Beacon sort:
Дан дэлбээтэй том цэцэгтэй. Цэцэг черниль ягаан байснаа улаан хүрэн болж хувирдаг.
Ялдам мөчрөөр амархан үрждэг. Нар гэрэлд дуртай. Байнга цэцэгтэй байж чаддаг цэцэг.
Энгийн үгээр хэлэхэд "чимхэлт" гэдэг нь механик аргаар ургамлын ургах цэгийг тасдахыг хэлнэ. Чимхэлтийг хумсаар, хуруугаар, хайчаар хийж болдог. Яагаад чимхэлт гэдэг вэ гэхээр - чимхэлтээр ихэнхдээ дөнгөж суулгасан үрсэлгээний оройг, эсвэл шинэхэн ургасан ногоон мөчирний үзүүр зэргийг тасддаг ба тэдгээр нь зөөлөн, ногоон байдаг тул ихэнхдээ хумсаар чимхэж авдаг байна. Харин ургамлын мөчир, иш богиносгох, хэлбэржүүлэхийг - тайралт, таналт гэнэ. Чимхэлтээр мөчирний үзүүр хэсгийг ургах цэгтэй нь хамт, эсвэл ишний оройг ургах цэгтэй нь хамт тасддаг. Нэг навч хумсаараа тасдахыг "чимхэлт" гэж ойлгож болохгүй. "Ургах цэг" гэдэг нь шинээр навч ургаж гарч ирээд байгаа цэгийг хэлнэ. Чимхэлтээр ургамлыг илүү бутлаг болгох, хажуугийн шинэ салаа мөчирнүүд олноор гаргахын тулд хийдэг. Крассула буюу Мөнгөний модыг авч үзъе. Мөчирний орой - ургах цэг харагдаж байна. Хажуу талын олон салаа мөчир ургуулахын тулд, мөн дээшээ өндөр болгохгүй, ту
хайн мөчирний ургалтыг зогсоохын тулд чимхэлт хийх хэрэгтэй.Үүний тулд хуруугаараа тасдах гэж буй хэсгийг чимхээд, хумсаараа хатгаж тасдаж өгнө. Чимхэсэн оройтой мөчир үлдлээ. Хэрэв өтгөн, саглагар, бутлаг цэцэгтэй байхыг хүсвэл шинэ нахиа, мөчирнүүдийн оройг чимхэж өгөөрэй. Ихэнхи цэцгүүд бутлаг болно. Гэхдээ удаан ургалттай цэцгүүдтэй болгоомжтой байгаарай.• Хэрэв алаг навчтай ургамлаас дан ногоон навчтай мөчир ургаад эхэлвэл уг мөчирийг чимхэж, эсвэл тайрч хаядаг.
Beacon rose sort:
Арчилгаа багатай, гэрэлд дуртай цэмцгэр хөөрхөн цэцэгтэй. Мөчрөөр амархан үрждэг
Ялдам цэцгийнхээ төрлийг Дэлгээн эгчийн англи улсаас авчирсан сортоор олшрууллаа.
Дельта сарах Delta sarah Fuchsia
Tounela Fuchsia
Цэцэг арчлахдаа хамгийн гол нь усалгааг нь зөв тааруулах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь энэ гээд л их хэмжээгээр үндсийг нь илжиртэл усалсан байдаг. Энэ бол маш буруу. Мөн нарны хэт тусгалаас сэргийлэх хэрэгтэй.
DEEP PURPLE SORT
No comments:
Post a Comment