Харимсгана
Харимсгана 2 булцуу, гүнгоо нэгийг 2013,04сард авсан боловч аль аль нь ургадаггүй дээ. Харимсгана ургах нь ургаж байсан боловч улаан зэв гэдэг өвчтэй байсан учраас 2 удаа бүх навчы нь тайраад, сонгино арилгаж байгаа юм шиг мөлцийтөл нь цэвэрлээд модны нүүрс түрхсэн боловч олигтой эмчлэгдсэнгүй.
2 дахь удаагаа цэвэрлэчээд хөрсөнд нь буцаагаад суулгачихсан байгаа, унтаад өгчив үү, яав таг чиг болчлоо.
Тэсэлгүй ухаж үзээд сэтгэлээр унав. Хэвээрээ байна. Энэ паарны зэв шиг улаан зэв нь арилдаггүй дээ. Харимсгана авах гэж байгаа хүн байвал ийм улаан зэв байна уу, үгүй юу үзэж аваарай. Би уг нь зарж байсан хүнээс нь асуусан л даа, гэхдээ зарж байсан хүн ямар ч өвчингүй гэхээр нь итгээд авцын. Энэ 2 булцууг нэгийг нь 15000- р авсан юмсан.
Булцуу маань хальсыг нь арилгасаар байтал дуусах нь дээ, яахаа мэдэхээ больчлоо доо.
No comments:
Post a Comment