Нил цэцгийг нь айл гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг, мөнхийн хайрын
бэлгэдэл, хүүхдэд ээлтэй цэцэг гэж олон янзаар бичдэг.
Улаанбаатар хотод нил цэцэг дагнан тарьдаг Оюумаа, Алтанцэцэг гэж сайхан цэцэгчин бүсгүйчүүд байдаг, миний ургуулж байгаа нилнүүдийн ихэнх нь тэр 2- оос авсан навч болон үрсэлгээнээс ургаж байгаа цэцэгс юм
Ноднин буюу 2013 оны хавар 3-5 сарын хооронд нилээд олон нил цэцгийн навч авсан бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд ямар цэцэгтэй навч авснаа ч зармыг нь мартсан байлааУлаанбаатар хотод нил цэцэг дагнан тарьдаг Оюумаа, Алтанцэцэг гэж сайхан цэцэгчин бүсгүйчүүд байдаг, миний ургуулж байгаа нилнүүдийн ихэнх нь тэр 2- оос авсан навч болон үрсэлгээнээс ургаж байгаа цэцэгс юм
Нил цэцгийн маш олон төрөл манай оронд ургаж байгаа. Үүнээс миний цуглуулганд нилээд хэдэн төрөл байгаа
Розовая акварель
Герцогения
Давхар дэлбээтэй, хүрэн бор том цэцэгтэй, гоё сорт
RD illution
Ирмэгээрээ тод ягаан хүрээтэй ягаан цэцэгтэй
Есения
Хөхдүү цэцэгтэй маш гоё сорт
1Хуучирсан, гандсан цэцгийн ишийг дор
бүрд нь авч байх. Цэцгийн өнгө үзэмжийг гутаахаас гадна
дараа дараагийн цэцэг гарч ирэх хугацааг хойшлуулдаг.
1 Хөрсний өнгөн хэсэг хатсан үед усална. Хөрсийг хэт хатааж, эсвэл хэт их устай
байлгаж болохгүй. Ер нь цэцэг услах усаа онгорхой амтай саванд хийж хэд хоног байлгаж байгаад уславал зүгээр гэсэн, учир нь усаа онгорхой амтай саванд хийж тавихад хлор болон бусад бодисууд нь ууршдаг гэсэн шүү.
Услахдаа цэцгийн навч, гол руу нь
ус хүргэхгүйгээр цэцгийн савны зах руу усална. Учир нь гол руу ус хүрсэн
тохиолдолд цэцэг илжирч болзошгүй. Цэцгийн савны сууринд тогтсон усыг 10-30 минутын
дараа шавхаж асгана. Энэ нь үндэс илжрэхээс хамгаалж байгаа хэрэг.
Морозная вишня сорт давхар дэлбээтэй, ягаан цэцэгтэй
Энэ дөнгөж навчнаас шинэ навч буюу үрсэлгээ цухуйж байж цэцэглээд овоо их зантай золиг шүү
Хар хөх өнгөтэй нил Шиншилла сорт
Навчаар үрслүүлж байгаа байдал
Маргарита сорт
Optimara millenium sort
Сприн кисс сорт
No comments:
Post a Comment