Friday, November 8, 2013

Хүнсний ногоо-Сармис

 Ядаргаанд ялагдашгүй булцуут ургамал сармис

Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/62648.html
Манай ардын эмнэлэгт ханиад, томуу, цусан суулга, шүд хорхойтох, ходоод гэдэс, амьсгалын эрхтэн өвчлөх, чихний булаг арьсны яр шарх анагаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэхийн сацуу сармисны шүүсийг могой хазсан шарх сорвин дээр тавьж боох бие ядарч сульдахад сармисны шөл уух зэргээр хэрэглэдэг уламжлалтай.Хоолны өмнө 1 ш хумсыг байнга идэж сурвал цус шингэн байх үндэс болдог юм байна. Сармисны эфирийн тосны найрлага дахь аллиц хэмээх бодис нянгуудын үржлийг зогсоох үйлчилгээтэй. Цаашилбал сармисыг хоолонд байнга хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлт бага байдаг байна. Сармис цус  нөжирч бүлэгнэхээс хамгаалдаг. Учир нь сармис нь цусны найрлага дахь холестиринийг багасгаж бууруулдаг. Ийм ч учраас Хятад, Япон хүмүүс цусны даралтыг бууруулахын тулд зориуд сармисыг өргөн хэрэглэдэг байна. Сармисны өтгөн ханд зүрхний агших чадлыг нэмэгдүүлж, цусны даралт бууруулах цусны найрлага дахь чихэрийн хэмжээг бууруулж, инсулинийг ихэсгэх үйлчилгээтэй мөн дотоод эрхтний шээс, цөсний шингэн ялгаруулах үйлчилгээг идэвхжүүлдэг байна.Бие  махбодид хуримтлагдсан олон тооны хорт бодисуудыг саармагжуулах, идээт үрэвслийг намдааж, шархны эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээтэй болно. Ийнхүү сармис бол эмчлэх сувилгааны чанар бүхий үнэт хүнсний ногоо юм. 

 АНУ-ын эрдэмтэн Хиритищ Будуласын судалгаа сармис хэмээх айхтар хурц үнэртэй ногоог хэрэглэх нь гол судасны уян хатан чанарыг алдагдуулахгүйгээр барахгүй бие махбод, зүрхний цусан хангамжид ямар нэг өөрчлөлт ордоггүйг нотолсон байна. Өдөр бүр нэг хумсыг идэж заншвал “Байгалийн мотор” гэгдэх зүрх гаднын ямар нэг хэт ачаалалд өртдөггүй байна. Будулас зүрх судасны өвчтэй 200 гаруй хүнд хийсэн судалгаандаа үндэслэн дээрх дүгнэлтийг гаргажээ.

Юугаар ч орлуулшгүй эм бол сармис гэдгийг анагаах ухаанд хэдийнэ баталсан. Ходоод, гэдэсний үйл ажиллагаанд сайнаас гадна залуужуулах, тамир тэнхээ оруулах гээд олон шидтэй хэмээн үеийн үед хоолондоо хэрэглэсээр ирсэн сармисаа өөрсдийн гэр, хашаандаа тарьж ургуулж хүнсэндээ өргөнөөр хэрэглэцгээе.

Үр ариутгах
     Шар, улаан лууван, сармис, манжин, байцаа зэрэг бараг бүх ургамлын үрийг 45-50 хэм халуун усанд 20-25 минут байлгаад дараа нь 2-3 минут хүйтэн усанд хөргөх замаар юм уу эсхүл марганцын сулавтар уусмалд 20-25 минут байлгаад дараа нь бүлээвтэр цэвэр усаар угааж ариутгана.

Бид үрээ ингэж ариутгаагүй, ер нь бол ингээд ариутгаад сурчуул хэрэгтэй байх гэж бодоод орууллаа.
Бид сармисаа 5-р сарын 10-ны дотор 3-5 см-ийн гүнд суулгаад шороогоо сайн дарж  нягтаршуулсан. Ингэж шороогоо дарж нягтаршуулахгүй бол сармисны хумснууд маань соёолоод, үндэслээд эхлэхээрээ дээшээ түрээд ил гараад ирдэг гэсэн.
 Сармис тарисан талбай минь
Сармис шим тэжээлийн бодисоор баялаг, агаарын солилцоо сайн явагддаг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Харин хүчиллэг болон намгархаг газар тариалахад зохимжгүй. Хөрсийг боловсруулах тариалах арга технологи нь бөөрөнхий сонгинын нэгэн адил. Сармис тариалах талбайд бууц их хэмжээгээр цацаж болохгүй. Сармисыг хумсаар нь тарина. Хумсны гадна талын хальсыг авч бүлээн усанд дэвтээж соёололтыг түргэтгэнэ. Хавар 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр мөр хооронд 15-20, ургамал хооронд 15 см зайтайгаар 2.0-З.О см гүнд үндэслүүлсэн хумсыг тариална. Хумсыг үндэслүүлэхдээ талбайд тарихаас 3-5 хоногийн өмнө хумсыг хальсалж цэвэрлэн нэг хоног байлгаад  хайрцаглан  тарьж  тэр дор нь  усална.  Цаашид  навч жигдрэх үед хоёрдох, булцуу үүсэх үед гурав дахь, хумс үүсэх үед дөрөв дэх усалгааг хийнэ. Сармисанд үүсдэг хуурамч цэцэг буюу сампийзыг 7 дугаар сард тасалж хумс суултыг түргэсгэнэ. Сармисыг 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр хур бороогүй өдөр хураана. Хураахаас 10-20 хоногийн өмнө ишийг нугалж, цаашид булцууг шорооноос ил гарган ишийг хатааж болно.хумс нь бүрэн хальсжсан үед хураана.Хураасны дараа 3-5 хоног задгай дэлгэж навч нь зөөлөрч нугарахгүй болсон үед хооронд нь сүлжиж хэцэн дээр 15-20 хоног тохож хатаана.
 Булцууны хальсыг сайн хатаавал хадгалалт сайн даана. Харин чийгтэй газар байлгавал хөгцөрч хялбархан муудаж болно. Навч шороо зэргийг нь цэвэрлэсэн сармисаа модон хайрцаг эсвэл таар шуудайнд савлаж сэрүүн газар 0° орчим дулаан,60-70 хувийн чийгтэй агаарын солилцоо сайтай зооринд эсвэл таар шуудайнд савлаж сэрүн газар хадгалж болно. Харин сармисыг хэт дулаахан (халуун) эсвэл хүйтэн газар байлгавал хялбархан муудна. Ялангуяа үрийн төл сармисыг дулаан газар хадгалбал тарих үед томорч олон xумс суух нь муу байдаг. Иймд хүнсэнд хэрэглэх ба үрийн төл сармисыг арай хөлдөөчихгүй сэрүүн газар хадгалах нь чухал болно.
     Сонгино, сармис, жууцай гурав нь хоолонд амт үнэр сайн оруулдаг, бусад ногоотой харьцуулахад хадгалахад хялбар ургамал бөгөөд эдгээртэй төстэй уулын зэрлэг сонгино, хүнхээл, гогод, хөмөл, таана, мангир зэргийг нутгийн хүмүүс түүж хатаах, давслах, зоодойлох зэргээр арчлан мөн хэрэглэнэ.  Хавар тарисан ногоогоо зундаа услаал хаяа нэг зэрлэгий нь зулгаачихвал  Байгаль ээж  сайхан ургуулаад өгдөг юм байна.

9-р сарын эхээр ургацаа хураалаа. Эхний жилийн ургац гэхэд тун дажгүй шүү. Ямар ч байсан сармис минь хумсалсан. Сармисыг зөв тарихгүй бол хумсалдаггүй, сонгино шиг юм ургадаг гэж дуулсан учраас 8 сар гараад нэг сармис ухаж үзэхэд ямар ч байсан хумслаад эхлэчихсэн байсан. Гэхдээ сая нэтээс дээрхи сармис тарих аргын татаж аваад уншихад бид бас арчилгаа дутуу хийжээ. Хураахаас 10-20 хоногийн өмнө ишийг нугалж, цаашид булцууг шорооноос ил гарган ишийг хатааж болно.
 Ийм арчилгаа хийх байсан юм байна. Манай сармис 100 хувь хумслаагүй, зарим нь сонгино шиг нарийн иш ургасан. Бас ихэнх нь жижигэвтэр ургасан.Дээрхи шиг ишииг нь нугалсанаар дээшээ ургах ургалтийг зогсоож, доош нь хумслуулах байсан юм байна, бас нэг маш их анхаарах зүйл бол ургацаа хэрхэн яаж хадгалах вэ гэдэг асуудал байлаа. Бид анх хавар ногоо тарихдаа л нэт ухаж баахан заавар зөвлөгөө уншиж уншиж тариалалтаа хийсэн. Тэр үедээ за намар болтол хаа байсийн, ургаа ч уу гүй ч үү гээд нэг их анхаараагүй байжээ. юм байна. Хураасан ногоогоо муудуулчихгүй удаан хадгалаад идэх нь харин бидэнд ноогдсон маш том ажил юм байна шүү.
 Ургамлын гаралтай бүтээгдэхүүний түргэн хугацаанд муудахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь шинэ ургацын ногоо. жимс жимсгэнэ, мөөг нь их хэмжээний ус (70-96%) агуулж байдагтай холбоотой. Цаг уурын эрс тэс өөрчлөлттэй, хүйтэн, сэрүүн улирал удаан үргэлжилдэг манай орны нөхцөлд жимс, ногоог дараагийн жилийн ургац хүртэл хадгалж хоол хүнсэндээ хэрэглэх арга, технологийг сурч эзэмшвэл эдийн засгийн ихээхэн үр ашигтайн дээр хүний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс байгууллага, айл өрх бүр хүнсний ногоо, жимс тариалж хураасан ургацаа боловсруулах, хадгалах аргад суралцах нь зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд хойшлуулшгүй, онцгой чухал асуудал мөн. 

Хураасны дараа том жижгээр нь ялган хэсэг хэсгээр нь бөөгнүүлэн, бороо чийгээс хамгаалж 3-5 хонуулаад 25-50 ширхгээр багцлан сүлжиж амбаар саванд өлгөж хатаана. Хүнсэнд хэрэглэхийг сэрүүвтэр байранд юм уу зооринд оруулж, дараагийн жил үр болгон тариалах хэсгийг хөргөгчийн дор юм уу +2 хэмд хадгална.
 Би энэ хадгалах горимийг энд тэндээс нэт ухаж түүж авчираад байгаа чинь учиртай гэж дээр дурьдсан байгаа. Үнэхээр дөнгөж хураасан ногоо чийг ихтэй байдгийн байна лээ, бид бөөрөнхий сонгино, сармисаа муудуулах дөхсөн шүү.Бүхэл зуны турш хүч хөдөлмөрөө зориулж ургуулсан ногоогоо ирэх жил хүртэл хадгалаад муудуулалгүй идчихвэл сайн байна даа, энэ жил тарисан ногоо маань ирэх жил хүртэл идэх тийм их биш ч гэлээ жилээс жилд ургац минь нэмэгдэж нэр төрөл нь олширно гэж баттай итгэж байгаа.

Завхан аймгийн Улиастайд 300-аад жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст сармисыг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй.
Амт чанараас гадна хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай энэхүү бүтээгдэхүүнийг  Завхан  төдийгүй бусад нутгийн иргэд ч үнэлж, сармисны амт чанарыг нь сайшаан эмчилгээний ач тусыг  ойлгодог болсноор хэрэглээ нь өсөж, үүнийг даган  тариалалт нь нэмэгдэж байна.
Тариалалтыг хийхдээ ямар нэгэн химийн бодис хэрэглэдэггүй учир улаан хальст сармис нь экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Сармисыг хорт хавдар, ханиад, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэх боломжтой.

Хэрэв усалгааны дараа хөрс өрөмтвөл маажуураар жигд самнаж сийрүүлнэ. Тухайн хур тунадасны байдлыг харгалзан анхны усалгаанаас хойш 10-12 хоноод услах ба хумс соёолж навчнууд цухуйж аажмаар 3-4 навчтай болж 10-15 см урт ургаж ирэх үед усалгааг сайн хийж.голын 1-2 навчийг тасалж өгвөл яваандаа олон хумс үүсч томрох нь арай илүү байда Сармис нь ус нэлээн шаарддаг ургамал.Үүнд навч нь 6-7см урт ургаж сайн үндэслэж ирэх үеэр ойр ойрхон усалгаа хийж хөрсийг сайн сийрүүлж өгөх шаардлагатай. Тухайлан хэлбэл  дээрх хугацаанд 7 хоногт 2-3 удаа хур бороотой үед нэгээс доошгүй усалж байвал үндэс нь сайн хөгжиж навч нь түргэн бүдүүрч булцуу нь сайн томорно.

 Харин хумс соёолж навчилж үндэслэж чадаагүй үед хэт усалбал ялзарч (хөрсөнд) үхэж болно. Булцууг томорч хумс үүсч ирэхээр хөрсний чийгийг харгалзан усалгааг цөөрүүлнэ. Ялангуяа 5-р сарын сүүлч, 6-р сарын эхээр сонгино, сармисны ялаа гарч ирэх үеэр усалгааг цөөрүүлж хөрсийг сийрүүлэх, хөрсөн дээр үнс, керлинтэй үнс мэтийг хольж хийх нь чухал болно. Ер нь  сармисны вегетацийн хугацаанд услах, хөрс сийрүүлэх, бордох ба хог ургамал болон гарсан өвчин.хөнөөлт шавьж зэргийг цэвэрлэж устгах арчилгааг байнга хийж байх хэрэгтэй.


Үрийг бэлтгэх
Өвчилж муудаагүй
Сармисны соёо цухуйж гарах үед нь хөрсний өнгөн үеийг сийрүүлж хог ургамлыг устгах явцдаа бага зэрэг маналт хийж өгнө
Хортонгоос сэргийлэхийн тулд 6- р сарын эхэн үеэс эхлэн 3-5 хоног тутам аргалын үнс пургиулна. Хортон илэрвэл тухайн үед нь үед
хлорфостын 3%- ийн уусмалаар ширшинэ. Саримс тарьсан талбай үржил шим багатай бол ногоон масс ургах үед нь үхрийн шинэхэн баасны уусмалаар бордоно. Усалгаа бүрийн дараа мөр хоорондын зайн хөрсийг сийрүүлж хөрсний агааржилтыг сайжруулах, зэрлэг устгах ажлуудыг хийнэ.  7-р сарын 2-р хагаст булцуу үүсгэх зорилгоор гол буюу цоорыг сугалж авна. 8-р сарын сүүлчээс эхлэн ишний ногоон массны шимийг булцуунд нь буулгах зорилгоор навчийг налуулна. 

 Хумсыг суулгахад бэлтгэх:

Сармисны үржих эрхтэн нь хумс юм. Суулгахаас 2-3 хоногийн өмнө нэг нэгээр нь салгаж, гаднах том хумс буюу 3-6 грамм жинтэй хумсыг сонгон авна. Сармисны хумсыг суулгахын өмнө 20-30 хэмийн бүлээн усанд 24 цаг дэвтээнэ. Уснаас хумсыг гаргахдаа 35-40 хэм халуун усанд 20 минут болгоод гаргаж сэврээнэ. Дэвтээсэн хумсыг чийгтэй хөрсөнд суулгах ба бага талбайд суулгах нөхцөлд улаан хальст сармисны хальсыг авч нүцгэлэн суулгадаг. Энэ нь ургалтыг түргэсгэнэ.

 Тарих хугацаа, норм: Сармисыг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд нэг метр квадрат талбайд 80-150 грамм, нэг гад 500-700 кг хумс суулгана. Сармисыг 2-3 эгнээгээр туузлан, тууз хооронд 60 см, эгнээ хооронд 20 см зайтай 10-15 см том хумсыг хооронд нь 8-10 см, дунд зэргийн хумсыг 6-7 см, жижиг хумсыг 4-6 см зайтай суулгана. Харин эдгээрийг 2-3 см гүнд суулгаарай.


Арчилгаа: Сармисыг суулгасан өдрөө нэг метр квадрат талбайг 20 литр усаар услана. Усалгаа нь сармисны ургацыг 35-40 хувь нэмэгдүүлдэг. Навчлалт, хумслалтын үеэр нэг метр квадрат талбайг 30- 35 литр усаар, дараагийн усалгааг 8-12 хоногийн зайтайгаар 40-46 литр болгож нэмэгдүүлнэ. Нийт ургалтын хугацаанд 10-12 удаа л усалдаг. Харин хураалтаас 30 хоногийн өмнө усалгааг зогсоогоорой. Хэрэв усалгааны дараа хөрс өрөмтвөл маажуураар жигд самнаж сийрүүлнэ. Тухайн хур тунадасны байдлыг харгалзан анхны усалгаанаас хойш 10-12 хоноод услах ба хумс соёолж навчнууд цухуйж аажмаар 3-4 навчтай болж 10-15 см урт ургаж ирэх үед усалгааг сайн хийж.голын 1-2 навчийг тасалж өгвөл яваандаа олон хумс үүсч томрох нь арай илүү байда Сармис нь ус нэлээн шаарддаг ургамал.Үүнд навч нь 6-7см урт ургаж сайн үндэслэж ирэх үеэр ойр ойрхон усалгаа хийж хөрсийг сайн сийрүүлж өгөх шаардлагатай. Тухайлан хэлбэл  дээрх хугацаанд 7 хоногт 2-3 удаа хур бороотой үед нэгээс доошгүй усалж байвал үндэс нь сайн хөгжиж навч нь түргэн бүдүүрч булцуу нь сайн томорно.

Хураалт: Үрэнд зориулж тарьсан сармисыг иш нь хатахаас өмнө, улаан хальст сармисыг наймдугаар сарын 10-20-нд, цагаан хальст сармисыг есдүгээр сарын 10-нд багтаан хураана. Үрийн сармисыг сайн хатаавал хорогдол бага гардаг.
 2014 он
Энэ жил сармисаа 2 хувааж тарилаа. Ажлын зав зай муутай байсан учраас эхний хэсгийг 4 сарын 27нд тарьсан бөгөөд үлдсэн сармисаа 5 сарын 18 нд буюу бүтэн 20 хонгийн дараа суулгаж таарлаа шүү.
Бас цаг агаар ч таагүй байлаа, сармис тарьснаас хойш шөнөдөө -5 градус хүртэл хүйтэрч, цас орж байсан болохоор эхний тарьсан сармисаа хөлдсөн байх гэж бодож байтал эхнээсээ цухуйж эхлэсэн шүү.






Сармисны маань хальс нь ийм сайхан ягаан өнгөтэй, өвчилж муудаагүй байлаа

Сармисаа суулгахад бэлэн боллоо


1 comment:

  1. энэ сарнимны латин нэр нь юу вэ?

    ReplyDelete