Орц: Байцааны кимчиний толгой хэсгийн 1/ 4,
100 гр гахайн мах,
бєєрєнхий сонгино 1/ 2,
ногоон сонгино 1/ 2,
нунтагласан сармис нэг жижиг халбага,
мєєг 50 гр,
дvпv 200 гр
Бэлтгэх арга:
1.Кимчигээ жижиглэн хэрчинэ. 2.Гахайн махаа даалуу хэлбэртэй хэрчинэ. 3.Бєєрєнхий сонгиноо нимгэн, ногоон сонгиноо диагонал хэлбэртэй хэрчинэ. 4.Хэрэв гахайн мах тань єєхтэй бол хоолныхоо савыг халааж байгаад эхлээд гахайн махаа, дараа нь кимчигээ хийж хутгана. Дээр нь тун бага ус хийж буцалгахдаа халуун шєлєнд дуртай бол нунтаг улаан чинжvv, хэт халуун болгохгvй гэвэл кимчиний шvvс жаахан хийгээрэй. 5.Дахин ус хийгээд буцалга. Мєєг, дvпv, бєєрєнхий сонгиноо нэм. 6.Гахайн мах болсон бол сармис, ногоон сонгиноо хийгээд дахин буцалгана.
Кимчи хийж сурмаар байна уу
Орц: хятад байцаа 1 ш – 1200-1500 ₮,
кимчиний нунтаг чинжүү 50 гр /хүнсний захад 100 граммаар ууталсан
байгаа/ - 1000 ₮, жууцай 1 багц – 200 ₮, цагаан гаа 1 бөндгөр – 300 ₮,
ногооны үүсүү 1 уут – 200 ₮, кимчины ус буюу загасны шөл – 2500 ₮
/Меркури дээр зөндөө байгаа/, саримс 1 бөндгөр 50₮, үхрийн бульон 1 ш –
100 ₮, жаахаан гурил. /Энэ дандаа 2006 оны үнэ шүү/
Хийх арга
Байцаагаа уртааш нь 4 хуваагаад крантны усанд давс хийж 24 цаг сойно. Давсаа амсаж үзэж байгаад уухын аргагүй шорвог болтол нь хийнэ шүү. Ус чинь харин заавал буцалсан, халуун байх шаардлагагүй, зүгээр л крантны ус байхад болчихно. Байцаагаа задлалгүйгээр хуваасан хэвээр нь усандаа хийгээд л орхино. Гол нь байцаандаа давсны амт оруулах, байцаагаа зөөллөж болгох зорилготой. 24 цагийн дараа байцаагаа уснаас нь гаргаад хэвий нь алдагдуулж задлалгүйгээр крантны усанд саййййн гэгч нь угаана, давсны амтыг нь гартал зайлаад усыг нь шавхартал базаад нэг газар тавичих.
За одоо соусаа бэлтгэе. 500 гр усанд маш бага гурил хийж хутгана. Гурилаа бөөгнүүлэхгүйн тулд ус чинь хүйтэн байх ёстойг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь гурил чинь маш бага байх хэрэгтэй, хутгасны дараа харахад сүү нь багадсан хярам шиг л байх ёстой. Дараа нь буцалгах учир их гурил хийж болохгүй гэж байгаа юм. Жонхуу болчихно. За гурилаа усандаа хийгээд хутгачихсан бол одоо плиткан дээрээ тавьж болноо. Халж байх үед нь цагаан гаагаа үрүүлээр үрж усандаа хийнэ. Их хийсний хэрэггүй амт орох төдий л хийхэд болно. Дараа нь үхрийн бульоноо үйрүүлж хийе, бас ногооны үүсүү цайны халбагаар нэг хийчих /гэхдээ сүүлийн үед үүсүүг хүнсэнд хэрэглэхгүй байхыг эмч нэр зөвлөж байгаа, үүсүү хийдгийн учир гэвэл аливаа амтыг өсгөдөг үйлчилгээтэй гэхүү дээ/, за одоо нөгөө халуун ногоогоо хийнэ шүү дээ. Хэрвээ чи 100 граммаар савласан нэг уутыг авсан бол яг талыг нь хийгээд хутгаарай, час улаан юм болох ёстой. Ингээд түүн дээрээ кимчины ус буюу загасны шөлнөөс амны халбага /шөлтэй хоол иддэг/-аар 5-ыг хийчих. Онцгүй үнэр үнэртэнэ. Гэхдээ санаа зовох юмгүй ээ. Кимчи болоод ирэхээрээ хамгийн чухал амтыг наадах чинь гаргадгийн. Хэрвээ кимчиний ус хийхгүй бол зүгээр л халуун ногоотой, давстай байцаа болно гэсэн үг. Одоо наад соусаа буцалж байх хооронд саримсаа бүгдийг нь арилгаад маш их жижиглэж татах хэрэгтэй, хэрвээ байдаг бол саримс бяцлагчаар бяцлавал их зүгээр, бас сонгино /сонгино гэдэг нь зүгээр бөөрөнхий сонгино биш шүү, хүнсний захуудад байдаг урт, гонзгой бүдүүн сонгино, 1 ш байхад болно/, жууцайгаа цэвэрлээд 3 орчим см-ийн урттайгаар хөшиглөнө. Ингээд соусаа гаргахын өмнөхөн саяны 3 ногоог хийгээд сайтар хутгачих. Одоо плиткээ унтрааж болно. Соусаа бас ширмэн дээрээсээ аваарай.
Одоо нөгөө усыг нь шавхарсан байцаагаа кимчи дарах савандаа хийгээд /мартсанаас хуванцар юм уу, паалантай сав байвал зүгээр шүү, бас таглаатай/ соусаа дээрээс нь гоожуулаад байцааныхаа салбан болгонд сайн нялж түрхэх хэрэгтэй. Байцаагаа заавал задлах хэрэггүй нөгөө бүхэл хэвээрээ л байж байг. Хүүе нээрээ соусаа гайгүй хөргөж байж хийхгүй бол гараа түлнэ шүү. Гараа түлэхээс гадна соусны өнгө нь час улаан болохоор гар чинь бас тийм болно. Дараа нь арилгах гэж ядаргаатай байдгийн. Тийм болохоор резин бээлий аптекаас аваад өмсчихөөрэй. Ингээд бүх соусаа байцаанууддаа сайн түрхээд үлдсэн соусаа байцаан дээрээсээ асгачих. Одоо наад кимчигээ шууд идсэн ч болно.
Нэг юм анхааруулахад сэрүүн газар, хөргөгчний доор хадгалахгүй бол дулаан орчинд байцаа нь исээд их онцгүй амттай болчихдгийн. Савнаас нь гараар юм уу хоолонд дүрсэн бохир халбага, сэрээ, савхаар авахгүй байх хэрэгтэй. Хэрэглэх хэрэглэх хэмжээгээрээ хайчлаад аваад байхад болно. Гэхдээ одоо нэгэнт соусаа хийгээд идэхэд бэлэн болгочихсон юм чинь яаж жижиглэж идэх нь чиний л хэрэг.
Чэюг букким буюу гахайн шарсан мах
jayuk bokkeum/stir fried spicy pork/ халуун ногоотой шарсан гахай мах
Орц: гахайн мах 200гр хүзүүний эсвэл гэдэсний орчмын мах
бөөрөнхий сонгино 1/2ш
ногоон сонгино 1ш
гүчүжан буюу улаан чинжүүний сүмс 2 хоолны халбага
бага зэрэг нунтаг улаан чинжүү
цуу 1 хоолны халбага
элсэн чихэр2 том хоолны халбага
архи 1 хоолны халбага -махны хурц үнэрийг дарах гэж хийж байгаа учир хийхгүй ч байсан болно

No comments:
Post a Comment