Thursday, May 9, 2013

Ялдам цэцэг


Ялдам цэцгийн маш олон сорт манай цэцэгчид тарьж ургуулж байгаагаас өөрт байгааг танилцуулья

Beacon sort:

Дан дэлбээтэй том цэцэгтэй. Цэцэг черниль ягаан байснаа улаан хүрэн болж хувирдаг.
Ялдам мөчрөөр амархан үрждэг. Нар гэрэлд дуртай. Байнга цэцэгтэй байж чаддаг цэцэг.

 
Энгийн үгээр хэлэхэд "чимхэлт" гэдэг нь механик аргаар ургамлын ургах цэгийг тасдахыг хэлнэ. Чимхэлтийг хумсаар, хуруугаар, хайчаар хийж болдог. Яагаад чимхэлт гэдэг вэ гэхээр - чимхэлтээр ихэнхдээ дөнгөж суулгасан үрсэлгээний оройг, эсвэл шинэхэн ургасан ногоон мөчирний үзүүр зэргийг тасддаг ба тэдгээр нь зөөлөн, ногоон байдаг тул ихэнхдээ хумсаар чимхэж авдаг байна. Харин ургамлын мөчир, иш богиносгох, хэлбэржүүлэхийг - тайралт, таналт гэнэ. Чимхэлтээр мөчирний үзүүр хэсгийг ургах цэгтэй нь хамт, эсвэл ишний оройг ургах цэгтэй нь хамт тасддаг. Нэг навч хумсаараа тасдахыг "чимхэлт" гэж ойлгож болохгүй. "Ургах цэг" гэдэг нь шинээр навч ургаж гарч ирээд байгаа цэгийг хэлнэ. Чимхэлтээр ургамлыг илүү бутлаг болгох, хажуугийн шинэ салаа мөчирнүүд олноор гаргахын тулд хийдэг. Крассула буюу Мөнгөний модыг авч үзъе. Мөчирний орой - ургах цэг харагдаж байна. Хажуу талын олон салаа мөчир ургуулахын тулд, мөн дээшээ өндөр болгохгүй, ту
хайн мөчирний ургалтыг зогсоохын тулд чимхэлт хийх хэрэгтэй.Үүний тулд хуруугаараа тасдах гэж буй хэсгийг чимхээд, хумсаараа хатгаж тасдаж өгнө. Чимхэсэн оройтой мөчир үлдлээ. Хэрэв өтгөн, саглагар, бутлаг цэцэгтэй байхыг хүсвэл шинэ нахиа, мөчирнүүдийн оройг чимхэж өгөөрэй. Ихэнхи цэцгүүд бутлаг болно. Гэхдээ удаан ургалттай цэцгүүдтэй болгоомжтой байгаарай.• Хэрэв алаг навчтай ургамлаас дан ногоон навчтай мөчир ургаад эхэлвэл уг мөчирийг чимхэж, эсвэл тайрч хаядаг.







Beacon rose sort:
Арчилгаа багатай, гэрэлд дуртай цэмцгэр хөөрхөн цэцэгтэй. Мөчрөөр амархан үрждэг












Ялдам цэцгийнхээ төрлийг Дэлгээн эгчийн англи улсаас авчирсан сортоор олшрууллаа.











Дельта сарах Delta sarah Fuchsia






Tounela Fuchsia

Цэцэг арчлахдаа хамгийн гол нь усалгааг нь зөв тааруулах хэрэгтэй. Хайрлаж  байгаа нь энэ гээд л их хэмжээгээр үндсийг нь илжиртэл усалсан байдаг. Энэ бол маш буруу. Мөн нарны хэт тусгалаас сэргийлэх хэрэгтэй.
                                                                    DEEP PURPLE SORT


Wednesday, May 8, 2013

Сүүт өвс


                                                             Сүүт өвс


 
 Гялгар хар ногоон навчтай, сүүн шүүслэг ургамал

Ногоодой

                                                          
                                                               Ногоодой

Агаар маш сайн цэвэршүүлдэг цэцэг юм байна. Олон хүн орж гардаг албан байгууллага, үйлчилгээний газрууд олноор нь тарьж ургуулмаар юм байна.

Хлорофитум буюу ногоодой нь агаарт байгаа хорт бодис болох carbon monoxide 95% formaldehyde 85% саармагжуулж цэвэрлэдэг.

Харин хлорофитум бүдэг гэрэлд ч фотосинтезэд орох чадвартай байна. Фотосинтезийн үед ургамал нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулна.







Кроссандра















Нөмөргөнө







Зуун наст














Примула


Примула буюу хаваршил цэцгийг үрээр тарихдаа үрээ стратификацинд оруулдаг. Энэ нь хүйтэн орчинд үрийг бэлтгэх, амраах, соёолуулах арга юм байна. Үрээ чийглэг хүлэрт хөрсөн дээрээ цацаад, дээгүүр нь гялгар уутаар бүтээж вакумдаад тасалгааны температурт 4-5 хонуулахад үр чийгшиж дэвтээд бүдүүрч томроно.



4-5 хоног тасалгаанд бэлдсэн үрээ хөргөгчинд үр соёолж гарч иртэл байлгана. Үрээ хөлдөхөөргүй газар тавина.



11-р сарын 6 нд нэг ийм уут үр авчихлаа. Уг нь маш гоё өнгөтэй цэцэгтэй юм байна, гэвч үйлдвэрлэсэн он юм болов уу хадгалах хугацаа дуусах он юм болов уу 2009 он л гэж байна.

Энэ үр ургаагүй шүү, уг нь дотроо маш олон ширхэгтэй байсан болохоор горьдлоготой байсын.
Үрний уутан дээрхи хугацааг харж авмаар юм байна лээ.


Баримгана



Ноднин үрээр тарисан баримгана. Дан дэлбээтэй





Лимоний мод

                                    Лимоны мод үрээр тарисан.
Уг нь овоо том даанч их царай муутай. Дараа л зураг оруулая да

Үүлэн хулс











Monday, May 6, 2013

Мөнхрөө


                         Эрүүл энхийг бэлгэддэг

Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг солонгос, япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг. Агаарыг чийгшүүлэгч, хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг чанараараа  топ 15 ургамлын нэгд ордог мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг гэх боловч миний хувь их удаан ургаж байна гэж бодож байна

Ноднин л ийм байсан одоо ч томроогүй шахуу, доорхи зураг дээр харагдаж байгаа нь 2014,11,23



                           Энэ босоо ургадаг, 2 захаараа шар судалтай мөнхрөө
Навчийг тайраад усанд үндэслүүлж үржүүлдэг юм байна




Энэ шар судалтай, тавган мөнхрөө


хятад сарнай

                                           Гибискус   Hibiscus буюу хятад сарнай

                           Энэ 3 сарийн 25 нд тарисан үрнүүд


 9 ширхэг үр суулгасанаас 4 ургаж байна.



Эхверия

                                                       Эхверия


Суккулент ургамал. Өөртөө ус хуримтлуулдаг ургамлыг суккулент гэнэ. Усалгаа бага шаардана. Навчаар үрсэлнэ, мөн шууд тайраад хөрсөнд суулгахад өөрөө үндэслээд ургана, арчилгаа бага шаардана.