Friday, November 22, 2013

Бордоо


Мод, сөөг, зүлэг ногоо, тасалгааны цэцгийг гумины бордоогоор бордох заавар \калийн гумат\

Модлог, бутлаг ургамлын тарьц, суулгацыг \мод сөөг\ бордооны 0.05-0.1 % уусмалд үндэсний талаар уртынх нь 1\3 р дүрж хонуулаад тарих, тарьсны дараа 2-3 удаа 7-10 хоногийн зайтай үндэс рүү нь гуматын уусмал хийж бордоход орчиндоо дасан зохицож амьдрах, хүйтэн болон стрессийн бусад нөхцөлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилнэ. Бордоон дахь үйлчлэх бодисын агуулга 50%. 100 л бүлээн усанд 150-200 г бордоо хийж сайн хутгаж уусгахад 0.05 -0.1 % уусмал болно.
Тарьсан зүлгийг гуматын уусмалаар \жишиг нь 100 л усанд 20 г буюу 5 цайны халбага гумат уусгах\ усалж бордоход өвс ногооны үндэс олон салаалж, томрон бэхжиж сайхан ногоорч ургадаг. Уусмалын орц 1м2 талбайд 10л.
Гуматаар бордсон ургамлын үндэсний систем хүчтэй хөгжиж хөрстэйгээ сайтар барьцалдаж бэхжих тул хүн, малын хөл салхи шуурганд зулгарч хийсэх нь багасдаг.
Хөрсөнд явагддаг биохиси, микробиологийн процессуудыг идэвхжүүлж, үржил шимийг дээшлүүлэх чанараараа 1кг гумат 100 кг биоялзмаг, 1000 кг бууцтай тэнцэнэ.
Тасалгааны болон балконы цэцгийг 5 л усанд 2.0 г гумат уусгаж бордоно.

Би гумины бордоогоор л цэцэг навчаа бордох дуртай байдгийн, яагаад гэвэл:
  1. Монголд үйлдвэрлэсэн 
  2. Нэг авчихсан байхад удаан хэрэглэдэг, арвин байдаг 
                                 Компост  
Компост бордоог модны навч, модны үртэс, зомголыг задруулах маягаар бэлтгэнэ. Үүнийг хийхдээ модны навч, модны үртэс, зомгол, малын бууц баас болон хар шороог адил хэмжээтэй холиж, сайн услаад, гялгар уутаар хучиж тавина. Бараг 3 жил болж байж бордоо болох юм байна, хугацааг хурдасгая гэвэл сайн услах хэрэгтэй гэнэ.

No comments:

Post a Comment