ЗӨГИЙН АЧ ТУС, ЗӨГИЙГӨӨР ЭМЧЛЭХИЙН
ГАЙХАМШИГ, ИД ШИД
Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн арван мянган ажилчин зөгий амьдардаг бөгөөд тус тусдаа ажил үүргийн маш нарийн зохион байгуулалттай амьдрах тул нэг ч зөгий өөрийн сүргээсээ тасран ганцаараа амьдардаггүй юм байна.
Дэлхий
дээрх амьд биетүүдээс эд эсийн хувирал буюу мутацид ордоггүй цорын ганц амьтан
нь зөгий ажээ. Манай дэлхий дээр болсон цөмийн аймшигт сүйрлийн дараа энэ
талаар туршилт, судалгаа хийж эхэлсэн байна.
Японы Хирошима, Нагасакийн цөмийн туршилтын дараа уул хөнөөлт голомтод
Японы Хирошима, Нагасакийн цөмийн туршилтын дараа уул хөнөөлт голомтод
байсан амьд амьтдаас генийн
хувирал болох мутацид ороогүй цорын ганц амьтан нь зөгий болох нь тогтоогдсон
байна. Цөмийн энэхүү аймшигт туршилтаас хойшхи 70 шахам жилд японд зөгий судлал
хөгжин, зөгийн сүүнцэр судлах бүхэл бүтэн зургаан хүрээлэн ажиллаж байна.
Цөмийн хорт туяаны тун ихтэй газраас зөгий балаа цуглуулахдаа баланд шингэсэн
ионжсон туяажилтыг өөр амьд биет рүү огт дамжуулдаггүй нь тогтоогдсон байна.
Энэ бол зөгийн бас нэг гайхамшигт шинж юм. Үүнээс үзэхэд “Дэлхий дээр зөгий
уствал 4 жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө “ гэж алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн нэгэнтээ хэлсэн байна.
Зөгийн ер бусын сонин
бүтээгдэхүүн нь зөгийн хор буюу апитоксин юм. Зөгий өөрийгөө хамгаалах зэвсэг
өгөөч гэж бурханаас гуйхад бурхан: би чамд хор бүхий хатгуур өгье. Түүнийг
хүний эсрэг хэрэглэвээс зөгий өөрөө үхэж, харин хатгуулсан хүн өвчнөөсөө
эрүүлжинэ” гэж хэлсэн гэсэн эртний домог байдаг. Мөн “Зөгий хэнийг хатгана,
түүнд хишиг хайраа хүртээдэг” гэсэн хэлц үг ард олны дунд олон үеийн турш
яригдсаар иржээ.
Зөгийн
хор нь байгалийн бүтээсэн гайхамшиг бөгөөд түүнтэй ижил төсөөтэй зүйлийг хүн
төрөлхтөн өнөө хэр нь бүтээж чадаагүй байна.
100-гаас
илүү нас зооглосон хүмүүстэй уулзаж явахад тэдгээрийн 80 гаруй хувь нь зөгийн
аж ахуйтай ямар нэг хэмжээгээр ойр явсан хүмүүс байдаг бөгөөд тэдний идэвхитэй
урт насалсны нууц нь бүхий л амьдралынхаа турш зөгийд хатгуулж явсанд орших
ажээ.
Зөгийн хорыг ашиглахын эерэг тал нь маш их өндөр үр дүн,
дархлааны тогтолцоонд хүчтэй түлхэц өгөх өвөрмөц үйлчилгээ юм. Цусыг шингэлж
судасны бүлэн үүсэлтийг багасгах ба сэргийлэх үйлчилгээтэй. Мөн цусан дахь
холестриний хэмжээг бууруулж, /артер/ гол судасны даралтыг хэвийн болгодог. Апитоксин
бие махбодийн стрессийн нөлөөг бууруулж, нойрыг сайжруулан төвийн болон захын
мэдрэлийн тогтолцоог тайвшруулахын зэрэгцээ илүүдэл жинг бууруулж, залуужуулах
үйлчилгээтэй.
АНУ-д
Апитерапи эмчилгээ өргөн хэрэглэдэг өвчнүүд /нийгэмлэгийн мэдээлснээр/:
-
Дархлаа тогтолцооны хямрал ДОХ
-
Мэдрэлийн гаралтай эмгэгүүд
-
Булчин, шөрмөсний эмгэг
-
Бактер, вирус, мөөгөнцрийн гаралтай өвчлөл
-
Элдэв гэмтэл, шарх, түлэгдэлт, шөрмөс суналт
-
Хавдар /хорт хавдар/
-
Харшил
-
Зүрх судасны өвчин
-
Цусны өвчин
-
Нүдний өвчин
-
Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны өвчин
-
Хоол боловсруулах эрхтний өвчин
-
Амьсгалын замын өвчин
-
Арьсны элдэв өвчин
Вашингтоны
их сургуулийн эрдэмтэд зөгийн хорноос мелитин гэж нэрлэгдэх нэгдлийг ялган
авсан бөгөөд уг бодис нь ДОХ-ын эсрэг хүчтэй үйлчилгээтэй болохыг илрүүлсэн
байна. Зөгийн хор ДОХ-ын вирусын бүрэлдэхүүн хэсгийг илэрхий устгаж байсан
боловч эрүүл эсүүдийг гэмтээхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Өнгөрсөн 7 жилд зөгийн бүлийн тоо асар их буурч байгаад
онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Зөвхөн АНУ-д 1945 онд 4,5 сая бүл зөгийн
байсан бол одоо 2 сая байна. 20 000 зүйлийн зөгий байдаг. Тэдгээрийн хамгийн
алдартай нь үхэр хэдгэнэ юм. Энэ зөгий цэцгийн балыг идэх үедээ дүнгэнэн
дуугарч чичиргээ үүсгэснээр өөрийн биед наалдсан цэцгийн тоосыг хүртээдэг.
Хэрэв зөгий ингэж тоосоо хүртээж чадахгүйд хүрвэл цэцэг тоос хүртэхгүй, тоос хүртээгүй цэцэг ургахгүй. Зөгий байхгүй бол төрөл бүрийн ургамал, цэцгэнд тоос хүртээхийн тулд гар вибратор, эсвэл будгийн бийр ашиглан асар их хөрөнгө хүч зарцуулан байж тоос хүртээх шаардлагатай болно. Балт зөгий ч мөн ийнхүү тоос хүртээдгээрээ “бусдыг бишрүүлэн дагуулах увидастай” амьтан.
Хэрэв зөгий ингэж тоосоо хүртээж чадахгүйд хүрвэл цэцэг тоос хүртэхгүй, тоос хүртээгүй цэцэг ургахгүй. Зөгий байхгүй бол төрөл бүрийн ургамал, цэцгэнд тоос хүртээхийн тулд гар вибратор, эсвэл будгийн бийр ашиглан асар их хөрөнгө хүч зарцуулан байж тоос хүртээх шаардлагатай болно. Балт зөгий ч мөн ийнхүү тоос хүртээдгээрээ “бусдыг бишрүүлэн дагуулах увидастай” амьтан.
Балт
зөгийн нэг бүлд 40-50 мянган зөгий байдаг. Балт зөгий нийгмийн эрүүл ахуйн маш
нарийн дэглэмтэй. Бүлээ эрүүл байлгахын тулд өвчтэйг эрүүлээс тусгаарладаг ба
байгалийн антибиотик болох ургамал, цэцэгсийн давирхайг цуглуулан үүрээ
битүүлдэг. Энэ дэлхий дээр зөгий 50 гаруй сая жил болж байгаа нь тогтоогдсон
байна. Гэтэл сүүлийн жилүүдэд зөгий маш олноороо үхэж байгаа нь ямар нэг юм маш
их буруу байна гэсэн үг. Энэ нь хоорондоо харилцан холбоотой дөрвөн шалтгаанаас
үүдэлтэй бөгөөд бүгд дэлхийн II дайнаас хойшхи
газар тариалангийн ажлын өөрчлөлттэй холбоотой.
Дэлхийн II дайнаас
хойш цэцгийн тоос хүртээлт шаардагддаг таримлын үйлдвэрлэл 300%-иар нэмэгдэж
байсан бол синтетик бордоог улам ихээр үйлдвэрлэж, асар их хэмжээний талбайд
ганцхан төрлийн таримлыг тарьж зөгийн амьдарч, хооллодог цэцэгт ургамлыг
системтэйгээр устгасан явдал юм. Үүний зэрэгцээ пестицидийг их хэмжээгээр
хэрэглэх болсноос балт зөгийн цуглуулсан цэцгийн тоосны багц бүрээс наад зах нь
6 төрлийн пестицидийн ул мөр, тухайлбал неоникотинойдууд илэрдэг болсон. Эдгээр
пестицид ургамлын эдээр дамжих ба ургамлын хортон, паразитууд түүнийг идээд
үхдэг. Харин неоникотинойдууд зөгийг хордуулснаар зөгий зүг чигээ алддаг ба
өндөр тунд хордож үхнэ. Хүн төрөлхтөнийг
пестицид хэрхэн хордуулж байгааг тодоор харуулах толь нь зөгий хэмээх энэ
жижигхэн амьтан юм.
Хэрэв би зөгий байгаад хоол хүнсээ дэлгүүрээс иддэг бол неоникотинойдуудаар баялаг хоол хүнс идчээд, мэдрэлийн хороор хордчихоод буцаад гэртээ харих замаа олохгүй бол
яах вэ. Харилцан уялдаатай учир шалтгаан яг ийм.
Гэхдээ энэ байдлаас
гарах арга байна. Зөгийд туслахын тулд хүн бүрийн хийх хоёр зүйл байна. Юуны
өмнө зөгийд ээлтэй, пестицидгүй цэцэгт ургамлыг цэцэрлэгтээ, цонхон дээрээ
тарих, мөн бид бүгдээрээ нийтийн цэцэрлэг, замын хажуугийн зурвас зэрэг
боломжит бүх газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эргэн тойронд цэцэг тарих
компанит ажил өрнүүлэх.
Зөгий нийгэмч шавьж.
Жижигхэн ажил мэт боловч асар том үйлсэд хувь нэмрээ оруулдаг зөгийн энэ
нийгэмсэг, ажилсаг амьдралыг дуурайх юмсан.
No comments:
Post a Comment