Monday, May 6, 2013
Халбаган кактус
Халбаган кактус мөнгө дуудагч
Кактус дотроос халбаган кактусыг мөнгө дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хүн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг. Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггүй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мөнгөний кактусын тухайд хар шороо, элстэй хөрсөнд ургана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мөнгөний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг өөртөө шингээдэггүй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сүүдэр газарт ургадаг байна.
Крассула нь суккулент ургамал юм. Суккулент гэдэг нь өөртөө ус хуримтлуулдаг ургамалыг хэлдэг юм байна. Крассулаг тариах хөрсний тал хувь нь элс хайрга байвал зохимжтой юм байна. Мөчрөөр болон навчаар үрслүүлж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment