Брокли
Энэ зун энэ байцааг тариж үзэхээр үр авлаа.3сарын 15-аас 4 сард үрээ үрслүүлвэл зүгээр байдаг гэж сонсоод үрсэлгээ хийлээ. Хуванцар саванд оо цаас дэвсээд, ус шүршигчээр цаасаа дэвтээгээд дээр нь үрээ цацаад, цацсан үрэндээ чийг өгөх зорилгоор бас дахин нэг удаа бага зэрэг шүршээд таглаад тавилаа.Маш хурдан соёолдог юм байна. 3 сарын 19 нд хийсэн үрсэлгээгээ 4 сарын 1 нд ингээд салгаад суулгачихлаа.
Энэ суулгасан суулгац дотор маань брокли, хятад байцаа буюу кимчины байцаа, халуун чинжүү, цэцэгт байцаа байгаа.
Броклийн үрсэлгээгээ 5-6 жинхэнэ навч гарсаны дараа буюу 35-45 хоногтой үед нь ил талбайд 30-60см зайтай суулгана.
Брокли байцаатай шар лууван, төмс, сонгино, өргөст хэмх, үр тариа, вандуйг зэрэгцээ ургуулж болно.
Харин байцаа, манжин, улаан лууван (редиска), хүрэн манжин, улаан лооль, цагаан лууван зэргийг ойролцоо ургуулах нь ижил төрлийн хортон шавьжид өртдөг учраас тохиромжгүй.
Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли юм. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна.
Харшилд тустай
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг
Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрдөггүй байна
D витаминийг нөхдөг
Броклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэйБроклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралгад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.
Сайхан арьстай болоход тусална
Броклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Зүрхний өвчинд тустай
Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг
Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна
Булчингийн агшилтад сайн нөлөөтэй
Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм
Ясанд тустай
Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.
Брокли гэдэг энэ байцааны ашиг тусын талаархи мэдээллийг нэтээс татаад авчихлаа. Би гэхэд ямар ногоонд ямар ямар амин дэмүүд байдгийг төдийлөн мэддэггүй юм л даа, тиймээс энэ хэрэгтэй мэдээллийг хадгалчихвал мартахгүйгээр санаж байх боломжтой болж байна.
Хүн ер нь уншсан зүйлээ болоод үзсэн киногоо тэр бүр маш сайн санаад байдаггүйтэй адил ийм хэрэгтэй мэдээллийг ч тэр бүр санаад байхгүй байх, харин хадгалсан материалыг бол санаад нэр сэргээгээд уншчихна шүү.