Friday, November 8, 2013

Хүнсний ногоо-Бууцай

                                             Бууцай (Spinacia oleracea)
Бууцай нь идэж болох Amaranthaceae овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү ургамал нь баруун өмнөд Азиас гаралтай витамин, уурагаар  баялаг навчтай, 8-10 хэм хүйтнийг тэсвэрлэдэг нэг наст ургамал. 
      Түүний үрийг 5 дугаар сарын эхний хагаст 10 м.кв талбайд 1.5-2 хоолны халбага үр орохоор бодож үрийг 1.5-2.0 см гүнд суулгана. Соёололт жигдэрснээс хойш 30-45 хоногийн дараа 4-5 жинхэнэ навчтай болсон үеэс /Бууцай 20-хон хоногт болц нь гүйцнэ/ хүнсэндээ хэрэглэж эхлэхэд болох нь. 

 30 см хүртэл өндөр болж ургах ба тал тал тийш салаалсан навч нь 2-30 см урт, 1-15 см өргөнтэй. Навчис дундаас үр нь шигтгээ мэт хэд хэдээр гардаг. Бууцайн цэцэг шар ногоон өнгөтэй, 3-4 мм голчтой байна.

 Бууцайг ил талбай болон цонхны тавцан дээр хайрцагт ургуулж болно. Гэрэлд туртай тул нар тусдаг цонхон дээр тавьж болно.
8-10 хоноод соёолдог,соёолсон үрсэлгээ 2,5 см өндөр болоход 7-8 см диаметртэй саванд нэг нэгээр нь тусгаарлаж суулгана. Хөрсийг жигд чийглэг байлгах маш чухал. Хэт хатсан, эсвэл хэт усалсан хөрс бууцайг өвчлүүлээд байдаг. Бууцайны навч 5-10 см урттай болоод ирэхлээр нь тайрч хүнсэнд хэрэглэнэ. Нэг бутанд дунджаар 5-6 навч байдаг. Бууцайг үртэй сум гарахаас өмнө хэрэглэх хэрэгтэй. Үр гарангуут бууцайны чанар мууддаг.  Хурааж авангуутаа зөрүүлээд дахин үр суулгадаг.  Ургамлын иш бүдүүрч навч хөгширч хатсан үед ургац хураалтыг зогсооно.

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.

 Навчинд агуулагдах төмөр, цайрын агууламж их болохоор ялангуяа тархины судасны нарийсалттай, даралттай хүнд ач тустай юм байна.

Хэдхэн ширхэг навч идчихээд булчин шөрмөс нь зангирч хүч чадал орж байгаа хүүхэлдэйн баатар Popay -г  үзсэн биз дээ. Popay бууцай идээд хүч ороод байдгийн байна.

Ноднин жил тарьсан бууцайныхаа зургийн дараа оруулая даа. Энэ жил нилээд оротуулж тарих нь дээ. 5сарын 25нд тарина.

 Аливаа зүйлийг хир хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй бол хоол биш хор болно. Тиймээс бууцайны тухай заавар зөвлөгөөг нэтээс татаж ирээд доор оруулчихлаа, хөгширсөн бууцай идвэл хоол биш болох нь .Би өөрөө ургамал ногооны талаархи мэдлэг муу, мэргэжлийн хүн биш учраас мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг сайн анхаарч байхаас гадна байнга уншиж, эргэн санаж байх хэрэг гардаг бөгөөд нэг удаа уншаад өнгөрөхөд дараа нь мартсан байдгаас гадна, хэрэг болоод буцаад унших гэхээр хаанаас уншиж байснаа хайгаад олдоггүй, буцаад хайхаар маш их цаг хугацаа алддаг тул зарим нэг хэрэгтэй гэж бодсон заавар, зөвлөгөөг нэт-ээс хуулаад авчихдаг.

Бууцайны ид шид
  • Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.
  • Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь  хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.
  • Ходоодны хурц үрэвсэл  өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахрын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.
  • Шулуун гэдэсний хавдар, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй.  
  • Нүдэнд тустай лютенээр баялаг тул өглөөний цайн дээр өндөгтэй бууцай идэх нь тохиромжтойг эмч нар зөвлөдөг.
  • Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны  “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй.
  • Бууцай нь нойр хулжихаас хамгаална.
 Анхаарах зүйл:
  • Бууцай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд тохирохгүй,  ахмад настны хувьд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Аль ч тохиолдолд бууцайг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь бууцайнд төмснөөс 8, гүйцэд болсон улаан лоолиос 64 дахин их хурган чихний хүчил агуулагддаг тул ходоод, бөөр, цөс муутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй.
  • Болц нь эрт дуусч  хөгширсөн бууцай их хэмжээний хурган чихний хүчил ялгаруулж  энэ нь кальцитай урвалжиж организмд боловсрохгүй нэгдэл үүсгэдэг тул  бууцайг цэцэглэхээс нь өмнө хурааж хоолонд хэрэглэх шаардлагатай.

1 comment:

  1. Бууцайг заавал яншуйтай хамт идэх ёстой

    ReplyDelete