Лууван тарих
- 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 5-ны хооронд тарина.
Улаан лууванд амин дэм маш ихээр хуримтлагддаг учир сувиллын ногоо гэж нэрлэдэг.Луувангийн хараа сайжруулдаг нь батлагдсан бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед Оросууд нисгэгчидээ шөнийн харах чадварыг нь сайжруулахааар хэт их лууван идүүлж байсан гэнэ. Лууван 10-12 градуст илүүтэй ургадаг учраас дөрөвдүгээр сар гармагц тарьж болдог аж. Лууванг эгнээ хооронд 15-20 см, 2-2.5 см-ийн гүнд тарьдаг ажээ. Тарьсны дараа 3-4 хоногийн зайтайгаар бага нормоор дахин дахин усалж хөрсний өнгөн хэсгийг хатаж өрөмтүүлэхгүй байж байлгаж чадвал 12-18 хоногт бүрэн соёолно.
No comments:
Post a Comment