Урт сонгино уураг нүүрс-ус аскорбины хүчил, каротин, Вг В2, РР витамин, кали, магни төмөр болон бусад элементүүдийг агуулах ба ялангуяа аскорбины хүчлийг бөөрөнхий сонгиноос хоёр дахин илүү агуулдаг онцлогтой.
Энэхүү сонгино хүйтэнд тэсвэртэй учир тусгай хадгалах онцлог шаарддаггүй. Урт сонгино ялзмаг ихтэй үржил шим сайтай хөрсөнд сайн ургана. Намар урт сонгино тарих хөрсийг гүн хагалж борнойдож боловсруулж усалгаа сайн хийнэ. Урт сонгино нь олон наст ургамал учир нэг газартаа олон жил ургах тул хамгийн үржил шим сайтай хөрсөнд тариалах шаардлагатай.
Хавар газрын хөрс гэсэх үед талбайд өвелжсөн сонгинуудыг усалж хөрсийг сийрүүлнэ. 5-р сарын сүүлчийн хагаст төл сонгинуудыг ухан авч үндэсний сагсгар хэсгүүдийг тайрч бордож боловсруулсан талбайд шилжүүлэн суулгана. Үүнд 35-40 см өргөн хамарласан буюу нуруулдаж овоолсон далан (хөрсний)-гын наран талыг дагуулан төл сонгины доод цоргуудыг далд ортол гүн суулгаж шороогоор манаж булна.
Ногоон сонгино 50 градус хүртэл хүйтнийг тэсвэрлэнэ. Тэгэхээр ямар ч нөхцөлд тарьж болох бөгөөд нэгэнт тарьсан бол үндсэн хэсгийг нь үлдээгээд л ногоон цоорыг нь 3-4 жил тайрч авч ашиглаж болно. Үрийг нь тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр тарьдаг бөгөөд хоёр см-ийн гүнд 15см-ийн зайтайгаар булдаг байна. Гэхдээ сонгино шигүү ургах тусмаа сайн гэнэ. Шигүү үед цоор нарийсч, зөөлөн болж ургадаг аж. Сонгиныг тариалахад жижиг талбай шаардагддаг бөгөөд бууц болон бордоогоор бордож өгвөл сайн. Сонгиныг тарьсан жилдээ ургац авч болохгүй. Тарьсан эхний жилд 10-15 см урт ургадаг бөгөөд түүнийг талбайд нь өвөлжүүлээд дараа жил нь 30-40 см хэртэй ургасан үед нь тайрч хүнсэндээ хэрэглэнэ. Ер нь тэр намартаа хэдэн ч удаа тайрч хүнсэндээ ашиглаж болно.
Бөөрөнхийсонгиныг хадгалахдаа сахалд нь наалдсан шороог цэвэрлэж,
булцуунаас 2-3 см зайтайгаар ишийг тайрч хуурай газар дэлгэн, үе үе
эргүүлж 10-15 хонуулаад зоорины сараалжин тавиур модон дээр 2-3 үеэр өрж
удаан хугацаагаар хадгалж болно. Булцруу нь томроогүй ногоон иштэй
сонгиныг тайралгүй багцалж боогоод урьдчилан бэлтгэсэн өлгүүрт өлгөх юм
уу хэцэн дээр тохож хадгалдаг. Зоорин доторх дулаан 0.1-ээс +1.0 хэм
агаарын харьцангуй чийгшил 70-80 байх нь сонгино хадгалах аятай нөхцөл
болно. Хадгалах явцдаа хүзүү бүдүүнтэй, муу хатсан сонгиныг эхний ээлжид
хүнсэнд хэрэглэнэ.
No comments:
Post a Comment