Thursday, November 7, 2013

Петуния


 Хун цэцэг - Петуния - Petunia хүн төрөлхтөн 18-р зуунаас тарималжуулан ургуулж эхэлсэн байна. Нэг буюу олон наст хэлбэрээр ургадаг олон өнгийн гоёмсог цэцэгтэй уг цэцгийн нэрийг Petun - тамхи гэсэн португал үгнээс гаралтай гэж үздэг байна. Уг цэцэгний навч тамхитай төстэй хэлбэртэй байдгаас ийнхүү нэрлэсэн байх магадлалтай юм. Өвслөг буюу хагас бутлаг хэлбэрээр ургах ба бутны өндөр сортоос хамаарч 10см-ээс 70 см хүртэл өндөр болдог. Эрт цэцэглүүлэхийн тулд үрээр хавар 2-3-р сард үрслүүлэх нь тохиромжтой бөгөөд эсвэл 18-20 градусын дулаантай болсон үед гадна талбайд шууд үрээр тарьж болно. Үр соёолуулахад үрийг булалгүй хөнгөн хөрсөнд цацаж бараан өнгийн нийллэг хальсаар бүрхэж өгөх ба 7-12 хоногт соёолж гүйцнэ. 3-5 жинхэнэ навчтай болох үед том саванд шилжүүлэх буюу гадна талбайд суулгана. Гэрэл дулаанд маш дуртай, нартай орчинд илүү цэцэглэх ба сэрүүн нөхцөлд цэцэглэлт нь мууддаг байна. Ягаан, нил ягаан, цагаан, улаан болон алагласан өнгөтэй, дан болон давхар дэлбээтэй, сагсгар болон энгийн хэлбэртэй, том болон жижигэвтэр  үзэсгэлэнт цэцэгтэй ургамал юм. Хэт их өндөр болдоггүй олон өнгийн цэцэгтэй тул гадна талбайн тохижилт чимэглэлд өргөнөөр хэрэглэх боломжтой цэцэг юм. Ургалтын туршид соёололт, цэцэглэлт, үр боловсрох үеүүдэд гумины бордоогоор бордож өгөх нь тэжээл өгөхөөс гадна хүйтэнд тэсвэртэй болгох давуу талтай юм.



Би энэ цэцгээ 2013,3-сарын 8 буюу мартын 8ны өдөр үрсэлгээ хийж эхлэсэн.





6-р сарын сүүлээр анхны ганц цэцэг гарч эхлэсэн бөгөөд удалгүй багсайтал цэцэглэж эхлэсэн.


Гадаа цас орсон байхад авсан зураг, цонхны цаана цав цагаан байгаа биз. 11 сар гартал халаалтгүй байшинд ургаал байсан, одоо ахын ажлын газар цэцэгтэйгээ л байгаа гэсэн.

Доор байгаа зураг нэтээс авсан зураг шүү, энэн шиг таривал гээд тэсгэлгүй оруулчлаа. Ирэх хавар өнгө өнгөөр нь тарих гээд баахан үр цуглууллаа.


Мөндөр ороод будаа болгож өглөө, хө.


Ширүүн мөндөр орсний дараа цэцэг минь юу ч үгүй
болсон боловч,  нилээн хэд хонгийн дараагаас ингээд сэргээд ирсэн шүү.



Энэ улаан давхар дэлбээтэй хун цэцгийн үрийг Экстра орос худалдааны төвөөс авсан. Ирэх жил гадаа тарихийн, гэхдээ нэг ширхэг үр суулгасан байгаа.



Өнгөрсөн жилийн 10 сард суулгасан петуния цэцгийн нэг ширхэг үр маань маш гоё цэцэг гаргаж намайг баярлуулав. 2014 оны хамгийн анхны мандлийн цэцэг ийм гоё сүр жавхлантайгаар мэндэлвээ.
Энэ хавар бас нилээд олон уут үр цуглууллаа.




2014 оны 1р сарын 5 нд суулгасан үр ингээд задарсан байна.Жижигхэн жижигхэн цагаан өт шиг юмнууд нөгөө үрсэлгээ маань шүү дээ. Сайн харуулах гэж зургаа томруулчихлаа.













No comments:

Post a Comment