Энэ бор навчтай улаан болон ягаан цэцэгтэй шимтгэлэй 2013 оны 1-р сарын 27 нд суулгасан дээрхи зурган дээр харагдаж байгаа үрээр тарисан цэцгүүд минь байгаан.
Шимтгэлэй
Олон цэцэгчний ургуулах дуртай цэцэг бол шимтгэлэй юм. Манай оронд гэхэд л маш олон сортийн шимтгэлэй ургаж байгаа.
Ургуулж арчилж, үржүүлэхэд хялбар, хамгийн түгээмэл ургамлууд. Шимтэглээ нарны шууд тусгалд дуртай. Цэцэглэхгүй байвал гэрэл шаардаж буйн дохио. Усалгаа ихдэх, бордоо дутагдах үед навч шарлана. Агаарын солилцоог байнга явуулж, аль болох бага чийгтэй байлгах хэрэгтэй. Урин дулааны улиралд гадаа байлгаж болно. Хавар зуны улиралд байнгын усалгаа хийх бөгөөд өвлийн цагт багасгаж, сэрүүвтэр орчинд \цельсийн 7 хэм орчим\ байлгавал зохино.
Энэдбэлийг зуны эхээр гадаа гаргаж болох бөгөөд нарны шулуун гэрлээс бага зэрэг сүүдэрлэж өгөх хэрэгтэй. Харин гэрэл дутагдвал навчны өнгө өөрчлөгдөж, цэцэглэлт муудна. Өвлийн цагт нэмэлт гэрэлтүүлэг чухал ба 8-10 хэмийн дулаантай газар байлгавал зохино. Хэт дулаан газар байлгаснаас, түүнчлэн усалгаа ихэдсэнээс цэцэглэхгүй болдог тал бий.
Ус агаар сайтар нэвтрүүлэх хөнгөн хөрс зохимжтой. Үндсийг агаараар хангахын тулд хөрсөө үе үе сийрэгжүүлснээр ялзрахаас сэргийлнэ.
Цэцгийн сав жижгэвтэр байвал цэцэглэлт сайн байдгийг анхаарвал зохино. Ялангуяа үрээр тарьсан ургамалд жижиг сав зүгээр. Шавар ваар хамгийн тохиромжтой, хуванцар саванд тарихад үндэс ялзрах аюул бий.
Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач н.Зүмбэрэлмаагийн нийтлэлд шимтэглээний талаар дурдсаныг үзвэл энэ ургамлын эфирийн тос нь уушигны үрэвслийг зогсоох, бодисын солилцоог сайжруулах, цусны даралтыг багасгах, мөн невроз ба нойргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй. Мөн түүний түргэн ууршдаг нэгдлүүд нь агаарыг халдваргүйжүүлж, эвгүй үнэрийг арилган, толгойн өвдөлтийг намдаана. Геранийн хандыг амны хөндийн салст бүрхүүлийн үрэвслийг дарахад, ангины үед амны хөндийг зайлахад хэрэглэнэ. Энэ хандаар үсээ зайлахад уналт нь зогсдог гэжээ.
Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл шимтэглээ нь хэрүүл маргаанд дургүй
Энэ улаан цэцэгтэй шимтгэлэйний цэцгийн толгойноос дахиад багц цэцэг ургалаа. Би хувьдаа их гайхсан бөлгөө.
Давхар дэлбээтэй улаан цэцэгт
Үрээр тарьсан улбар шар өнгөтэй шимтгэлэй, 3 дэлбээ нь тод улбар, 2 нь бүдэг улбар шар, маш хөөрхөн өнгөтэй
Мөлхөө шимтгэлэй
Олон өнгийн цэцэг ургадаг.
Энэ тод ягаан өнгөтэй.
Мини хаан шимтгэлэй
Энэ том хаан шимтгэлэй, давжаа биш.
гэж байгаа үр шинэ байвал хурдан ургадаг гэнэ лээ.
Үрээр тарьсан шимтгэлэй дотроос бас нэг ийм цоохор гарсан
Энэ ууттай үрнээс гарсан хамгийн гоё өнгөтэй шимтгэлэй. Тод улаандуу мөртлөө бас ягаан туяатай, гэхдээ зураг дээр тод гарсангүй
Одоо бас үр авсан байгаа, удахгүй суулгана
No comments:
Post a Comment