Friday, January 10, 2014

Гербера

Гербера буюу Daisy

Олон наст тасалгааны цэцэг юм байна. Тасалгааны агаар цэвэршүүлдэг 15 топ ургамал байдгийн нэг нь юм байна. Ялангуяа өвлийн улиралд утаа тортог ихтэй манай орны нөхцөлд гэр орондоо тарьж ургуулвал зүгээр юм гэж бодоод  нэг уут үр авсныгаа 2014,01,05 нд суулгачихлаа.
Өнөөдөр 2014,1,12 үрнүүд маань ингээд соёолсон байна шүү.

Гербера маань одоо ийм болсон байна, өнөөдөр 2014,11,23. Маш их гэрэл шаарддаг ургамал юм байна, гэрэл дутсан учраас миний цэцэг дээрхи зураг дээр харагдаж байгаа байдлаар сунаж ургаад байна. Би бас анхаарал халамж муу тавьсан, одоо болтол үрсэлгээнийхээ савтай л байна

Энэ зураг дээрхи гербера маань одоо цэцэглэх гээд бундуйлсан байгаа байдал. Хэт сунаад навч нь тал тал тийшээ тарж ургаад байхаар нь бүх навчийг нь тайраад тогжийлгочихсон чинь цэцэглэнэ гэнээ. Бундуй ургаад, араас нь навч ургаж байна