Thursday, November 7, 2013

Мандлийн цэцэг Гладиолус

  • Гладиолус (лат. Gladнolus)  Цахилдгын төрөлд багтдаг, багц булцуутай, гоёмсог цэцэгтэй олон наст ургамал.
    Хаадын цэцэг гэгддэг энэхүү сүрлэг цэцгийн нэр gladius-Латин нэрийг ньутгачилан орчуулбал Сэлэм гэсэн утгатай юм байна. Учир нь түүний навч нь дээш тэмүүлж нумалсан хэлбэртэй байдаг. Монголоор яагаад хонгорзул гэснийг өөр өөрсдийнхөөрөө ойлгох нь зөв байх. Өмнөд африк, Дундад тэнгис, Төв Европ, Ази, Баруун сибирийн нутгаар тархсан. 250 орчим төрөл байдагаас 163 нь Африкийн өмнөд хэсэгт ургадаг, Евроазид 10, Мадагаскард 9 төрөл зүйл ургадаг гэнэ. 250 төрөл зүйлээс 5000 гаруй сорт байдаг.

    Ботаник шинж:
    Олон наст, багц булцуут. Иш нь шулуун, салаалдгүй, дангаар шаталсан , ургамалын өндөр 50-150см байдаг.
    Навч нь нимгэн шугаман сэлэм хэлбэртэй 70-80 см ийн урттай, цэнхэр туяатай ногоон өнгөтэй.Цэцэгүүд нэг буюу хоёр эгнээнд эсвэл мушгисан маягаар дээш цуварсан тариан түрүү хэлбэрийн байрлалтай 80 см орчим урт ургана. Үр жимс- гурван талт хэлбэртэй. Үр-дугуй, зуйван хэлбэрт хүрэн өнгөтэй, булцуу-бөөрөхий, жил бүр шинчлэгддэг, гадуураа улаан хүрэн, бор шаргал хальстай байдаг

Гладиолусыг тарихдаа булцууг нь далд ортол хөрсөөр хучиж өгөх хэрэгтэй. Ил суулгавал үндэс нь болоод шинээр ургаж байгаа булцуунууд нь ингээд ил гараад ирнэ.Дээрхи зураг дээр үндэс болоод булцуу нь харагдаж байгаа. Би буруу тарьсан байна лээ. Дараа жил арай илүү туршлагатай үзэх байхаа.




Ийм гоё цэцэг ургадаг булцууг цөөхөн хэдийг аваад энэ хавар тарьж үзлээ. Булцуугаа нилээд оройтуулж суулгасан бололтой, намар 9 сар гарахад нэг хоёр нь л цэцэглэж, заримууд нь цэцэглэх гээд цэцгийн бундуй үүссэн байсан болохоор ухаж аваад саванд суулгаад гэртээ оруулж цонхны тавцан дээр тавилаа.
Зулзаган сонгинуудыг эх сонгиноос шууд салгаж болно, эсвэл хөрснөөс ухаж гаргаснаас 7 хоногийн дараа салгаж болно. Хатаах, хадгалах явцад доод ёроолоор хамаг чийг ууршиж алга болдог гэнэ. Иймд жижиг болон гүйцэт ургаагуй булцууны үндэсийг тайрах хэрэггүй.
 
Том булцууны эргэн тойрон шавааралдаж наалдсан харагдаж байгаа нь зулзаган булцуунууд нь байгаан, одоо энийгээ ирэх хавар болтол хадгалах л ажил үлдлээ. Гурилны цаасан уутанд хийгээд хөргөгчнийхээ хаалган талын хамгийн доод тавиурт хийчихлээ.

 Гладиолусын булцуу нэг жилд олон тооны зулзаган сонгино өгдөг. Булцууг ойролцоогоор 4-5 жил хэрэглэдэг байна.  Суулгахын өмнө хальснаас нь цэвэрлэнэ. Энэ нь их ажиллагаатай байдаг ч хэрэгтэй зүйл юм. Цэвэрлээгүй сонгино 60 хонож байж ургаж эхэлдэг бол арилгасан сонгино 7-14 хоноод соёолдог байна. Үүнээс гадна суулгахаас өмнө ургалт хурдасгадаг идэвхижүүлэгч бодис шингээсэн нойтон даавуунд сонгиноо боож байлгадаг. Эсвэл идэвхижүүлэгчтэй чийгтэй элсэнд байлгадаг.
 Хамгийн сайн булцуу бол урьд нь цэцэглэж байгаагүй булцуу байдаг юм байна. Ийм булцуу нь цилиндр хэлбэртэй жижигхэн ёроолтой байдаг. Харин хөгшин булцуу нь хавтгай, ёроол том байдаг. Урд нь цэцэглэж байгаагүй сонгиноос нэг цэцэг гардаг бол 1-2 цэцэглэж байсан сонгино дээрээ хэд хэдэн цэцгийн иштэй байдаг. 1-2 цэцэглэж байсан дунд насны сонгино нь огт суулгаж байгаагүй сонгиныг бодвол арай навтгардуу, ёроол томорсон, 2-3 цэцэг гаргах чадвартай байдаг бол 5 дээш насны хөгшин сонгино нь бүүр хавтгай, дарагдсан мэт байдаг.





Маш гоё гоё өнгөтэй булцуунууд нилээд сортийг нэмэж авлаа.

Энэ максим гэдэг зүйл булцуут цэцгийг элдэв өвчлөлөөс хамгаалдаг гэнэ. Задлахаар уутан дотроо 2мл шилтэй шингэн байх бөгөөд 2 литр усанд найруулаад дотор нь тарих гэж байгаа булцуугаа 30 мин байлгадаг гэнэ. Устай найрахаараа ийм ув улаан өнгөтэй болдог юм байна.
















No comments:

Post a Comment