Friday, November 22, 2013

Цэцгийн хорхой шавьж

                   Зөгий нийгэмч шавьж.
 Жижигхэн ажил мэт боловч асар том үйлсэд хувь нэмрээ оруулдаг зөгийн энэ нийгэмсэг, ажилсаг амьдралыг дуурайх юмсан. Цэцэг ургамал нь алтан цох, хэдгэнэ, зөгий, шоргоолж зэрэг ашиг тустай олон шавьжийг өөртөө татдаг байна.Эдгээр шавьж нь аалзан хачиг, эмгэн хумс, нялцгай биетүүд зэргийг ургамал ногооноос хөөн зайлуулдаг.

Зөгийд туслахын тулд  зөгийд ээлтэй  цэцэгт ургамлыг цэцэрлэгтээ, цонхон дээрээ тарих, мөн бид бүгдээрээ нийтийн цэцэрлэг, замын хажуугийн зурвас зэрэг боломжит бүх газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эргэн тойронд цэцэг тарих компанит ажил өрнүүлэх. Зөгийн тухай илүү ихийг Зөгийн гайхамшиг гэсэн хэсэгт оруулсан байгаа, тийшээ орж уншаарай.









Marigold цэцэгний навчнаас ялгарах үнэр нь хортон шавьжийг өөрөөсөө зайлуулж, харин ашигтай шавьжийг өөртөө татдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар, marigold цэцгэнд агуулагдах бодис нь ургамлын үндсийг гэмтээдэг хялгасан хорхойг хордуулах чадалтай болохыг олж тогтоожээ.






           Цэцгийн бөөсийг савантай алчуураар арилгаарай

Гэртээ ч тэр, албан газраа ч тэр сайхан орчин бүрдүүлэхэд цэцэг хамгийн гол үүрэгтэй. Гэхдээ ургуулахад багагүй хөдөлмөр зарцуулна. Цэцэг хүртэл өвчин тусдаг учраас арчилгаа чухал. Усалгааг л гэхэд хөрсний чийгийг харж байж хийнэ. Ингэхгүй ойр ойрхон услах нь хөрсийг ялзруулдаг. Услахдаа хөрсийг нь сийрэгжүүлж байх учиртай. Сийрэгжүүлт сайн хийхгүй бол хөрс нь дагтаршиж, чийг цэцгийн үндсэнд хүрдэггүй байна. Буруу арчилгаанаас бол цэцэг амархан бөөстөж, хар ялаанд шавуулдаг. Халуун, хүйтэн харшилснаас болж цэцэг бөөстэй болно. Цэцгийн бөөсийг арилгах нь тийм ч хэцүү биш. Барааны савантай уусмалаар навчны доод талыг нь арчдаг. Учир нь цэцгийн бөөс навчны доор голчлон амьдардаг. Хоёр цагийн дараа алчуураа цэвэр усаар угааж навчийг арчина. Бас нэг арга нь шүршүүрийн бүлээн усаар цэцгийг угааж болно. Ингэхдээ навч бүрийг нь угаана.

Цэцгэн дээр жижигхэн хар ялаа шавчихсан байдаг. Энэ нь усалгаа буруу хийгдсэнээс болдог. Өөрөөр хэлбэл хөрс хэт их чийгтэй байх нь хар ялааны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Сармисыг жижиглэн хэрчээд бага зэрэг ус хийж, цэцгийн хажууд тавина. Сармисны үнэрээр хар ялаа алга болдог байна. Арчилгаа, агаараас шалтгаалж цэцэг хачиг, мөөгөнцөр, цагаан өтөнд бариулдаг.  

Энэ хор сайн, би хэрэглэдэг, үнэргүй болохоор амар байдаг, тэгээд ч орос ахийн бараа


1 comment:

  1. Актара сайн л даа. Японы лицензээр олон оронд хийдэг. Харин монголд хаанаас авах вэ?

    ReplyDelete