Monday, May 6, 2013

Азалия


                                               Аз жаргал дуудагч азалия

Аз жаргалын бэлгэдэл бол азалия цэцэг. Бутлаг ургамалд ордог.  Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг. Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мөн навчийг дороос нь шүршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглүүлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.     

Би азалиягаа хаяа гумины бордоогоор борддог, эсвэл лимоны хүчил 1-2 дуслыг услах усандаа дусаадаг.
Тасалгаанд ургуулахад ойр ойр өвддөг, аашилдаг цэцэг.Азалиягийн үндэс тэжээллэг хөрсөнд дасаагүй. Хэт их тэжээллэг хөрсөнд үндэс үхдэг. Гэхдээ азалия олон тооны цэцэг гаргаж, битүү цэцэглэдэг тул цэцэг, бундуу гаргахад маш их азот, фосфор, калий, бор, төмөр хэрэгтэй болдог. Тэжээл багатай хөрснөөс эдгээр бодисыг 3-4 сарын дотор хэрэглээд дуусдаг. Ингээд л ааш гаргаж эхэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, азалия тэжээл бордооны дутагдал, илүүдэлд маш эмзэг байдаг. Үүнээс гадна хөрсний хүчил, агаарын чийгшэлт, агаарын дулаан болон гэрэл гэсэн хүчин зүйлүүдээс маш их шалтгаалдаг.
















No comments:

Post a Comment