Friday, November 8, 2013

Үхэр нүд



 Үхэр нүд: Ургамал хооронд 1.5м эгнээ хооронд 2 м зайтайгаар тариална. Хавар намар цэнэг усалгааг сайтар хийх хэрэгтэй. жимс боловсрох үе буюу 7 сарын эхээр усалгааг жигд сайн хийх хэрэгтэй.


 Үхрийн нүд тарихдаа  чийгтэй,нөмөр наранд ээвэр,үржил сайтай газар сонгоорой. Хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутамд 50-70 л, 10-р сард 80-120 л усаар усалж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.
Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлнэ.

Манай 2 жижиг модтой, өнгөрсөн намар жимслээгүй, хавар 2 удаа гэнэт хүйтэрч, цас орсон болохоор цэцэг нь унасан байх.
Ирэх хавар тарихаар нэмж 2 бут авсан байгаа бөгөөд модныхоо нүхийг ухаж бэлдээгүй байсан болохоор гялгар уутанд хөрс хийгээд түүндээ моднуудаа хийгээд сэрүүн газар тависан.




No comments:

Post a Comment