Зураг дээр харагдаж байгаа байх, би байцаагаа маш ойрхон ойрхон тарисан байна лээ. Бас нэг сануулах зүйл бол хэзээ ч малын баасаар шууд бордож болохгүй. Шууд өтдөг юм билээ. Би цагаан манжин, ногоон сонгино, энэ байцаагаа бордож буруудсан. Малын баасыг усанд хийгээд 20-иод хонож, иссэний дараа усаар шингэлж бордох нь зөв юм билээ. Би ийм сайхан ургаж байхад нь улам сайхан ургуулах гээд хажуу хашааны айл бууц өгөнгүүт хөрстэй нь холисон.
Хятад байцааг
дөрөвдүгээр сарын эхээс долдугаар сарын 20 хүртэл 10-20 хоногийн
хугацаатайгаар тариалдаг. Байцаан соёолж цухайснаас хойш 20-30
хоногийн дараа ургаж гүйцдэг. Байцаа тариалахад ус ихээр шаарддаг тул
байцаагаа 40-50 см-ийн зайтай тариалах хэрэгтэй. Үрийг 1-1.5 см-ийн гүнд
суулгана. Ногоог
шинээр нь байлгаж, амт үнэрийг хэвээр нь хадгалъя гэвэл хураасан
байцааныхаа үндсийг хүйтэн усанд дүрж тавина.
Би хятад байцаанаасаа хөргөгчний хөлдөөдөгт гялгар уутанд хийгээд тависан, агаар орохгүй бол зүгээр юм байна лээ.
Хөлдөөсөн байцаа
Ноднин жил шууд үрээ шууд гадаа суулгаж ургуулсан. Энэ жил 3 сарын 19 нд үрээ суулгаж, гэртээ соёолуулж байгаад гадаа тарих санаатай. Үрийг 3 сарын 15- 4 сарын 1 ны дотор соёолуулаад гадаа суулгаж таридаг гэнээ.
Ноднин цэцэгт байцаа бас тарисан боловч ургасаар байгаад хүйт оруулсан, би шууд үрээр гадаа 6 сард тарисан, оройтуулсан юм байна лээ. Тиймээс энэ жил үрсэлгээ 3 сарын 19 нд хийлээ.
Цэцэгт байцаа, броколли, хятад байцаа, амтат чинжүү, пмидор, халуун чинжүү, баклажаны үрсэлгээг 3 сарын 15- 4 сарын 1 ны дотор хийвэл зүгээр байдаг гэнэ.

No comments:
Post a Comment