Thursday, November 7, 2013

Мандлийн цэцэг Календула


                                                  Хумсан цэцэг /Календула/


Европчууд цэцгийг аз жаргалын хэмжүүр болгон  хамгийн аз жаргалтай айлыг цэцгээр нь жишиж харж байдаг. Цэцэг бол  хүүхдийн хүмүүжил мөн экологийн асуудал, утаа униартай тэмцэхэд хэрэгтэй зүйл. Яагаад хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд байна вэ гэхээр хүүхэд багаасаа амьд цэцгийг хайрлаж арчилна гэдэг хүмүүжилтэй болгож байгаагаас гадна гоё ганган цэцэгс нь тэдний зүрх сэтгэлд амь байгалиа хайрлах хайрыг суулгаж өгдөг юм. Тиймээс миний блогийг үзэж байгаа хүмүүст хандаж тасалгаандаа болон хашаандаа хүрээлэн байгаа орчиндоо  цэцэг олныг тарьж үр хүүхдүүддээ зөв хүмүүжил олгож, эцэг эхээ хайрладаг, эмэгтэй хүнийг хайрладаг, цаашлаад эх орон, газар шороогоо хайрладаг тийм хүн болгоход цэцгийн нөлөө маш их шүү гэж хэлмээр байна.

Манай аав каландула цэцгийнхээ түүсэн үрийг хатааж байгаа нь
Энэ картон хайрцаг дүүрэн үр түүсээн, ирэх хавар нилээн цэцэг тарих төлөвлөгөөтэй байгаа.

                      Манай аав энэ цэцгийн үрийг хөдөө сувилалд явахдаа хэдэн жилийн өмнө түүж ирсэн юм. Өнгөрсөн хавар байшин дотроо үрсэлгээ хийгээд 5 сарын сүүлчээр гадаа талбайд суулгасан. Гэхдээ шилжүүлэг даадаггүйн байна лээ. Шилжүүлэх явцад так так гээд л хуга үсэрдэг, бас хүйтэнд тэсвэргүй байдгийн байна лээ.Тиймээс шууд гадаа талбайдаа үрээ цацаад услаад байхад харин амархан ургадаг, бас хүйтэнд ч тэсвэртэй ургадаг юм байна лээ.                                 



Цэцэг нь шар, улбар шар өнгийн дан болон давхар дэлбээтэй, тансаг сайхан үнэртэй байдаг ба балт ургамал тул зөгий, эрвээхэй мэтийн шавьж ихээр дурладаг.

Гадна талбайд үрээр шууд тарьж төвөггүйхэн ургадаг манайхны нэрлэж заншснаар Хумсан цэцэг, Алтан хундага цэцэг, Орос нэршил нь Календула нь гоёл чимэглэл төдийгүй айл гэрийн
эмийн санд хэрэглэж болхуйц эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал ажээ. Хэрэглэхдээ цэцэгийн толгойн хэсгээр спиртэн хандмал, эсвэл сүүдэр газар хатаан хэрэглэх үедээ буцламгай халуун усанд уусгаж бусад эмийн ургамлын адилаар хандмал бэлтгэн хэрэглэх юм байна. Хандмалыг уушиг болон амьсгалын замын үрэвсэл, яршил засах, цэр ховлох, ходоод шулуун гэдэсний үрэвсэл, зүрх дэлсэх, элэг цөсний өвчин, цусны даралт ихсэлтийн эхэн үед хэрэглэнэ. Бэртэл гэмтэл, шалбархай, идээт үрэвсэл, хатиг, түлэгдэлт, хавдалт, цахлай, үлд зэрэгт цэцгийн түрхмэлийг хэрэглэдэг хэмээн “Хэрлэний Хөдөө аралд тарьсан нэн ховор, ховор, ашигт ургамал” номноо тэмдэглэн үлдээжээ.
Цэцгийн үрийг 20-25см гүнд хөрс боловсруулалт хийж бэлтгэсэн талбайг сайтар услаж чийглэн 2-3см гүнд 2-4 цаг бүлээн усанд дэвтээсэн үрийг 5-р сарын эхээр шууд тарьна. 

Алтан хундага цэцэг, Орос нэршил нь Календула давхар дэлбээт сорт нь маш гоё санагдсан тул энэ жил үр авч тариж үзнээ.





No comments:

Post a Comment