Friday, November 8, 2013

Гацуур


                                                              Миний гацуур


Мод тарихаар моднийхоо нүхийг ухаж бэлдэж байтал Гацуурхануудтай боллоо.
Гацуур модны шилмүүсээр орон гэрээ ариутгаж болно
Энэ мод энергийн дэмжлэгээ бүтэн жилийн турш үзүүлсээр байдаг гэнэ.Гацуур мод нь саруул уxаан,амгалан тайван байдал,сэтгэл санаа сайxан болгодог зэрэг олон сайн талтай.Гацуурийн үнэр сэтгэл сэргээдэг гэнэ.Xатаасан шилмүүсийг шатааxад утаа нь орон гэрийг ариутгаж,xортой нөлөөнөөс ангижруулдаг шидтэй.Мөн бактери устгаx шинж чанарыг агуулдаг тул xалдварт өвчний үед гэртээ xэрэглэxэд маш сайн гэнэ.
Гацуур. Латинаар Picea (A.Dietr) нь Нарсныханы (Pinaceae) бүлд хамаарах мод юм.Гацуур нь 30 метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод юм. Гацуур нь сууриасаа эхэлсэн хурц шовгор конус хэлбэрийн титэмтэй. Холтос нь барзгар бараан саарал юмуу үрчгэр хар өнгөтэй, шилмүүс нь богино хатуу, өргөслөг хурц үзүүртэй ногоондуу буюу хөхөвтөр өнгөтэй байдаг. Шилмүүс нь цуваа хэлбэрээр байрлах ба 6-9 жил болоод солигддог. Нахиа нь гадуураа давирхайгүй боргоцойн болц гүйцсэн үедээ уруугаа харж унжиж байрлана. 10 гаран наснаасаа цэцэглэж эхэлдэг. Цэвэр гацууран ой ховор тохиолдоно.


Шинэ жил, зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургvйгээр төсөөлөх аргагvй. Тэгвэл гацуур мод чимэглэх уламжлал анх хаанаас гарсан талаар Та мэдэх vv?

 Гацуур мод эрт дээр vеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хvмvvс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний египетчvvд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байлаа. Ромчууд өвлийн баяраар газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв.

Яагаад шинэ жилээр гацуур модыг чимэглэдэг болсон талаар олон таамаг бий.
Зарим нь гацуурыг ид шидтэй мод хэмээн vздэгээс болсон гэлцдэг ба өргөс нь муу зvйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж vздэг. Харин герман эрдэмтдийнхээр бол хvмvvс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын баяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгvй тохиолдол гардаг /энэ нь муугийн тэмдэг/ байснаас тvvнийг мөнх ногоон гацуур модоор сольсон гэдэг.
 Бас нэг таамаглал нь vр жимсээрээ гоёж, боловсорч гvйцсэн гацуур модыг Библийн сударт "диваажингийн мод" гэж нэрлэсэнтэй холбоотой байж магадгvй.



Сvлд мод-Том бизнес Огноо: 2007-12-29 11:21:54
Манай эриний он тооллыг Исvс Христийн тєрсєн єдрєєс эхлэн тоолж, энэ баярыг сvр дуулиантай тэмдэглэдэг болсоор 2007 оныг vдэж байна.

Дэлхийн сая, сая хvнд шvтэгдэж, тєрсєн єдрийн баяраа зул сарын баяр нэрээр тэмдэглvvлсээр 2007 жил болж байгаа Исvс Христ чухам хэдэн оны хэдэн сарын хэдэнд тєрснийг нарийн тогтоож чадаагvй, тєрсєн єдєр нь тав, зургаан жилийн зєрvvтэй гэлцдэг боловч жил бvрийн 12 дугаар сарын хорин таванд тэмдэглэж заншжээ. Зул сарын баярын vеэр манайхны нэрлэж заншсан сvлд мод буюу ногоон гацуур дэлхийн єнцєг булан бvрт хамгийн гvйлгээтэй бараа болж, vлэмжийн сvрлэг сайхан гацуурыг гоёмсог сайхан чимэглэж, сайрхаж гайхуулах єрсєлдєєн газар сайгvй єрнєдєг болжээ. Энэ тухайд цєєн жишээ хэлье. 2002 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотын Родриго Ди Фейтиш нуурын мєсєн дээр дэлхийд хамгийн томд тооцогдох гацуур модыг чимжээ. Энэ гацуур 27 давхар байшинтай тэнцэхvйц 82 метр єндєр 350 тонн жинтэй байсан бєгєєд тvvнийг 2,8 сая єнгєт чийдэнгээр чимжээ. Эл гацуур "Гиннесийн дээд амжилтын ном"-д бичигдсэн гацуураас 6 см-ээр давж, дэлхийн хамгийн том сvлд мод болсон учраас бас л Гиннесийн номд нь орсон нь мэдээж. Энэ жилийн зул сарын баяраар Сингапурын урчууд очир алмаз, болор сэлтээр чимэглэсэн єндєр гацуур 1,5 сая долларын vнэтэй болжээ. Нью-Йорк хотынхон энэ жилийн зул сарын баярт зориулж, хамгийн єндєр сvлд мод босгож, хосгvй сайхан чимэглэжээ. Энэ модыг хоёр сая хvн vзнэ гэж тєсєєлж байгаа аж.

Америкийн нийслэл Вашингтон хотын тєвд Цагаан ордны архан талд асар том дугуй талбайд суулгасан мєнх ногоон гацуур жилийн дєрвєн улиралд олны хараа булаан байдаг. Зул сарын баярын ємнєхєн эл аварга том гацуурыг тойруулан Америкийн бvх муж улсын тоогоор 50 гацуур тойруулан суулгаж, хараа булаам сайхан чимж, тvvнийг vй олон хvн vзэж сонирхдог заншилтай. Америкийн "Бэст Жефферсон" компани мєнх ногоон гацуур амархан борлуулж их ашиг олох арга сэдэж, сvлд модыг интернэтээр худалдаалах вэб хуудас нээж, бизнесээ цэцэглvvлсэн нь америкчуудын таашаалд нийцэж байна. Америкчууд шахуу ажилтай зав зай муутай хvмvvс болохоор зул сарын баяраар чимэглэх ногоон гацуур худалдаж авах гэж ийш тийш давхиж цаг алддаг тул тэр компанийн вэб хуудсаар дамжуулан єєртєє таалагдсан гацуурыг сонгож гэрийнхээ хаягаар захиалга єгч гэртээ тvвэггvй хvргvvлж авдаг болжээ. Єєрийнхєє эдлэн газарт янз бvрийн сортын гацуур тарьж, жил бvр зул сарын баяраар тvvнээсээ хэдэн мянгыг огтолж, хот, тосгоны оршин суугчдад зардаг компани Америкт олон байдаг аж.

Миннесота мужийн Миннеполис хотоос 300 гаруй км газарт орших битvv гацуур,нуур цєєрєм,гол горхи бvхий гайхалтай сайхан байгальтай "Сайхан гол" тосгонд байдаг "Гацуурхан" компанийн эзэн Кэн хэмээх ажил хэрэгч эртэй ноднин євєл зориуд уулзаж, сурвалжилж билээ. Гурван vе дамжсан энэ компаний эзэн надтай найрсаг мэндэлж, гацууран ой дундуураа дагуулан явж, борлуулах гацуураа хэрхэн бэлтгэж байгаагаа ярьж єгсєн юм. Тэрбээр,

-Манай євєє зуу гаруй жилийн ємнє энэ эдлэн газрыг худалдан авч олон жил гацуур дагнан тарьж, vр ашигтай ажиллаж байгаад нас барахдаа аавд євлvvлсэн юм. Аав ч ашигтай ажиллаж байгаад бурхны оронд очихдоо надад євлvvлж vлдээсэн юм. Манай компани 1000 орчим га-д янз бvрийн сортын гацуур тарьж,зул сарын баяраас cap гаруйн ємнєєс гацуурыг ургаа байхад нь тусгай цавчуураар бусдаасаа урт ургасан навчийг нь цавчиж засан, цахилгаан хєрєєгєєр огтолж унаган, сэгсрэгч машинаар сэгсэрч, шороо тоос, євсний хог, шилмvvс сэлтийг нь унагаж цэвэрлэн савлагч машинаар зориулалтын уутанд савлаж дэлгvvрvvдэд тарааж заруулдаг юм. Гацуураа бэлтгэж дууссан нєхцєлд єєрсдєє ч зарж борлуулдаг. Бид энэ жил таван ажилчин хєлсєлж, 10 мянган гацуур огтолж, тvрvvчийг нь борлуулж эхлээд байна.

Жижигхэн гацуурыг хорь гуч, томыг нь хоёр гурван зуун доллараар зардаг. Манай компани гацуур тарьж ургуулах, арчилж тордох, шинээр тарих ажлаа л дагнадаг. Бид жил бvрийн хавар модыг нь огтолсон газраа гацуурын vрслэг суулгаж, сайтар усалж, ургамлын хортонд идvvлэхээс сэргийлж, сайхан ургуулж заншсан болохоор бизнес маань ашигтай. Би энэ ажилдаа дуртай. Таалал тєгстлєє энэ ажлаа хийж байгаад уламжлал ёсоор хvvдээ євлvvлнэ дээ гээд найрсаг инээмсэглэн гар барьж vдлээ. Кэнийн компанийн гацуур тарьдаг асар том талбайн эргэн тойронд суурьшсан айлууд зул сарын баяраар манайхан шиг сvх, хєрєє барьж, мод руу орж гацуур хулгайгаар тайрч авдаггvй, хvссэн гацуураа заавал дэлгvvрээс худалдаж авдаг заншилтай ажээ.
Америкчууд байгальдаа vнэхээр хайртай агаад хулгайгаар мод огтолж, цэцэг тасдаж хаяхыг цээрлэнэ. Хэрвээ хэн нэгэн этгээд хулгайгаар гацуур огтолж байгаад баригдвал єндєр торгууль ногдуулдаг учраас гацуурын хулгай байдаггvй аж. Исvс Христийн тєрсєн єдєр буюу зул сарын баярын гол бэлэг тэмдэг нь мєнх ногоон гацуур болохоор тvvнийг хулгайгаар огтолж, бурхныг хилэгнvvлж, єєртєє нvгэл хураах тэнэг хvн байхгvй гэж "Гацуурхан" компанийн эзэн Кэн ам бардам єгvvлж билээ.

Америкчууд зул сарын баярыг жил бvрийн 12 дугаар сарын 25-ны єдєр ёс тєртэй тэмдэглэж, аав ээж, ахан дvvс, найз нєхдєєрєє айлчилж сайхан бэлэг єгдєг заншилтай. Монголчууд цагаан сараа тэмдэглэх гэж сарын ємнєєс хєл хєєрцєг болдог шиг америкчууд зул сарын баяртаа эртнээс бэлтгэж, сайхан тэмдэглэх гэж айл єрх, албан байгууллага бvр гэр, байрандаа мєнх ногоон гацуурыг янз бvрийн єнгєтэй гэрлээр чимэглэнэ. Тэр ч бvv хэл олонхи албан газар айл єрхvvд ойр хавьдаа ургасан мєнх ногоон гацуурыг бараг сарын ємнєєс єрсєлдєн чимдэг нь хот, тосгоны гудамж талбайн єнгє vзэмжийг улам сайхан болгодог аж. Яагаад гудамжны модыг чимж байгааг сонирхвол, Миннесота зэрэг муж улс ямар байгууллага, иргэд "Сvлд" модоо сайхан чимснийг шалгаруулж шагнадаг журамтай учраас тийнхvv єрсєлдєн баяраа ёс тєртэй тэмдэглэж заншсан болохоор "Сvлд мод-том бизнес"-т ордог юм билээ.

Католик шашинтнууд ч Исvс Христийн тєрсєн єдрийн баярыг єргєн тэмдэглэдэг аж. Энэ жил зул сарын баярыг Ватиканы гэгээн Петрийн сvмд сайхан тэмдэглэж 10000 хvн оролцжээ. Сvvлийн жилvvдэд Монголд ч "Сvлд мод том бизнес" болж овсгоотой наймаачид эрээнээс баахан хиймэл гацуур авчирч заран зэгсэн ашиг олдог боллоо. Энэ жилийн хувьд нийслэлд сvлд модны эрэлт их байна. Бараг дэлгvvр бvхэнд сvлд мод зарж байна. Vнийг нь асуухад том, жижгийг нь харгалзан 20000-190000 тєгрєг гэцгээж хvмvvс дуртай гацуураа сонгож авч байлаа. Монголд Исvс Христийг шvтдэг хvмvvсийн тоо сvvлийн жилvvдэд борооны дараахь мєєг шиг олширсон болохоор тєрсєн єдрийн баярыг нь ёс тєртэй тэмдэглэх гэж хичээдэг болжээ.

Сан.Пvрэв
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч

Дугаар 255/2287/


Ноднин жил худалдаж авч тарисан гацуурнууд минь бүгд мажийсаан. Дараа дахиж гацууртай болох оролдлого хийнэ дээ, Маш гоё мод учраас заавал гацууртай болноо.






2 comments:

  1. Шинэ тарисан гацуур унгуу алдаж гундаад байвал бананы хальсийг миксердэж устай холин бордвол тус болдог юум байнлээ. Манайх ингэж бордоод сэргээж авсан.

    ReplyDelete