Friday, November 22, 2013

Мод бутны тухай

                               Xус ба нарс биеийн дарxлааг сайжруулдаг

Эдгээр модны ойролцоо байx үед xүний дарxлааны систем идэвxждэг.Түүнчлэн xус,нарс нь арxаг xууч өвчтэй xүмүүст эергээр нөлөөлдөг юм байна.Зарим судалгаагаар эдгээр мод нь артерийн даралтыг xэвийн болгож,дистони болон xалдварт бус полиартрит өвчнийг эмчилдэг аж. Мөн xус нарс нь xаниад xамрын шууxинааны үед тустай гэнэ.

Ирэх хавар тарих  мод бутнууд маань байгаан ингээл өвөлжих гээд байцгаана.
Би уг нь гялгар уутныхаа амыг боох ёстой байсан бололтой. Хөрсөө хатаахгүй байхын байна.
  Шар хуайс  
Шар хуайсны үр бэлгэнд авсан, хавар тарина. Тарилтанд үрээ бэлтгэхдээ цасладаг юм байна. Цаслана гэдэг нь миний ойлгосноор цасанд булж хадгалах юм шиг байна. Тарих үрээ цаслахаас гадна нойтон элсэнд зуурч 11-5сар хүртэл хөргөж хадгалдаг юм байна. Ер нь бүх модны үрийг намар цаславал хавар ургалт сайн, хурдан ургадаг гэнэ. 

За одоо цасласан үрээ суулгахдаа марганецийн сул уусмалаар ариутгавал:

нян болон хортонг устгах болон соёололт түргэсгэдэг гэнэ.  

3 comments:

  1. Шар хуайсыг тарихдаа цаслах шаардлагагүй. Марганцаар ариутгаад, бүлээн усанд 24 цаг дэвтээхээр аяндаа хөөгөөд ирхээр нь тариарай.

    ReplyDelete
  2. Зарим үрийг чийгтэй элсэнд эрт байлгахаар хугацаанаасаа өмнө соёолоод ил талбайд тариалах боломжгүй болчихдог.

    ReplyDelete