Үрээр тарих гээд Экстра орос худалдааны төвөөс үр авч оролдож үзсэн боловч, гэрэл дулаан энэ тэрийг нь тааруулж чадалгүй цухуйсан үрсэлгээнүүдээ үхүүлсэн.
Навчаар бол харин хурдан сайн үрсэлдэг юм байна. Навчаар үрслүүлэхдээ перлиттэй герман хөрс сангож авсан.
Юүлүүргэнийн маш олон сорт Монголд орж ирсэн ургаж байгаа бөгөөд энэ зунаас сонирхож бас нилээд хэдийг цуглууллаа. Ингээд өөрт байгаа хэдийг танилцуулья.
Spin art
Margaret
Bristol nose
Tiger lily
Roulette cherry
За стрептогоо 3 гоё үрсэлгээ авч төрлийн нэмлээ.
Demitris, Versace
10 сард авсан үрсэлгээнүүд маань цэцэглэв.
Юүлүүргэнийг 3-4 хоноод услахад болдог. Услахын өмнө навчны байдал, хөрсний дээд хэсгийн чийгийг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Хөрсний өнгөн үе хатаад, навч үл ялиг унжийж эхлэхэд дараагийн услагааг хийхэд яг тохирдог. Юүлүүргэнэ хаталтыг илүү сайн даадаг, ус ихдэхийг харин тэвчдаггүй юм байна.
Зуны халуунд усалгааг орой үдэш нар жаргасны дараа хийх нь дээр байдаг. Шөнөдөө усаа тайван шингээж авдаг. Өдрийн халуун наранд халсан, хатсан хөрс оройн сэрүүнд илүү ус даах чадвартай болсон байдаг гэнэ шүү.Сэрүүн цонхон дээр сайхан ургадаг бол халуунд дургуй, зуны 30-35 градусын халуунд үндэс илжирч үхэх магадлал байдаг юм байна. Иймээс зун хэт халуунд цонхны наранд ер тавьж болохгүй бөгөөд хөшигний наана ч тавиад дэмий гэнэ.
Навчаар юүлүүргэнэ ургуулах тухай
Навчаар үрслүүлэхдээ перлиттэй герман хөрс сангож авсан. Үрслүүлэх навч эрүүл, залуу, том навч сонговол зүгээр. Навчны голын зузаан хэсгийг авч хаяад, 2 талын хэсгийг хөрсөндөө суулгаад вакумдаад, гэрэлтэй газар тавиад хүлээнэ дээ. 2 сар хагасын дараагаас эхний навч цухуйна, магадгүй 3 сарын дараа ч цухуйж болно.
Өнөөдөр 12 сарын 1.Ургаад ирсэн үрсэлгээнүүдээ одоо салгах цаг болжээ. Нилээн томруулж байж салгавал зүгээр юм байна лээ.
За тун удахгүй цэцэглэж гоё сайхан цэцэгтэй болно доо, энэ үрсэлгээнүүд маань цэцэглэхээр зургын оруулая даа.
Юүлүүргэнийн бут хуваах гэж байна.
Бут хувааж хэд хэдэн цэцэгтэй болж болохоос гадна бутаа залуужуулж, ирэх жилийн залуу цэцгийг бэлддэг юм байна. Энэ бутаа 2 хуваалаа.
Навчны угнаас цэцэг нь гардаг, ар араасаа цуваад цэцэглэж өгдөг
Нэг навч дээрээс ургасан цэцгийн ишний үзүүр харагдаж байгаа бөгөөд нэг иш дээр нилээд хэдэн цэцэг ургадаг
Зарим үед бас яасан нь мэдэгдэхгүй мажийдаг нөхөр билээ
No comments:
Post a Comment