Thursday, November 7, 2013

Виола




Алаг нүдэн цэцгийг үрслүүлэх 
Харанхуй сэрүүхэн орчин бол алаг нүдэн цэцгийг соёолуулах хамгийн тааламжтай нөхцөл,Үр суулгасан саваа таглаад сэрүүн газар хэд хонуулахад 14-20 хоногт соёолдог. Шөнөдөө 4 С өдөртөө 16 C хэмийн дулаантай орчин хамгийн тохиромжтой.
 
 Соёолсноос хойш 3,4 жинхэнэ навч гарч ирмэгц тус тусад нь салгаж суулгаад хурц гэрэлтэй газар тавина. Үрслэгээнд зориулсан хиймэл гэрэлтүүлэг хамгаас илүү тохирно. Уусмал бордоогоор бордоно. Гадаа суулгахдаа эхэлж услахгүй бол хөрсөнд суулгасан хойно хуурай үндсийг чийглэхэд бэрхтэй.
 Суулгах хөрс мөн л чийгтэй, үндэс илжрэхээргүй хөнгөн сэвсгэр болоод тэжээллэг байх ёстой. Байнга багсайлгаж цэцэглүүлэхийн тулд хоёр долоо хоног тутамд усалгааны дараа сайтар борд гэнэ гэхдээ би ийм онцлогтойг нь мэдээгүй байсан болохоор чийгтэй хүлэрт хөрсөн дээр цацаад, вакумдсан үрнүүд сайхан соёож цэцэг минь зун намайгаа зөндөө баясгасан. Гэхдээ нилээд олон уут үр авсан боловч бүгдийг нь ургуулж чадаагүй, мэдлэг чадвар маш их дутсан шүү.

Худалдаж авсан бүх үр минь соёолоогүй ч нилээд их үр соёолж гарч ирсэн боловч гэрэл бага байснаас нарийхан урт ишнүүд сунаж ургаж байгаад л унаж үхээд байсан.Тасалгааны нөхцөлд үрсэлгээ хийхэд хамгийн чухал нь гэрэл юм байна лээ.  Би бас тийм амархан үхчихнэ гэж бодоогүй байсым. Эхнээсээ үхээд байсан болохоор үр аваал ар араас нь суулгаал байсан болохоор зарим нь бүр оройтсон байна лээ. Бүр сэрүү орсны дараа заримууд нь цэцэглэсэн.


Үрсэлгээнд гэрэл хэрэгтэй - МАШ ИХ. Хэт бага гэрэлд үрсэлгээний иш нь сунаж турьхан болдог. Гэрэл бол үрсэлгээний тэжээлийн гол эх үүсвэр нь гэдгийг үргэлж санагтун. Гадаа шилжүүлэн суулгах явцад гэрэл дутсан үрсэлгээ нь маш турьхан учир тэр дороо хугарч гэмтдэг. Хэрэв та үрсэлгээндээ хангалттай хэмжээний гэрэл тусгаж өгвөл үрсэлгээ хийхэд тулгардаг ихэнх асуудлууд алга болно.

Тиймээс нэмэлт гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цөөн тооны үрсэлгээ хийхэд бол сүүн цагаан гэрэлтэй ширээний чийдэн хамгийн тохиромжтой хувилбар юм.

Энэ нь үр дүн сайтай, бас хямдхан арга юм. Хамгийн гол анхаарах зүйл бол гэрлээ аль болох үрсэлгээндээ ойртуулах хэрэгтэй. Өдөрт 16 цаг гэрэлтүүлэх хэрэгтэй, үүний тулд өглөө босохдоо гэрлээ асаачихаад, орой унтахдаа унтраачихаж болно шүү дээ.
  Энэ зөвлөмжийн дагуу би бас өөрөө ингээд үрсэлгээгээ гэрэлтүүлчихлээ.


Виола маань сорт нь дотроо том цэцэгтэй, жижиг цэцэгтэй гэж байдаг юм байна. Цэнхэр виоланы доор харагдаж байгаа нь их жижигхэн цэцэгтэй.

Алаг нүдэн цэцгийн тухай домог

Үзэсгэлэнт Афродита бурхан нэгэн нуурын эрэг дээр ирээд усанд ормоор санагдаад ойр хавьд хэн ч байхгүйд итгээд хамаг хувцсаа тайчин нүв нүцгэн сэлж байж. Гэтэл гэнэт хэн нэгний нүгэлт нүд түүнийг нууцаар харж байхыг мэдмэгц ихэд хилэгнэн Зевс бурханд харах ёсгүй зүйлийг харсан тэр нүгэлт хумүүнийг үгүй болгож өгөхийг шаардаж. Зевс өнөөх золгүй нөхрийг цэцэг болгон хувиргасан нь энэ цэцэг ажгуу.


Доорхи зураг хавар тарисан алаг нүдэнгүүдийн үр унаад ингэж өөрсдөө соёолж ургасан байгаан.









2 comments:

  1. Нээх хөөрхөн цэцэг шүү Таны надад өгсөн виолаг Дархан нэг авч яваад л Хотод нэг авчраад л хаа ч явсан цуг гэж мээдээрэй л байлаа ккк. Намар тасалгаанд ургуулсан жаахан сунаад бас бөөстөөд байхаар нь палкон дээр хөлдөөвөө

    ReplyDelete
  2. Миний өгсөн цэцгийг тэгж хайрласанд баярлалаа. Виола хөөрхөн шүү

    ReplyDelete