Friday, November 8, 2013

Хүнсний ногоо-Төмс





Төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой элемэнтээр баялагбайдаг, Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн. Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг, калорлог чанартай байдаг юм. Төмсийг тариалахад нэг булцуунаас олон төмс хурааж болдог тул маш ашигтай
Төмс тарих
Төмсийг сэвсгэр, сийрэгжүүлсэн хөнгөн хөрсөнд, сайн чанарын эрүүл төмсийг сонгон тарих хэрэгтэй. Юуны өмнө үрийнхээ төмсийг дулаан гэрэлтэй газар, 30 хоногийн өмнөөс тараан тавьж бэлтгэх хэрэгтэй. Эрт ургацын төмс авахын тулд төмсөө тавдугаар сарын эхний долоо хоногт тарих хэрэгтэй. Гэхдээ ихэвчлэн тавдугаар сарын хоёр дахь арав хоногт багтаан тарьдаг юм.

Төмсийг тарихдаа 8-10 см-ийн гүнд суулгах хэрэгтэй. Ингэхдээ мөр хооронд  60 см харин булцуу буюу суулгац хооронд 25 см зайтай байхад сайн. Төмсөө суулгасны дараа нийлэг хучлагаар сайтар хучиж, дулаан байлгаж чадвал ургалт нь хурдасдаг. Харин тавдугаар сарын сүүлээр нийлэг хучлагаа өдрийн цагаар хуулж аваад шөнөдөө тэг хэм хүртэл хучиж байх шаардлагатай. Шөнө тэг хэмээс дулаан болвол хучлагыг бүр авах хэрэгтэй.


Төмс нь хорин см хэртэй өндөр ургасны дараа цэцэглэж эхэлдэг. Ингэж цэцэглэх үед нь сул сийрэг шороогоор сайтар манаж өгөөрэй. Усалгааны хувьд бол ургалтын хугацаанаас нь хамааруулж 4 – 6 удаа услах нь үр дүнтэй байдаг. Усалсны дараа хөрсийг заавал зөөлөн самнаж өгч байх хэрэгтэйЭрт ургацын төмсийг бол долдугаар сарын сүүлчээр, харин орой ургацыг наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр хураан авдаг юм. Хураасны дараа хатаах, ангилан ялгах хэрэгтэй. Ногоон өнгөтэй болсон төмсийг хүнсэнд хэрэглэж болохгүй.
Мөн дунд зэргийн хэмжээтэй төмс нь удаан хадгалагддаг тул ийм төмсийг үрсэлгээнд зориулж хадгалбал сайн. Харин том болон жижгийг нь хүнсэндээ хэрэглээрэй. Бас нэг анхаарах зүйл бол төмсний булцуунд соланин хэмээх бодис 3-7 хувьтай агуулагддаг бөгөөд төмсийг наранд удаан байлгавал энэхүү бодис нь 20 – 40 хувь хүртэл нэмэгдэж төмсийг муутгадаг. Ингэж муудсан төмсийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог бөгөөд хэрэглэсэн тохиолдолд хүн болон мал хордох аюултайг мэдэхэд илүүдэхгүй. Иймд төмсний хадгалалтад онцгойлон анхаарах хэрэгтэй юм шүү.







No comments:

Post a Comment