Thursday, November 7, 2013

Мандлийн цэцэг-Астра


Нэг наст астраг цэцгийн мандалд чимэглэлийн зорилгоор хэрэглэхээс гадна цэцгийн баглаанд хэрэглэх боломжтой.


Хүйтэнд тэсвэртэй ургамал бөгөөд -3 градуст амьдрах чадвартай байдаг. Тарьсанаас хойш 3-4 сарын дараа цэцэглэж эхлэх ба сорт төрлөөсөө хамаарч 40-50 хоногийн турш цэцэглэнэ.



Бэлтгэсэн хөрсөндөө 3 хоолны халбага модны үнс нэмж хутгана.   5мм-ээс 1 см гүнд суулгах ба услаж 18-20градуст соёолуулна. Үр суулгаснаас 5-7 хоногийн дараа үр соёолно. 13-15 градусын дулаан үед ил талбайд шилжүүлэх боломжтой. Ил талбайд суулгасны дараа бордож өгөх хэрэгтэй юм. 5р сарын сүүлч 6-р сарын эхээр цочир хүйтрэл болох магадлалтай байдаг тул полиэтилэн материалаар хамгаалалт хийж өгөх нь зүйтэй. Ингэж 4-р сард үрслэгээ бэлтгэн ургуулж эхэлсэнээр эрт цэцэглэх боломжтой болдог байна























No comments:

Post a Comment