Мод бут тарих агротехник
Т. Атарсайхан
- Үндэс чөлөөтөи хавж ургах сийрэг, үржил шимтэй байх
- Нарны тусгал модны бүх хэсэгт жигд тусаж байх
- Жимсгэний моднууд нөмөр ээвэр газар байх, цэцэг салхи хяруунаас хамгаалагдаж байх
- Үндэсний сэжмээр ургах ургамлуудын сэжим тэлэх нөхцөл бүрэлдсэн сийрэг хөрстэй байх.
- Усалгааг жилийн онцлогоос хамаарч 6-8 удаа хийх, хавар намрын цэнэг
усалгааг заавал хийх - Хучдаг модны хэлбэрийг жижиг суулгац байх үеэс
нь хэвтүүлж ургуулах гм зүйлүүдийг анхаарч байгаарай.
- Бөөрөлзгөнө: Ургамал хооронд 1м зайтайгаар тариална. Тариалахаасөмнө тогооны/шуудууны/ ойролцоох хөрсийг сайтар /30см гүн/ сийрүүлэх
хэрэгтэй. Учир нь үндэсний сэжмээр тархаж ургадаг тул тархан ургах
нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. бэлтгэсэн талбайдаа хөрсний байдлаас
хамааруулан 2-4 хүрз бууц, үртэс хийж аль болох сийрэг бүтэцтэй
болгоорой. Ингээд хөрсний хүзүүний хэсгээр суулгаж газрийн гадаргаас
дээш 3-4см үлдээж мөчрүүдийг тайраад 2-3 удаа тогоог дүүртэл /60л/
усалсны эцэст үртсээр 10 см хучиж өвөлжүүлээрэй. Хавар 4 сарын дундуур
хучлагаа авч мөн цэнэг усалгааг хийнэ. Шинэ мөчир оройхон ургадаг шүү.
Ургахгүй нь гээд ухаад хаячваа.
- Агч: 70 см орчим диаметртэй, 50 см гүн тогоо ухана. Ухсан50 см-ийнхээ дээд өнгөн хэсгийн шороог буцааж 30 см-т хийгээд түүндээ
суулгацаа тариална. Тогооны эрмэг налуу суулгацны хүзүүнд жигд нар
тусахаар байх хэрэгтэйг анхаарай. Хөрс үржил шим сайтай байх хэрэгтэй.
30см хөрснд 3 хүрз хөх бууц хийж сайтар холих хэрэгтэй. Тарьсний дараа
тогоог 3 удаа дууртэл услаж, усалгааны бүрийн дараа хагарсан хөрсийг
сийрүүлж байх нь чухал шүү. Хучих шаардлага байхгүй. Зуны ургалтын
хугацаанд 6-7 удаа услаж усалгаа бүрийн дараа сийрүүлж байгаарай. Хог
ургамлыг тухай бүрт нь устгаж байх шаардлагатай.Улиас шиг өндөр ургах тул 4 метр зайтайгаар тариарай
- Интоор: Ургамал хооронд 3 метр зайтайгаар тарина.Тариалахдаа нөмөр газрыг сонгох нь чухал. Учир нь хавар эрт цэцэглэдэг
учир салхи, хяруунд цохиулах явдал бий. Өвөл титэм хэсэг нь бага зэрэг
хөлддөг тул хучих шаардлагатай. Үндэсний хүзүүний хэсгээр суулгаад 2
удаа усласны дараа тогооны эргэн тойрон дахь шороогоор нь мөчрүүдийг
налуулан хучна. Хучлагыг хавар эрт авсны дараа титмийг засч цэнэг
усалгааг хийж сийрүүлнэ. Хөрс үржил шим сайтай байх хэрэгтэй.
Өвөл хучихгүйгээр өвөлжүүлж болох боловч нэг жилийн өсөлт нь хайрагддаг. Тиймээс жимс бага өгөх талтай.
- Үхэр нүд: Ургамал хооронд 1.5м эгнээ хооронд 2 м зайтайгаартариална.
Талбай нөмөр наранд ээвэр газар сонгоорой. Хөрс үржил сайтайхөрсийг шаардана. Хавар намар цэнэг усалгааг сайтар хийх хэрэгтэй. жимс
боловсрох үе буюу 7 сарын эхээр усалгааг жигд сайн хийх хэрэгтэй.
- Чацаргана: Ургамал хооронд 2м эгнээ хооронд 3 м зайтайгаартарина. элсэнцэр сийрэг хөрс байвал сайн. тоос хүртэлт сайн байхаар
салхины урсгал сайтай газар сонгоорой. 50-60 см диамэтртэй, 60 см гүн
нух ухаж, мөн хөрсний өнгөн хэсгийн хөрсийг буцаан хийж тогоогоо
бэлтгэнэ. Бэлтгэсэн талбайдаа суулгацаа хүзүүний хэсгээр суулгана.
Үндсийг аль болох нугалалгүй жигд тарааж тарина. Намрын тарилтын дараа
цэнэг усалгааг газар хөлдөх хүртэл хийнэ. Их хэмжээгээр таривал тогоо
хооронд нь шуудуугаар холбох хэрэгтэй. эр модыг салхины дээд хэсэгт
таривал сайхан эвцэлдмөи.
- Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаазаавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см
диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол
ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө
сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих
шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал
хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба
суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн
гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана. Бутны эгнээ
хооронд 3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.
кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ
сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох
бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч,
5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө,
10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний
үзүүрээс дээш 10-15'см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа
тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан
өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс
рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг
шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо
нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Чацарганыг тарихдаа 8-10 эм
суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь
суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг '60-80
хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн
жилүүдэд 6-аас доошгүй удаа услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу
ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг
нэвчтэл норгон услаж өгнө.
- Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн,40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууцыг нүхнээс гаргасан
шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад
улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин
үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10
хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн
хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн
хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж
өвөлжүүлнэ. Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц
наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж
услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард
80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг
усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс
болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл
арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5
удаа сийрүүлнэ.
- Өргөст сарнай: Сарнайг 50-70 см -ийн зайтайгаар тарина.Тариалах талбайгаа бэлтгэхдээ бөөрөлзгөний адил хөрсийг сайтар
сийрүүлнэ. Сарнай үндэсний сэжмээр тархан ургадаг сийрэг хөрс байх
хэрэгтэй. Тарилтыг намар хийх нь сайн. Тариалсан жилдээ цэцгэлэж
эхэлдэг. Усалгааг намар хавар цэнэг усалгаа, ургалтын хугацаанд 5-6 удаа
усална. цэцэглэхийн өмнө сайтар услах хэрэгтэй. Өвөл цасаар хучвал
нандин энэ ургамлыг нохой шувуунаас хамгаалах энгийн арга болох буйзай.
- Жигд: Сарнай, бөөрөлзгөнө 2 той адилхан технологи той. 2-3м өндөр ургадаг. Үндэсний системээр тэлж ургадаг.
- Голт бор: 5-7 м өндөр ургадаг. Дугуй хэлбэрийн титэмтэйзурхэн хэлбрийн навчтай, хөх ягаан өнгийн баг цэцэгтэй. 6 сарын эхээр
цэцэглэж 20 гаруй хоног үргэлжилнэ. Гоёл болон эмчилгээний зориулалтаар
хэрэглэдэг. Хашааны зам дагуу таривал тохиромжтой. Гэрэлд дуртай, үржил
шим сайтай хөрсөнд ургана. 50 см диаметртэй тогоонд тарина. Тогооны
эрмэг далуу байх хэрэгтэй. Усалгааг цэнэг усалгаанаас гадна цэцэглэлтийн
үед нь сайн хийж өгөх хэрэгтэй. - Ер нь модлог ургамлын арчилгаа адилавтар байдаг.
- Үндэс чөлөөтөи хавж ургах сийрэг, үржил шимтэй байх
- Нарны тусгал модны бүх хэсэгт жигд тусаж байх
- Жимсгэний моднууд нөмөр ээвэр газар байх, цэцэг салхи хяруунаас хамгаалагдаж байх
- Үндэсний сэжмээр ургах ургамлуудын сэжим тэлэх нөхцөл бүрэлдсэн сийрэг хөрстэй байх.
- Усалгааг жилийн онцлогоос хамаарч 6-8 удаа хийх, хавар намрын цэнэг
усалгааг заавал хийх - Хучдаг модны хэлбэрийг жижиг суулгац байх үеэс
нь хэвтүүлж ургуулах гм зүйлүүдийг анхаарч байгаарай.
No comments:
Post a Comment