Ирэх жил тарихаар үрээ бэлдчихлээ.
Европын сансрын агентлагийн эрдэмтэд саран дээр євс ургаж, цэцэг дэлгэрэх єдєр ойрхон байна гэв. Байнгын арчилгаа шаардлагагvй ургамлыг сарных шиг чулуурхаг хєрсєнд ургуулж болох гэнэ. Энэ vнэхээр биеллээ олвол саран дээр хvн суурьших тєлєвлєгєє нэг алхмаар урагшиллаа гэсэн vг. Зарим судлаач vvнийг зєгнєлт зохиолтой зvйрлэж байгаа ч бас ч байж боломгvй хэрэг биш гэнэ. Массачусетсийн их сургуулийн эрдэмтэд олон жилийн судалгааны эцэст сарныхтай тєстэй бараг чийггvй, чулуурхаг хєрсєнд боломжтой гэх бvхий л ургамлыг тариалж vзсэн бєгєєд тэдгээрээс Америкт л ургадаг мариголд хэмээх шар цэцэгтэй ургамал хамгийн тохиромжтой нь байжээ.
Энэ цэцгийн үр хураах тухай
Дээрхи зураг дээр цэцгийн хатсан толгойг хурааж авна.
Толгойн бондгор дээр чанга базаж байгаад дэлбээнүүдийг таслаж авна, тэгээд барьж байгаа бондгор дотроосоо үрээ гаршаж авна
Шилэн дотор бэлэн болсон үрээ хийчлээ, гэхдээ үрээ сайн хатааж байж хийхгүй бол дорхноо хөгцөрдөг юм билээ.
Marigold цэцэгний навчнаас ялгарах үнэр нь хортон шавьжийг өөрөөсөө зайлуулж, харин ашигтай шавьжийг өөртөө татдаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар, marigold цэцгэнд агуулагдах бодис нь ургамлын үндсийг гэмтээдэг хялгасан хорхойг хордуулах чадалтай болохыг олж тогтоожээ.
Хэрэв хялгасан хорхой таны цэцэрлэгт ургаж
байгаа ногооны үндсийг гэмтээвэл: навч шарлах, ургалт удаашрах, үндэс ялзрах
зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ хялгасан хорхойг устгах ямар нэг аюулгүй химийн
бодис байхгүй. Харин marigold цэцгийг тариалж буй ногооны эгнээ
хооронд маш их хэмжээгээр шигүү ургуулах хэрэгтэй. Тэгээд намар хяруу
унаж, marigold цэцэг үхсний дараа цэцгийг хөрснөөсөө зулгааж хаялгүй, харин
marigold цэцэгтэй нь хамт газраа хагалах хэрэгтэй гэнэ. Ингэж байж хялгасан
хорхой хөрсөнд үлдэж, ирэх хавар дахин гарч ирэхээс сэргийлж чадна.
Marigold цэцэг нь
бас алтан цох, хэдгэнэ зэрэг ашиг тустай олон шавьжийг өөртөө татдаг. Эдгээр
шавьж нь мэдээж аалзан хачиг, эмгэн хумс, нялцгай биетүүд зэргийг ургамал,
ногооноос хөөн зайлуулдаг.
Бас өөр нэг давуу тал нь үзэмжтэй сайхан
цэцгэн дээгүүр нь эрвээхэй дээгүүр нь эргэлдэн, бүхэл зуны
турш таныг баясгах болно. Мөн, сохор номин, туулай зэрэг нь
marigold цэцгийг үзэж чаддаггүй болохоор таны цэцэг, ногоо руу тэд ойртох ч үгүй
гэнэ шүү
Marigold цэцгийг үзэсгэлэнтэй сайхан ургуулах хэдэн нууц
гэвэл:
1. Хамгийн эхний цэцэг дэлбээгээ нээхээс нь өмнө тасдаж
хаявал маш олноор цэцэг гардаг.
2. Багахан хэмжээний нүүрсхүчлийн калийн (potash) бордоо
хийх нь ургалтыг түргэсгэдэг. Гэхдээ бордоог хэтрүүлж болохгүй.
3. Том цэцэгтэй marigold цэцгэндээ тулгуур хийх хэрэгтэй.
Энэ хэдэн зөвлөмжийг дагаж чадвал marigold цэцэгтэй байсан
цагт таны ногоо, жимс, цэцэг тань элдэв хортон шавьжны дайралтанд өртөхгүй нь
байна шүү
No comments:
Post a Comment