Примула буюу хаваршил цэцгийг үрээр тарихдаа үрээ стратификацинд оруулдаг. Энэ нь хүйтэн орчинд үрийг бэлтгэх, амраах, соёолуулах арга юм байна. Үрээ чийглэг хүлэрт хөрсөн дээрээ цацаад, дээгүүр нь гялгар уутаар бүтээж вакумдаад тасалгааны температурт 4-5 хонуулахад үр чийгшиж дэвтээд бүдүүрч томроно.
4-5 хоног тасалгаанд бэлдсэн үрээ хөргөгчинд үр соёолж гарч иртэл байлгана. Үрээ хөлдөхөөргүй газар тавина.
11-р сарын 6 нд нэг ийм уут үр авчихлаа. Уг нь маш гоё өнгөтэй цэцэгтэй юм байна, гэвч үйлдвэрлэсэн он юм болов уу хадгалах хугацаа дуусах он юм болов уу 2009 он л гэж байна.
Энэ үр ургаагүй шүү, уг нь дотроо маш олон ширхэгтэй байсан болохоор горьдлоготой байсын.
Үрний уутан дээрхи хугацааг харж авмаар юм байна лээ.
No comments:
Post a Comment