Wednesday, November 20, 2013

Гахайн шарсан мах ба бугимбаб





Эхлээд махандаа сонгино, ганжан, нунтаг хар перец татсан сармис хийгээд
              2 цаг орчим тавьж амтална. Амталсан махаа шарна.


Махаа нилээн шарсаны дараа бэлдсэн ногоонуудаа хийж
                                                                               махны шүүсэндээ шарж эхэлнэ.

Коннамул - гэдэг энэ шар буурцагыг буцалж буй халуун усанд дүрж аваад, хүйтэй усанд сойсны дараа махныхаа хажууд хийж шараарай.

                   Дараа нь кимчигээ хийж хамт шарна.

          Дараа нь гугума, эсвэл төмс  хийж хамт шарна.

 Хурдан болдог тул сүүлд нь жууцай буюу бүчүгээ хийнэ.

Дог нэмж хийвэл бас их амттай болдог.
Махан дээр бас сармис хийж шараарай.

Шарсан махны шүүсэнд болсон ногоонууд үнэхээр амттай. Кимчин дээр махаа, ногоонуууд, сармис тавьж байгаад ороож идээрэй, маш амттай байх болно.


Үлдсэн мах, ногоон дээрээ будаа нэмээд бугымбаб хийж болно.
              Эхлээд махаа жижиглэн хэрчээрэй.

Бугымбабд орох ногоогоо хэрчиж бэлтгэсэн байдал.



      Шарсан мах, будаан дээрээ өндөг хийж шараарай.

            Бага зэрэг чамкырим нэмж амталаарай.

    Хамгийн сүүлд нь ким нунтаглаж хийгээд гаргаж идээрэй.

Сайхан хооллоорой.

No comments:

Post a Comment