Friday, November 8, 2013

Хүнсний ногоо Бусад

Хавар 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр наранд ээвэр, нөмөр дулаан, тэгш, услахад тохиромжтой газар тарина Хар үрээр тарихад 10 м.кв талбайд хоолны 1-2 халбага үр зарцуулна. Мөр хооронд 15-20 см, ургамал хооронд 1-1.5 см зайтайгаар үрээ 1 5-2.0, суулгацаар тарих бол 2.0-3.0 см гүнд суулгана. Тарьсны дараа тогтмол усалж зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх хэрэгтэй. Хоёр дахь жилийн хавраас эхлэн ургамлын навч 15-20 см болсон үед газрын хөрснөөс дээш 2 см уг үлдээж хярган авч хэрэглэнэ. Ургацын хугацаанд 3-4 удаа хутгаар хярган авч хэрэглэж болох бөгөөд нэг удаа 15-20 см урт жууцайг авч хэрэглэнэ гэж үзвэл жилд 60-80 см өндөр ургана гэсэн үг. Ургамал хоорондын зайг зөв тохируулж малын бууцаар бордон хөрсийг нь тогтмол сайжруулж, сийрүүлэн уйгагүй сайн арчилж чадвал жууцай нэг газраа 7-8 жил ургаж чадна. Төлөөр ургуулахдаа 2-5 настай ургамлыг ухаж аваад үндсийг 2-3 см болтол тайрч шинэ талбайд шилжүүлэн суулгана Энэхүү ажлыг 5 дугаар сарын эхний хагаст хийнэ. Сонгино, жууцайны үрийг хөрсөнд суулгахдаа мөр гаргагч хэрэглэвэл зохино. Жууцай тарьсан газарт хиаг мэтийн хог ургамал ургаад эхэлбэл жууцайг өөр цэвэр талбайд шилжүүлж суулгадаг.
Дээрхи зурагт  жууцай тарисан талбай минь харагдаж байгаа бөгөөд энэ ургасан ногоон ногоон ургамал нь зэрлэг ургамал. Урд нь нэг удаа жууцайны үр суулгасан боловч ер ургасангүй, харин энд суулгасан үр бараг 45 хонгийн дараа цухуйсан шүү.


 Сагсанд  байгаа миний тарисан жууцай

No comments:

Post a Comment