Мандарваа цэцгийг үрээр тариж үзэх санаатай, 3 уут үр авсан, бас булцуу авсан байгаа.
Цэцгийн үр иймэрхүү байдгийн байна.
Гумины бордоонд 2 уутыг дэвтээж суулгалаа, 1 уутыг шууд суулгаж үзлээ. Аль аль нь зэрэг л ургаж байна. Гэхдээ маш их нар, гэрэл шаардаж байна. Сунаж ургаад жигтээхээн.
Мандарвааг үрээр тарихаас гадна булцуугаар тариж болно. Хавар цэцгийн дэлгүүрүүдэд мандарвааны булцуунууд янз бүрээрээ зарагдах болжээ.Би нилээд хэдэн мандарвааны булцуу авч ургуулж үзэж байна. Мандарваа булцуугаар ургуулсан ч, үрээр ургуулсан ч ялгаагүй хүйтэнд тэсвэргүй цэцэг байна. Манай орны цаг агаар эрс тэс, ялангуяа хавар бол бүр хэцүү, нэг өдөр зун, маргааш нь шууд өвөл болчих гээд байдаг тул жаахан хэцүү санагдлаа.
No comments:
Post a Comment