Эрүүл энхийг бэлгэддэг
Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг солонгос, япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг. Агаарыг чийгшүүлэгч, хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг чанараараа топ 15 ургамлын нэгд ордог мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг гэх боловч миний хувь их удаан ургаж байна гэж бодож байна
Ноднин л ийм байсан одоо ч томроогүй шахуу, доорхи зураг дээр харагдаж байгаа нь 2014,11,23
Энэ босоо ургадаг, 2 захаараа шар судалтай мөнхрөө
Навчийг тайраад усанд үндэслүүлж үржүүлдэг юм байна
Энэ шар судалтай, тавган мөнхрөө
No comments:
Post a Comment