагдахаар хийж өгнө. Бүгд давслагдаж дуусвал сайтар цэвэрлээд буруу хариуулж тавиад усгүй болгоно.
Дотор нь амтлагчаа хийх
 Цагаан манжин болон бөөрөнхий сонгиног маш нарийхан хэрчинэ. Ногоон сонгиног налуу хэрчинэ.
 Маш нарийхан хэрчсэн манжин болон сонгино, мёлчи (хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч), сэүжод (сам хорхойн давсалж амталсан амтлагч), нунтаг сармис, нунтаг цагаан гаа, сахар, чинжүүн нунтагаа хийж сайтар холино
 Нарийн хэрчсэн цагаан манжинд улаан өнгө жигд орсон гэж үзвэл ногоон сонгиноо хийж холино.
 Давсалсан байцааны навчийг нэг нэгээр нь сөхөж дотор нь амтлагчуудаа хийж сайн тарааж өгнө.
 Амтлагчаа бүгдийг хийж дууссан байцааг хэрчсэн хэсгийг нь дээш нь харуулж тавиад хадгалах савандаа хийнэ.
 Кимчигээ хадгалахдаа салхи оруулахгүйгээр сайн дарж таглана. Салхи орвол амт нь өөрчлөгдөнө.

김치찌개 만드는 방법
                   Кимчи жигэ хийх арга배 추김치를 꼭 짜서 5 cm 길이로 썰거나 또는 김치잎이 넓은 것은 길이대로 2~3갈래로 찢는다. 냄비에 김치와 돼지고기를 잘게 썰어서 담고 쌀뜨물을 붓고 끓인다. 한 번 끓은 다음 간을 보아 싱거우면 묽은 장으로 간을 맞추고, 참기름를 쳐서 양념하고 파를 썰어 넣는다. 대개 김치 자체의 맛으로 간이 맞는다. 김치맛이 시어진 듯한 것으로 하는 것이 더 입맛을 돋운다.


Байцааны кимчиг 5см орчин урттайгаар хэрчих болон том навчтай кимчийг уртаар нь 2-3 хэсэг болгон хэрчиж тавина. Тогоонд кимчи болон гахайны махыг жижиг хэрчээд хийж, ус (будаа угаасан ус) хийж буцалгана. Нэг удаа сайн буцалгасны дараа давсаар амталаад давсгүй бол цуугаар нэмж амтлаад, гүнжидийн тос хийж дээрээс нь ногоон сонгино хэрчиж хийнэ. Ихэвчилэн кимчиний амт нь хоолны амтыг илэрхийлнэ. Кимчиний амт гашуун бол илүү амттай болдог.


닭도리탕-Тахианы жигнэсэн махтай шөл

닭과 감자를 먹기 좋게 도막 내어 냄비에 넣고 매운 양념장과 버무려 바특하게 끓여 낸 닭고기 요리.
국물이 많은 탕(湯)과 국물이 거의 없는 찜의 중간 형태로 만든다. 한국의 전통요리 가운데 하나이며, 지역에 따라 조금씩 요리법이 다르다.


만드는법:
4 인분을 기준으로 한 재료는 닭 1마리, 큰 감자 2개, 당근 1/2개, 마른 홍고추 2개, 홍고추 1개, 풋고추 2개, 대파 1/2뿌리, 양파 1개이다. 여기에 고추장 2큰술, 고춧가루 1 또는 2큰술, 간장 2큰술, 참기름 1큰술, 다진 파 2큰술, 마늘 1큰술, 다진 생강 2큰술, 물 3컵 등으로 양념장을 곁들인다.

먼저 닭을 한입 크기로 도막을 내 찬물에 씻은 뒤, 행주 등을 이용해 물기를 뺀다. 감자와 양파는 큼직하게 썰고, 고추는 꼭지를 떼어 씨를 털어 낸 뒤 어슷하게 썰어 놓는다. 기름을 두른 팬에 닭을 넣고 겉이 노릇노릇하게 살짝 익힌다. 닭고기에서 빠진 기름은 따라 낸다.
냄비에 닭과 양념장의 2/3를 넣고 골고루 버무린 뒤, 한소끔 끓고 나서 감자•당근•양파•대파•고추 등을 얹어 나머지 양념장을 넣고 다시 바특하게 끓이면 완성된다. 조리시간은 30~50분이다.



        Тахианы жигнэсэн махтай шөл

Агуулга: Тахианы жигнэсэн махтай шөл гэдэг нь тахианы мах болон төмсийг амттайгаар жижиг хэрчин, халуун ногоотой амтлагчаар амтлан сайтар хольж буцалган хийдэг тахианы махан хоол юм. Шөл нь нэг их биш бага хэмжээтэй хийнэ. Солонгосын үндэсний хоолны нэг бөгөөд, бүс нутгаа дагаад хийх арга нь өөр өөр байдаг.

Хийх арга:
4 хүний орцоор хийхэд нэг бүтэн тахиа, том төмс 2 ширхэг, луувал 1/2ширхэг, хатаасан улаан чинжүү 1ш, улаан чинжүү 1ш, шинэхэн ногоон чинжүү 2ш, ногоон сонгино 1/2 ш, бөөрөнхий сонгино 1 ш орно. Мөн гучүжан 2 халбага, гучүгарү 1 болон 2 халбага, цуу 2 халбага, гүнжидийн тос 1 халбага, арилгасан ногоон сонгино 2ш, арилгасан цагаан гаа 2ш, 3 аяга усыг хоолны орцоор хэрэглэнэ.
Эхлээд тахиагаа жижиг хэрчин хүйтэн усанд угаасны дараа алчуураар арчиж усыг нь авна. Төмс болон бөөрөнхий сонгиноо томовтор хэрчээд, чинжүүний ишийг нь авч, доторхи үрийг нь авсаны дараа ташуу хэрчиж тавина. Тосолсон хайруулын тавган дээр тахиагаа хийгээд гаднахыг нь бага зэрэг болгоно. Тахинаас гарсан тоыг нь тусад нь авна.
Тогоонд тахиа болон амтлагчийн 2/3ийг хийж тэнцүү хольсоны дараа нэг буцалгаад төмс, луувлан, ногоон сонгино, ногоон том сонгино, чинжүү зэргээ дээр нь хийж үлдсэн амтлачгуудаа хийж, дахиан сайтар буцалгана. Хоол буцалгах цаг нь нийт 30-50 минут байна.


surbasur.blog.gogo.mn

          
Кимчи одоогийн амтаа олтлоо хэдэн зуун туулжээ. Солонгосчууд кимчиний анхны
хувилбарыг бvр VII зуунд бодож олсон аж. Хаад ноёдоос бусад эгэл ард махтай
хоол идэх нь биелшгvй мєрєєдєл байсан тэр vед ногоог давслан даршилж євлийн хvнсээ нєєцлєх арга тарчиг хvйтний улиралд ч эр нєхрєє гэдэс цатгалан байлгах ажилсаг шаавай солонгос эмэгтэйчvvдийн эрхэм зорилгод нийцжээ.
Эрт цагт даршилсан ногоог «чимчэ» гэдэг байж. Он цаг улиран чимчэ бэлтгэх арга нарийсахын хэрээр амт чанар нь ч єєрчлєгдєв. Чимчэ нь димчэ, кимчэ, кимчи болон нэрээ сольсон байна.

Гэвч XII зуунд олон тєрлийн амтлагч хэрэглэж занших хvртэл кимчиний амт нэг их сайхан байгаагvй аж. Харин XVIII зуунд Солонгосын хойгт Ємнєд Америкийн далайн худалдаачид улаан чинжvv тээж ирсэн нь кимчиний жорыг эрс єєрчлєв. Кимчиг нунтаг улаан чинжvvгээр амтлах болсноор хvний биед асар их хор цуглуулдаг давсны vvргийг багасгажээ.




Орц: Хоёр ш байцаа , нэг ш лууван (дунд зэргийн), дєрвєн ш том ногоон сонгино, нялх ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, нэг толгой сармис, цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжvv тал аяга, ширхэг алим (эсвэл лийр), элсэн чихэр, давс, дашида ногооны vvсvv, тал аяга кимчиний тос

Кимчиний байцааг бэлтгэх арга
1.Байцааг уртааш нь гурав хуваана.
2.Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дєрвєн цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
3.Байцааг давстай уусмалаас гаргаж хvйтэн цэвэр усанд угаана.
4.Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)
Амчтлагчийн жор
1.Тал аяга усанд улаан чинжvvгээ зуурна.
2.Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжvvтэй сайтар холино.
3.Сармис, цагаан гаа, алимаа vрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтай холино.
4.Луувантай хольсон улаан чинжvvгээ ногоонуудтай нийлvvлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны том халбагаар гурван элсэн чихэр, 1/3 vvсvv, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yvн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)
Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
1.Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бvрт амтлагчийн холимгийг тvрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжvvний єнгє орох тєдий тvрхэхэд болно.
2.Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
3.Дээрхийг шавар вааранд (байхгvй бол хуванцар саванд) хийж дээгvvр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бvрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.




Кимчи одоогийн амтаа олтлоо хэдэн зуун туулжээ. Солонгосчууд кимчиний анхны
хувилбарыг бvр VII зуунд бодож олсон аж. Хаад ноёдоос бусад эгэл ард махтай
хоол идэх нь биелшгvй мєрєєдєл байсан тэр vед ногоог давслан даршилж євлийн хvнсээ нєєцлєх арга тарчиг хvйтний улиралд ч эр нєхрєє гэдэс цатгалан байлгах ажилсаг шаавай солонгос эмэгтэйчvvдийн эрхэм зорилгод нийцжээ.
Эрт цагт даршилсан ногоог «чимчэ» гэдэг байж. Он цаг улиран чимчэ бэлтгэх арга нарийсахын хэрээр амт чанар нь ч єєрчлєгдєв. Чимчэ нь димчэ, кимчэ, кимчи болон нэрээ сольсон байна.

Гэвч XII зуунд олон тєрлийн амтлагч хэрэглэж занших хvртэл кимчиний амт нэг их сайхан байгаагvй аж. Харин XVIII зуунд Солонгосын хойгт Ємнєд Америкийн далайн худалдаачид улаан чинжvv тээж ирсэн нь кимчиний жорыг эрс єєрчлєв. Кимчиг нунтаг улаан чинжvvгээр амтлах болсноор хvний биед асар их хор цуглуулдаг давсны vvргийг багасгажээ.




Орц: Хоёр ш байцаа , нэг ш лууван (дунд зэргийн), дєрвєн ш том ногоон сонгино, нялх ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, нэг толгой сармис, цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжvv тал аяга, ширхэг алим (эсвэл лийр), элсэн чихэр, давс, дашида ногооны vvсvv, тал аяга кимчиний тос

Кимчиний байцааг бэлтгэх арга
1.Байцааг уртааш нь гурав хуваана.
2.Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дєрвєн цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
3.Байцааг давстай уусмалаас гаргаж хvйтэн цэвэр усанд угаана.
4.Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)
Амчтлагчийн жор
1.Тал аяга усанд улаан чинжvvгээ зуурна.
2.Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжvvтэй сайтар холино.
3.Сармис, цагаан гаа, алимаа vрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтай холино.
4.Луувантай хольсон улаан чинжvvгээ ногоонуудтай нийлvvлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны том халбагаар гурван элсэн чихэр, 1/3 vvсvv, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yvн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)
Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
1.Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бvрт амтлагчийн холимгийг тvрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжvvний єнгє орох тєдий тvрхэхэд болно.
2.Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
3.Дээрхийг шавар вааранд (байхгvй бол хуванцар саванд) хийж дээгvvр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бvрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.


 Кимчи чигэ
Орц: Байцааны кимчиний толгой хэсгийн 1/ 4, 100 гр гахайн мах, бєєрєнхий сонгино 1/ 2, ногоон сонгино 1/ 2, нунтагласан сармис нэг жижиг халбага, мєєг 50 гр, дvпv 200 гр
Бэлтгэх арга:

1.Кимчигээ жижиглэн хэрчинэ. 2.Гахайн махаа даалуу хэлбэртэй хэрчинэ. 3.Бєєрєнхий сонгиноо нимгэн, ногоон сонгиноо диагонал хэлбэртэй хэрчинэ. 4.Хэрэв гахайн мах тань єєхтэй бол хоолныхоо савыг халааж байгаад эхлээд гахайн махаа, дараа нь кимчигээ хийж хутгана. Дээр нь тун бага ус хийж буцалгахдаа халуун шєлєнд дуртай бол нунтаг улаан чинжvv, хэт халуун болгохгvй гэвэл кимчиний шvvс жаахан хийгээрэй. 5.Дахин ус хийгээд буцалга. Мєєг, дvпv, бєєрєнхий сонгиноо нэм. 6.Гахайн мах болсон бол сармис, ногоон сонгиноо хийгээд дахин буцалгана. 


Баклажан буюу чэсээ угаана.
 

Хүнсний гялгар уутаар битүү бүтээнэ.


Печинд хийж 6 минут болгоод гаргана.


Энэ хооронд амтлагчаа бэлтгэнэ. Солонгос ганжан хийдэг юм, гэхдээ би чех цуу хэрэглэдэг.

Цуундаа чамгирим жаахан хийнэ.
 Жууцай, сонгино, нухсан сармис хийж амтална.

 Давс, бага зэрэг элсэн чихэр хийнэ.


Бэлэн болсон амлагч жан.

6 минут болсон чэсээ гаргаж ирээд зүсэж хуваана.



Зүссэн чэсэн дээрээ амтлагчаа асгана.



Амталсан чэсээ кимэнд боогоод амандаа хийчихвэл аманд уусаад үнэхээр амттай.  Хийж үзээрэй.

Би өнгөрсөн бүтэн сайнд цуглааныхандаа хийж өгөөд, бүгд амтархан идсэн. Ханна хүртэл амттанд нь орчихсон бгаа биз?


Wednesday, November 20, 2013

Шарсан үхрийн мах

                                                                       불고기

지금은 불고기로 알려져 있지만 원래는 너비아니라는 이름의 한국식 소고기 바비큐 조리법이다. 고기를 먹을 때는 반드시 채소샐러드나 쌈을 곁들여 먹어야 영양적으로 이롭다.
재료
소고기 등심 600g, (간장 4큰술, 설탕 1큰술, 배즙 3큰술, 다진 파 4큰술, 다진 마늘 2큰술, 후춧가루 1/4작은술, 깨소금 1큰술), 참기름 2큰술, 꿀 1큰술, 잣가루 1큰술.

▶ 만드는 법
1.불고기감은 등심으로 1mm 두께로 썬다.
2.분량의 양념을 먼저 섞는다. 양파와 배즙을 간다. 간장, 다진마늘, 설탕, 후추를 넣고 다시 한번 간다. 참기름, 깨를 넣고 잘 섞는다.
3.잘 썰은 고기는 키친타월에 받쳐 핏물을 빼고, 고기가 뭉치지 않게 잘 펴서 양념장에 고루 재운다. 굽기 직전에 참기름을 넣어야 질겨지지 않는다.
4.불고기는 숯불에 구워야 맛있지만 숯불이 없을 때는 팬을 뜨겁게 달궈 팬 바닥 전체에 얇게 펴고 굽는다.
5.한 면이 익으면 뒤집어 다시 살짝 익힌 후 꿀을 살짝 둘러 다시 한번 익힌다. 접시를 달궈 불고기 구운 것을 얹은 후 잣가루를 살짝 뿌려낸다.

                                       Үхрийн шарсан мах

Үхрийн шарсан мах гэж дуудагдаж байгаа боловч уг нэр нь Нобиани буюу Солонгос маягаар шарсан үхрийн махан хоол юм. Үхрийн шарсан махыг идэхдээ ногооны салаттай хамт идвэл илүү тэжээллэг байдаг.

Орох материал

Үхрийн нурууны мах 600гр, (цуу 4 халбага, сахар 1 халбага, лийрийн шүүс 3 халбага, бяцалсан ногоон сонгино 4 халбага, бяцалсан сармис 2 халбага, перц 1/4 жижиг халбага, гүнжидтэй давс 1 халбага), гүнжидийн тос 2 халбага, зөгийн бал нэг халбага, чадкару (хушны самрын нунтаг) 1халбага

Хийх арга.

1. Үхрийн нурууны махыг 1мм орчим өргөнтэй хэрчинэ.

2. Амтлагчаа бэлтгэж тавина. Амтлагчаа хийхдээ бөөрөнхий сонгино болон лийрийн шүүсээ хутгагч машинд хийж хутгана. Дээр нь цуу, няцалсан сармис, сахар, перц хийгээд дахин нэг удаа хутгагч машинд хийж хутгана. Мөн дээр нь чамгрим, хийж сайтар хутгана.

3. Сайтар хэрчсэн махыг гал тогооны зориулалтын алчууранд боож шүүсийг нь аваад, махыг бөөгнүүлэлгүй сайтар дэлгэж амтлагч саванд тэгш хийж тавина. Хуурахын өмнө гүнжидийн тос хийвэл илүү амттай болно.

4. Үхрийн шарсан махыг модны нүүрсний гал дээр шарвал илүү амттай боловч модны нүүрсний гал байхгүй тохиолдолд хайруулын тавгийг халаагаад дээр нь дэлгэж тавиад шарна.

                             

цагаан манжин


꿀깍두기

깍두기는 국물이 생명이다. 무에 자체적으로 물이 나오지만 담을 때 꼭꼭 눌러서 국물에 잠길 정도가 되어야 한다.
무절임 재료: 무(1개), 천일염 (1/2컵)
부재료: 굴(200g), 미나리 (8줄기), 쪽파 (8뿌리), 양파(1/2개), 무청(1개분)
양념재료: 새우젓 (1/4컵), 멸치액젓 (2), 찹쌀 풀 (6), 고춧가루 1컵, 다진 마늘 (3), 다진생강(1), 설탕 (2)
 무는 사방 2,5cm 크기로 썰어 천일염을 뿌린 뒤 1시간 정도 절였다가 깨끗이 씻어 물기를 빼놓는다. 무청을 함께 절여도 좋다.
 미나리, 쪽파, 무청은 손가락 절반 길이로 자르고 양파는 채 썰어 주고 쪽파를 제외하고 양념재료와 잘 섞어준다.
 절인 무를 넣고 섞어준다.
 쪽파를 넣고 잘 섞어준다.
 통에 넣고 실온에 하루 동안 놓았다가 냉장 보관한다.
 미나리 대신 갓을 넣어도 좋다. 고춧가루 대신 풋고추를 갈아 넣으면 더욱 시원한 맛을 느낄 수 있다.
 

  Гагдүги (дөрвөлжиж хэрчсэн давсалсан цагаан манжин)

Гагдүгиийн шөл хамгийн чухал. Манжин уулаасаа усархаг боловч манжингаа саванд хийж тавихдаа дээрээс нь сайн дараад шүүс нь далд орох хэмжээнд хийх хэрэгтэй.
Манжин давслах материал: цагаан манжин (1ш),
Туслах материал: хясаа (200гр), минари (туулайн тагнай ургамал) (8иш), сонгины гол (8иш), бөөрөнхий сонгино (1/2ш), мүчон (цагаан манжингийн иш болон навч) (1ш)
Амтлах материал: сэүжод (сам хорхойн давсалж амталсан амтлагч) (1/4аяга), мёлчи (хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч) 2, цавуулаг будааны шүүс (6), чинжүүн нунтаг 1аяга, нунтаг сармис (3), нунтаг цагаан гаа (1), сахар (2)
 Цагаан манжинг тэгш 2,5см хэмжээтэйгээр хэрчээд далайн давс цацсаны дараа 1 цаг хиртэй давслаад цэвэрхэн угааж усгүй болгоно. мүчон (цагаан манжингийн иш болон навч) хамтад нь давсалсан ч болно.
минари (туулайн тагнай ургамал), сонгины гол, мүчонг (цагаан манжингийн иш болон навч) гарын алганы хэмжээн талтай дүйцэхгүйц хэрчээд, бөөрөнхий сонгиноо маш нарийхан хэрчээд, сонгины голоос бусад амтлагчтай хийж хамт холино.
 Давсалсан цагаан манжинг хийгээд сайтар холино.
Сонигины голоо хийгээд сайтар холино.
 Саванд хийгээд өрөөний темпратурт нэг өдөр байлгаж байгаад хөргөгчинд хадгалана.
 Минаригий оронд гичний навч хийсэн ч болно. Чинжүүн нунтагний оронд боловсроогүй шинэхэн чинжүү хийх юм бол илүү сайхан амттай болно.

Гахайн шарсан мах ба бугимбаб





Эхлээд махандаа сонгино, ганжан, нунтаг хар перец татсан сармис хийгээд
              2 цаг орчим тавьж амтална. Амталсан махаа шарна.


Махаа нилээн шарсаны дараа бэлдсэн ногоонуудаа хийж
                                                                               махны шүүсэндээ шарж эхэлнэ.

Коннамул - гэдэг энэ шар буурцагыг буцалж буй халуун усанд дүрж аваад, хүйтэй усанд сойсны дараа махныхаа хажууд хийж шараарай.

                   Дараа нь кимчигээ хийж хамт шарна.

          Дараа нь гугума, эсвэл төмс  хийж хамт шарна.

 Хурдан болдог тул сүүлд нь жууцай буюу бүчүгээ хийнэ.

Дог нэмж хийвэл бас их амттай болдог.
Махан дээр бас сармис хийж шараарай.

Шарсан махны шүүсэнд болсон ногоонууд үнэхээр амттай. Кимчин дээр махаа, ногоонуууд, сармис тавьж байгаад ороож идээрэй, маш амттай байх болно.


Үлдсэн мах, ногоон дээрээ будаа нэмээд бугымбаб хийж болно.
              Эхлээд махаа жижиглэн хэрчээрэй.

Бугымбабд орох ногоогоо хэрчиж бэлтгэсэн байдал.



      Шарсан мах, будаан дээрээ өндөг хийж шараарай.

            Бага зэрэг чамкырим нэмж амталаарай.

    Хамгийн сүүлд нь ким нунтаглаж хийгээд гаргаж идээрэй.

Сайхан хооллоорой.