꿀깍두기
깍두기는 국물이 생명이다. 무에 자체적으로 물이 나오지만 담을 때 꼭꼭 눌러서 국물에 잠길 정도가 되어야 한다.
무절임 재료: 무(1개), 천일염 (1/2컵)부재료: 굴(200g), 미나리 (8줄기), 쪽파 (8뿌리), 양파(1/2개), 무청(1개분)
양념재료: 새우젓 (1/4컵), 멸치액젓 (2), 찹쌀 풀 (6), 고춧가루 1컵, 다진 마늘 (3), 다진생강(1), 설탕 (2)
무는 사방 2,5cm 크기로 썰어 천일염을 뿌린 뒤 1시간 정도 절였다가 깨끗이 씻어 물기를 빼놓는다. 무청을 함께 절여도 좋다.
미나리, 쪽파, 무청은 손가락 절반 길이로 자르고 양파는 채 썰어 주고 쪽파를 제외하고 양념재료와 잘 섞어준다.
절인 무를 넣고 섞어준다.
쪽파를 넣고 잘 섞어준다.
통에 넣고 실온에 하루 동안 놓았다가 냉장 보관한다.
미나리 대신 갓을 넣어도 좋다. 고춧가루 대신 풋고추를 갈아 넣으면 더욱 시원한 맛을 느낄 수 있다.
Гагдүги (дөрвөлжиж хэрчсэн давсалсан цагаан манжин)
Гагдүгиийн шөл хамгийн чухал. Манжин уулаасаа усархаг боловч манжингаа
саванд хийж тавихдаа дээрээс нь сайн дараад шүүс нь далд орох хэмжээнд
хийх хэрэгтэй.
Манжин давслах материал: цагаан манжин (1ш), Туслах материал: хясаа (200гр), минари (туулайн тагнай ургамал) (8иш), сонгины гол (8иш), бөөрөнхий сонгино (1/2ш), мүчон (цагаан манжингийн иш болон навч) (1ш)
Амтлах материал: сэүжод (сам хорхойн давсалж амталсан амтлагч) (1/4аяга), мёлчи (хар хайган загасаар хийсэн цуу маягийн амтлагч) 2, цавуулаг будааны шүүс (6), чинжүүн нунтаг 1аяга, нунтаг сармис (3), нунтаг цагаан гаа (1), сахар (2)
Цагаан манжинг тэгш 2,5см хэмжээтэйгээр хэрчээд далайн давс цацсаны дараа 1 цаг хиртэй давслаад цэвэрхэн угааж усгүй болгоно. мүчон (цагаан манжингийн иш болон навч) хамтад нь давсалсан ч болно.
минари (туулайн тагнай ургамал), сонгины гол, мүчонг (цагаан манжингийн иш болон навч) гарын алганы хэмжээн талтай дүйцэхгүйц хэрчээд, бөөрөнхий сонгиноо маш нарийхан хэрчээд, сонгины голоос бусад амтлагчтай хийж хамт холино.
Давсалсан цагаан манжинг хийгээд сайтар холино.
Сонигины голоо хийгээд сайтар холино.
Саванд хийгээд өрөөний темпратурт нэг өдөр байлгаж байгаад хөргөгчинд хадгалана.
Минаригий оронд гичний навч хийсэн ч болно. Чинжүүн нунтагний оронд боловсроогүй шинэхэн чинжүү хийх юм бол илүү сайхан амттай болно.
No comments:
Post a Comment