Tuesday, November 19, 2013

Хүлэмжний тухай

                                       Хүйтнийг хүлэх хүлэмж ашигтай

Хүлэмж ашигтай. Зөвхөн эрт ургацын ногоо тарихаас гадна төрөл бүрийн үрслэг ургуулж болно. Хүнсний ногоо, мод, цэцгийн үрслэг ургуулж, шилжүүлэн суулгаснаар ургац хураах хоногийг наашлуулж болно.
Хэдхэн ширхэг навч идчихээд булчин шөрмөс нь зангирч хүч чадал орж байгаа хүүхэлдэйн баатрыг үзсэн биз дээ. Бууцай 20-хон хоногт болц нь гүйцнэ. Навчинд агуулагдах төмөр, цайрын агууламж их болохоор ялангуяа тархины судасны нарийсалттай, даралттай хүнд ач тустай юм билээ.

Шанцай, сармисны гол, навчит ногоонууд 15-20 хоногт ургаж гүйцнэ. Хятад болон цэцэгт байцаа, улаан, цагаан лууван гээд хүлэмжинд ургадаг эрт болцтой нарийн ногоо олон бий.
Зөвхөн түргэн болцтой эрт ургацын ногоонуудаас гадна, үрслэг ургуулах хамгийн таатай орчин нь хүлэмж. Дунджаар 50-60 градустай орчинд төрөл бүрийн ногооны үрслэг богино хугацаанд ургаж, шилжүүлэн суулгах хэмжээнд хүрдэг байна.

Навчит болон шилмүүст модыг хүлэмжинд ургуулснаар ургалтын хугацааг хоёроос гурван жилээр түргэсгэнэ. Ургах таатай орчин бүрдсэн, дээр нь дуслын услалтын системтэй болохоор үндэс бэхжиж, мод хурдан томордог байна.
Хүлэмж зөвхөн ногоо ургуулах зориулалттай бус. Усалгааны системээ даган орчин тойрноо зүлэгжүүлэх боломжийг давхар бүрдүүлдэг аж.


























































2015



No comments:

Post a Comment