Tuesday, November 19, 2013

Хашаандаа юу тарих вэ

                                         Хашаанд ямар ногоо тарих вэ ?

Ногоо тарих хамгийн сайхан ажил. Яагаад гэж үү? Хашаандаа өөрийн гараар хэрэглээний хүнсний ногоог тарьж ургуулвал үр шимийг нь хүртэхээс гадна мөнгөө хэмнэнэ. Та хашаандаа ногоо тарихыг хүсдэг ч хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Бид танд хашаанд тарихад хамгийн тохиромжтой хүнсний ногоонуудыг нэрлэж байна.

Улаан лооль
Өмнөд Америкаас гаралтай улаан цэцэгтэй олон наст уг  ургамал нь А, С, болон Е витаминаар баялаг. Улаан лоолийг маш олон хөнгөн зууш, салад, нухашанд хэрэглэхэд тохиромжтой.  Хашаандаа ногоо тарих газраа сонгоод хөрсний хүчиллэгийн хэмжээ болон нар сайн тусах эсэхийг нь ажиглаарай.  Улаан лооь тарихад хөрсний хүчиллэгийн хэмжээ 6-7 хооронд байвал хамгийн тохиромжтой. Мөн хүчиллэгийг нэмэгдүүлэх бол  шохой, багасгах бол хүхэр хийж өгөөрэй.  Нүх ухаж үрээ суулгаад хөрсыг нь сайн нягтаршуулж өгөөрэй. Суулгацаа долоо хоногт гурван удаа ус шүршигчээр услаарай.

                                                                        Өргөст хэмх

Улаан лууван
Луувангын улаан, ягаан, цагаан төрөл байдаг бөгөөд хэдэн мянган жилийн өмнө Европт анх үүссэн аж. Лууван нь фолийн хүчил, магни, кальциар баялаг тул төрөл бүрийн салад хийхэд тохиромжтой байдаг.
Лууванг  хөрсний хүчиллэг 6-7 байхад тарина. Үрийн  ½  хэсгийг өнгөн хөрсөнд суулгаж хооронд нь 2,5 см зай үлдээнэ. Лууван ургахдаа хурдан тул хэдэн долоо хоногын дараа бэлэн болдог. Удвал амархан мууддаг.

Хулуу
 1800-аад оны эцсээр Италид хулуу анх ургасан аж. Өргөст хэмх шиг хэлбэртэй шар, ногоон өнгөтэй уг ногоо нь калори багатай бөгөөд кали, фоли их агуулдаг байна. Хулууг чанаж, шарж, жигнэж болдог. Хоорондоо 60 см зайтай 30см нүх ухаад хулууны үрээс хэд хэдийг хийнэ. Суулгацаа хэд хоноод сайн услахад хэдэн долоо хоногын дараа соёолж эхэлнэ. Сарын дараа ургацаа хураахад бэлтгээрэй.

Манжин
Газар дундын тэнгисээс гаралтай уг ногоо нь махлаг үндэстэй тул дангаар нь эсвэл чанаж саладанд хийж ч болно. Манжинд байдаг хамгийн шим тэжээлт бодис болох бетейн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг юм. Манжингын үрийг өрөөний температурт усанд нэг өдөр байлгаж цэвэрлээд 90 см гүн нүх ухаж чулууг түүгээд үрээ суулгана. Үрийг хооронд нь 5 см зайтай суулгаад өдөрт дор хаяж 2 удаа услаарай. 


Лууван
Уг хоёр наст ургамал нь 10 –р зууны үед одоогийн Афганистанд үүссэн юм. А витаминаар баялаг шар лууван нь өсөлтөд сайнаар нөлөөлдөг гэдэг. Эрүүл хүнсний нэгд тоооцогддог уг лууванг жигнэж  бялуу хийхэд хэрэглэж болно. Хоорондоо хэдэн см-ын зайтай 2,5 см гүн нүхэнд үрээ нэг нэгээр нь суулгана. Хөрс нь байнга чийглэг байх ёстой бөгөөд соёолж эхлэхээс нь өмнө бага услах хэрэгтэйг санаарай.

Бууцай
Нэг наст ургамлын төрөлд багтах уг ногоог анх Энэтхэгээс олсон гэдэг. Төмөр, кальциар баялаг уг ногоон навчыг дангаар идсэн ч болох бөгөөд салад, пиццанд хачир болгон хэрэглэдэг. Хөрсөө бордсоны дараа 5 см зайтай  2,5 см-ээс гүн ухсан нүхэнд үрээ суулгана. Эхний сард суулгацаа сайн арчлах хэрэгтэй бөгөөд сайн услаарай.

Чинжүү
Төв болон Өмнөд америкын уугуул иргэд уг ногоон, шар, улаан, шаргал ногоог халуун болон амтат төрлөөр нь өргөн хэрэглэдэг байжээ. Фоли, манганаар баялаг чинжүүг будаа, мах, саладанд ч хийж болно. Чинжүүг  эрүүл ургуулахын тулд магниар баялаг бордоогоор хөрсөө бордох хэрэгтэй. Чинжүү дулаан хөрсөнд сайн ургадаг тул үрээ гүн суулгаж өгөх нь чухал. Хөрсний чийгшэлийг хадгалахын тулд тогтмол услаж байх хэрэгтэй. Үгүй бол ургацаа хураахад гашуун амтагдаж болзошгүй.








Сонгино
Археологчид сонгиныг хамгийн анх хэрэглэсэн хүмүүс нь Хүрэлийн үеийн Палестины оршин суугчид болохыг тогтоожээ. Фоли боллон витамин С –ээр баялаг  чийдэн хэлбэртэй уг ногоо нь бүх төрлийн хоол, шөл, саладанд амт оруулагч гол орц юм. Үрийг сайтар цэвэрлээд 30 см гүн нүхэнд суулгана. Үрийг хортон шавьжаас хамгаалахын тулд шавьж устгагч цацах хэрэгтэй. Хөрсийг долоо хоног бүр 2,5 см гүн усалж өгнө.

No comments:

Post a Comment